| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00239/И |
| Дугаар | 103/ШШ2024/00291 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2024/00291
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2024/00291 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,984,488 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 18,990,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,984,488 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 18,990,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Э.******* нь нэхэмжлэгч "Хаан банк" ХК-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/5038*******538 тоот онлайн цалингийн зээлийн болон БГХ/5038*******538 тоот барьцааны гэрээ байгуулж, 19,540,000 төгрөгийг жилийн 14,4%, сарын 1,2% хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 3 дугаар сарын 06-ны байдлаар үндсэн зээлд 2,382,242.58 төгрөг, зээлийн хүүд 989,212.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт 3,3*******1,455.49 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 234 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 1*******,15*******,*******5*******.42 төгрөг, зээлийн хүү 1,*******66,223.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,508.1******* төгрөг нийт 18,984,489.23 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй" тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд ЗГ/5038*******538 тоот онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1*******,15*******,*******5*******.42 төрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,*******66,233.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 60,508.1******* төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 6,500 төгрөг нийт 18,990,898 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* Миний бие ******* банкнаас 19,540,000 төгрөгийн зээлийг авсан. Үндсэн зээл 18,990,898 төгрөгийн үлдэгдлээ төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, зээлийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,984,488 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 18,990,898 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,904 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 126,452 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 126,452 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА