| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/03695/И |
| Дугаар | 184/ШШ2024/02269 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/02269
2*******4 04 26 184/ШШ2*******4/*******269
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж *******, ******* ******* ******* тоот хаягт байрлах, ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар: АО7910*******05/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,*******9,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******4 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2*******4 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголиа ББСБ ХХК нь иргэн Ч.тэй 2*******0 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2*******0009 дугаартай, Цахим зээлийн эрх нээх гэрээ, хавсралт гэрээг байгуулж, 2*******1 оны 12 дугаар сарын -ний өдөр түүний Хаан банкны 5019097461 тоот дансанд 450,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн Ч. нь 2*******2 оны 03 дугаар сарын -ний өдөр үндсэн зээл 497,600 төгрөг болон шимтгэлийг төлж барагдуулах байсан хэдий ч зээлийн төлөлтийг төлөөгүй. ******* зээл 450,000 төгрөг, шимтгэл 27,000 төгрөг, зээлийн хүү 552,000 төгрөг нийт 1,*******9,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Ч.ээс зээлийн гэрээний үүрэгт 1,*******9,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,*******9,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,*******9,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ******* 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,*******6 төгрөгөөс ,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /10*******00900941/-аас ,623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР