Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/02268

 

 ******* 26

184/ШШ/02268

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, байр, 8******* тоот хаягт оршин суух, ******* овогт /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, оны 03 дугаар сарын *******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.тэй 2010 оны 07 дугаар сард танилцаж, улмаар хамт амьдарч, оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин төрсөн. Г. бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. Амьдарч байх хугацаанд Г. нь намайг ор үндэсгүй харддаг, гадуур найз нөхөдтэйгөө уулзахыг хориглодог, миний фейсбүүк хаяг болон гар утсанд үзлэг хийж шалгадаг. Харин би түүний фейсбүүк хаяг болон гар утсыг нь нэг ч удаа шалгаж байгаагүй. Г. нь ааш зан муутай, байнга хэрүүл хийдэг, түүнээсээ болж уурлаж над руу хүүхдийн хажууд юм шидэх, самардаж маажих зэргээр дайрч би аргагүй хамгаалалт хийж гарыг нь чанга барихад цагдаа дуудаж өөрийг нь зодсон гэж худал мэдүүлж чанга барьсан гар нь хөхөрсөн байсныг зодож хөхрүүлсэн гэх зэргээр намайг шийтгүүлж байсан. Эр хүний хувьд би энэ бүхнийг нь тэвчиж охиноо өнчрүүлэхгүй гэж дуугүй явж ирсэн. 2017 онд миний бие Солонгос улс руу гэрээт ажилчнаар таван жилийн турш урт цагаар хүнд хөдөлмөр эрхэлж олсон мөнгөө Г. рүү шилжүүлж өгдөг байсан. Цуглуулсан мөнгөө Г.ийн данс руу хийж, Г.т итгэж амьдралаа даатгаж түүнд мөнгө шилжүүлж амьдралын төлөө зүтгэж Солонгост таван жилийн турш хөдөлмөрлөж байхад танихгүй фейсбүүк хаягаас үл таних залуу Г.тэй хамт авхуулсан зураг, харилцсан чат, охины утас, манай гэрийн хаягийг мэддэг зэргээ чатаар бичиж явуулсан. Би эцэг хүний хувьд охиндоо санаа зовж Солонгос дахь ажлаа хаяад Монголд гэртээ ирсэн. Ийнхүү гэртээ ирэхэд Г. мөн адил хэрүүл хийж , охин бид хоёрын сууж байсан хана руу шил шидэж охины урд шил бутарч унаж, би түүнийг болиулах гээд очиход нүүр хүзүү рүү маажиж, хайч барьж намайг дүрнэ гээд дайрч зүүн гар хөл рүү сийчиж байсан. Г. нь охиныхоо хажууд хараал урсгадаг, тамхи татдаг, охин бид хоёрт анхаарал халамж тавьдаггүй. Г.тэй цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Охин маань одоо эрүүл саруул өсөн бойжиж байгаа ба Нийслэлийн дугаар сургуулийн ангид сурдаг. С.******* миний бие өөрийн охин Б.Гэгээнээг өөрийн асрамжид авч, охин д хүүхдийн тэтгэлгийг эх Г.ээс хуульд зааснаар гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие оны 02 дугаар сарын 26-ны өдөр Г.т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хоорондоо харилцан тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С.*******гийн нэхэмжлэлтэй, Г.т холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР