Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00273

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 10*******/ШШ2024/0027*******

 

 

Улаанбаатар хот

 

 

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,884,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь Б.******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,884,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Батзориг нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн ******* дугаар хороо ******* дугаар байрны ******* тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Б.Отгонтуяаг хардсаны улмаас маргалдан, улмаар түүний толгой руу архины хундага шидсэний улмаас биеийн эрүүл мэндэд нь дагзны зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Б.******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2021/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Б.Батзоригийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үзүүлэн 1,884,664 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 2024 оны 0******* дугаар сарын 06ы өдрийн 28/02 дугаартай "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичигтээ "...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр хуульчилсан тул ******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь ******* дүүргийн Прокурорын газарт хянагдаж шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн улмаас хохирсон дээрх 16 иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.... хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө тул дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсныг нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсантай адилтган авч үзнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж хуульчилсан. Байгаль орчны тухай хууль, Төрийн албаны хуулиар шийдвэрлэх маргаан, мөн Төрийн байгууллага нь байгаа боловч нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл эрх нь зогссон, татан буугдсан дампуурснаас шалтгаалж нэхэмжлэл гаргах боломжгүй тохиолдолд прокурор өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн зохицуулалт хэрэгжихээр байна.

Нийслэлийн ******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө зарцуулагдсан буюу түүнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан нь нэхэмжлэл гаргах этгээд бий боловч нэхэмжлэл гаргахаас татгалзсан гэж үзэх үндэслэл болж байх тул үүнтэй холбоотойгоор ******* дүүргийн ******* газар нь төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Иймд Б. эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1,884,664 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэн Б. эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1,884,664 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900080 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн эхнэр болох Б. биед хохирол учруулсан нь үнэн болно. Иймд Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1,884,664 төгрөгийг төлөх болно. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир:Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* газар нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 1,884,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******, 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжид *******,105 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б. улсын тэмдэгтийн хураамжид төлөх *******,105 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 22,552 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА

агч хүлээн зөвшөөрсөн