Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Х.Ууганбат,

өмгөөлөгч Д.Зулаа,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,

өсвөр насны шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430003950034 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* ангийн сурагч, ам бүл 2, эцгийн хамт ******* тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ,

. 

 

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэрэг (яллах дүгнэлтээр):

 

Өсвөр насны шүүгдэгч******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд тоот хашааны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл ялих зүйлээр шалтаглан, хэрүүл маргаан үүсгэн хамт явж байсан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний алимны доргилт, салсын цус хуралт, нулимсны доод замын тасрал баруун хөмсөгнийн дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Өсвөр насны шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2025 оны 10 дугаар сарын 25-ны орой хашааны хойно байсан хүмүүстэй маргалдсан, тэгээд харахуйд андуураад настай хүнийг цохиод гэмтэл учруулсан... гэв.

 

- Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйл байхгүй, бид хоёр  хамт очоод уучлалт гуйсан, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэсэн...гэв.

 

Эрүүгийн 2430003950034 дугаартай хэргээс:  

 

- Яллагдагч*******ын: 2024 оны 10 дугаар сарын 25-ны оройны 21 цагийн үед сургуулиас ангийн найз хамт гараад эмнэлгийн хойд талын тоглоомын талбайд сууж байхад манай ангийн сурагч бид хоёр дээр ирсэн. Тухайн үед миний гар утас цэнэггүй болоод унтарчихсан байсан болохоор тэр хоёртой гэрээс очиж цэнэглэгч авахаар тухайн газраас гэртээ очоод цэнэглэгч аваад гэрээс гарахад гэрийн хашааны хойд талаас согтуу гэмээр 2 хүн ертөнцийн зүгээр баруун зүүн тийш явж байгаа харагдсан. Тухайн хүмүүс нь харанхуй байсан учраас хэн гэдгийг нь мэдээгүй. Тухайн хүмүүс манай гэрийн хашааны хойд талд ирээд хашаа өшиглөөд “Хөөш гөлөгнүүдээ” гэхээр нь бид гурав тухайн хүмүүс дээр очоод “юун хүмүүс бэ, яагаад хашаа өшиглөөд байгаа” талаар асуухад тэр хоёр хүний нэг хүн нь “ шээс мөн үү, харанхуй шөнө болчхоод байхад унталдаа писда минь” гэхээр нь согтуу хүн гэдгийг нь мэдээд тухайн хүнд юу ч хэлээгүй, тэгэхэд тэр хоёр хашааны гаднаас зүүн тийш явахдаа намайг “ шээс” гээд доромжлоод байсан хүн “Хөөе бацаануудаа гараад ир” гэхээр нь бид гурав гэрийн хашааны хаалга давсан. Тэр үед тухайн хүмүүс рүү түрүүлж очоод нэг хүнийг өшиглөхөд тухайн хүн газар унахдаа хашаа налж унаад босож  ирэхээр нь би тухайн хүний нүүр рүү 2 удаа гараараа цохиод бид гурав зугтаагаад явсан. Ийм л асуудал болсон. Миний хувьд ” гэх хүний биед гэмтэл учруулсан нь миний буруу тухайн үед уур хүрсэн учраас ийм алдаа гарчихлаа, дахин ийм алдаа гаргахгүй, мөн би тухайн хүнээс очиж өөрийн биеэр уучлалт гуйсан. Үүнээс гадна манай аав гэх хүнд эмчилгээний зардалд 4,700,000 төгрөгийг одоогийн байдлаар өгсөн...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас),

 

- Хохирогч: Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 23 цаг 20 минутын орчим гэрээсээ гарч тус сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг зоогийн газраас хүүхдээ авахаар алхаж явтал манай хүү зоогийн газрын урд талын засмал зам хөндлөн гараад урагш явж байсан би араас нь очиж хүүгээ сугадаж аваад Найс баарны баруун талаар гарч урдуур нь зүүн тийш гэр лүү гээ явж байтал Найсын баруун урд талын өнцөгт 4 залуу 2 нь суугаа, 2 нь зогсоод тамхи татаж байсан. Гэтэл манай хүү “та нар юу юм бэ гөлөгнүүдээ” гэх мэтээр бархирсан. Тухайн үед би хүүгээ “дуугуй чи “гэж зангаад тэр чигээр нь цааш хөтлөөд гэр лүү гээ явсан. Яг гэрийнхээ урд талын гудам руу ортол манай урд талын эгнээний хамгийн баруун үзүүрийн хашаа болох Д. хашаанд хүмүүс шуугилдаад байсан. Гэтэл хүү мөн нөгөө бархирдагаараа бархирсан. Бид 2 цааш явж яг хашааныхаа үүдэнд очтол бодоход араас л ирсэн байх 1 залуу гэнэт гарч ирэнгүүтээ миний баруун нүд рүү цохисон. Би тонгойгоод нүдээ бариад суутал дахиад нэг залуу ирж намайг зүүн тийш нь гэрэлгүй газар луу түлхэж унагаад өшиглөсөн, хальт хартал манай хүүг миний ард талд 2 хүн хэвтүүлчихсэн өшиглөж байсан. Тэгээд би гэртээ орж бэр лүүгээ ярьж цагдаагийн дугаар авч яриад эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн. Тэр шөнөдөө аймаг явж эмнэлэгт үзүүлж нэг тариа хийлгэж аваад тэр даруйдаа хот руу явсан.Нүд рүү цохидог нь бол хар жинсэн яактай, цагаан саравчин малгайтай, намхан нөхөр байсан, намайг түлхэж унагаад өшиглөсөн нөхөр нь бол бор шаргалдуу күртиктэй нэлээн өндөр нөхөр байсан. Миний баруун нүдний нулимсны суваг тасарсан, доод зовхи сэтэрсэн. ын хүүхэд нь миний биед гэмтэл учруулсан. нь надад эмчилгээний зардалд 4,700,000 төгрөгийг өгсөн. Би тухайн хүнээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16,18-19 дугаар хуудас),

 

- Иргэний хариуцагч *******ын:******* миний ганц хүү юм.*******ыг 3 настай байхад ээжээс нь салаад түүнээс хойш би хүүгийнхээ хамт амьдарч байна. Хүү маань хааяа нэг ээж дээрээ очдог, хүүгийн ээж нь сүүлд гэх хүнтэй гэр бүл болсон. Хүү бид хоёр сумын төвд айлын хашаанд тусдаа амьдардаг, хүү сумын ерөнхий боловсролын сургуулийн 12б ангид суралцдаг. Хүү маань хичээл сурлагын хувьд сайн, хэлсэн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хорт муу зуршилгүй, ар гэртээ хайр халамжтай, бусдад их тусархаг зантай хүүхэд байгаа юм. Хорт муу зуршил гээд байх юм бол байхгүй. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй. Миний хувьд хүүдээ анхаарал халамж дутуу тавьсны улмаас уг хэрэг гарсан гэж үзэж байгаа. Хүү маань манай сумын ахыг цохиж зодсон болохоор тухайн хүнээс би өөрийн биеэр очиж уучлалт гуйж эмчилгээний зардалд одоогийн байдлаар 4,700,000 төгрөгийг төлөөд байна. Хүүгээс ямар шалтгааны улмаас ахыг цохиж зодсон талаар асуухад ахтай хамт явж байсан  хүү нь шээс, писдаа гэх мэтээр хэл амаар доромжлоход уур нь хүрээд ахын хүүг цохиж зодох гэж байгаад андуурч ахыг цохиж зодсон юм байна лээ. Хүн андуурч зодоход хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байна гэж юу байхав, миний хувьд хүүтэйгээ хамт хариуцлага хүлээхэд бэлэн байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

- Гэрч: 2024 оны 10 дугаар сарын 24-ний 21:00 цаг өнгөрөөгөөд аавынхаа гэр лүү хүүхдүүдээ аваад явсан. Орой 23.45 минутын орчимд хадам аав 90015066 гэсэн дугаараас залгаж яаралтай гэртээ хүрээд ир хашааны үүдэнд гурван залуу зодчихоод яваад өглөө гэсэн. Намайг очиход манай гэрт манай нөхөр хадам аав хоёр байсан. Хадам аавын нүднийх нь доод талд цохисон бололтой цус гоожиж байсан. Би юу болсон талаар асуухад “ аваад гэр лүүгээ харьж явахад араас гурван залуу ирээд ямар нэгэн юм хэлэлгүй шууд цохисон. Тухайн үед хадам аав нүдээ дараад газар суухад мөн хөлөөрөө өшиглөсөн. Намхан биетэй цагаан малгайтай залуу, мөн шаргалдуу өнгийн күртиктэй өндөр залуу байсан. Тухайн үед царайг нь сайн харж чадаагүй харанхуй байсан. Хадам аавын баруун нүдний доод хэсэгт доошоо язарч зүсэгдэн байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

- Гэрч : Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17.00 цагийн орчимд ажил тараад найзтайгаа хоёулаа айлд очиж 0.75 литрийн Агар гэх архи уусан. Тухайн айлаасаа гараад зоогийн газарт орж суусан. зоогийн газар манай эхнэрийн найз ажилладаг, тэгээд манай хүнд “ нэлээн согтсон байна” гэж хэлсэн байх. Би тухайн газраас гараад эмнэлгийн зүүн талаар урагшаа явж байхад аав араас ирж намайг гэр лүү авч явсан. Би тухайн үед биеэ авч явах чадваргүй их согтсон байсан. Аав намайг сугдаад гэр лүү эргэдэг эгнээний хавьд би хальт бүрэг санаад байгаа юм араас хэдэн хүн гүйж ирээд намайг өшиглөж газар унгасан. Би гэр лүүгээ ороод сууж байхад аав араас цусаа гоожуулаад гэрт орж ирсэн. Гудамд харанхуй байсан ямар хүмүүс хэдий насны хүмүүс байсан талаар харсан мэдэх зүйл байхгүй байна.Надад ил харагдах шарх гэмтэл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

- Насанд хүрээгүй гэрч : 2024 оны 10 дугаар сарын 25-ын орой 22.00 цаг өнгөрөөгөөд Энх-Оргилоос гэрээс буцаад явж байхад эмнэлгийн хойд талд******* Б. хоёртой таарч сааданд сууж байгаад гурвуулаа ын гэр рүү хамт явсан. Бид гурав гэрт нь ороод удаагүй гэрээс нь гарч ирэхэд тэдний хашаанд хойд талаар баруун талаасаа зүүн тийшээ явж байсан хоёр хүн нэг нэлээн согтуу” аа чи намайг таньж байна уу чи чаддаг юм бол гараад ир” гээд согтуу нь бахираад хашаа өшиглөөд байсан. Манай найз хашаан дээгүүр “юу гэнээ” гэхэд нөгөө хоёрын согтуу нь “ шээс унталдаа” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад хашааны цаана байсан хоёр хүний нэг нь “гараад ир” гээд байсан. Тэгсэн “хэдүүлээ гараад уулзчихъя” гээд хашаа давахаар нь бид хоёр хамт давж тухайн хүмүүсийн араас гүйж очоод согтуу хүнийг нь би бөгсөн бие рүү өшиглөөд хөлөөрөө жийгээд унагаасан. Би нөгөө цуг явж байсан настайвтар хүнийг очоод жийсэн. Тэгсэн Найрамдлын жийсэн гэх настайвтар хүн урд хашаа руу налаад ирэхээр нь араас очоод хашаа налуулж байгаад гаpaapaa нүүр болон толгой руу цохиж байсан. Тэгсэн ыг цохих үед тухайн эрэгтэй хүн гэнэтхэн” аав нь байна ш дээ” гэхээр нь бид хоёр очих үед нөгөө ах “одоо болно ш дээ, хүн аллаа ш дэ”э гээд бархирахаар нь бид хоёр ыг салгаж авсан. Бид гурав тэндээсээ зүүн тийш зугтсан. нүүр хэсэгт нүүр манай найз гэх хүн цохисон байх. ын гар нь урагдсан шархтай цус гарж байсан.

Бид 3 тухайн 2 хүнийг хэн хэн байсан талаар мэдэхгүй байна.Тухайн үед тай тухайн хоёр хүний согтуу залуу нь хэрүүл маргаан үүсгээд аавыг нь доромжлоод байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34, 37-38 дугаар хуудас),

 

- Насанд хүрээгүй гэрч Б.: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ангийн хүүхэд ын хамт эмнэлгийн хойд талбайд 23.00 өнгөртөл сууж байгаад хойшоо явж байгаад тэй таарсан. Гурвуулаа ын гэр лүү хамт явсан. Гэрт нь ороод удаагүй гэрээс нь гарч ирэхэд тэдний хашааны хойд талаар баруун талаасаа зүүн тийшээ явж байсан хоёр хүний нэг нь нэлээн согтуу “Жавгаралаа” гээд бахираад хашаа өшиглөөд байсан. Тэгсэн манай найз хашаан дээгүүр “юу гэнэ”э гэхэд нөгөө хоёрын нэг нь “ шээс унталдаа” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад хашааны цаана байсан хоёр хүний нэг нь “гараад ир” гээд байсан. Тэгсэн хашаа даваад гарахаар нь бид хоёр хамт давж тухайн хүмүүсийн араас гүйж очоод согтуу хүнийг нь хөлөөрөө жийж унагасан би нөгөө цуг явж байсан хүнийг би хөл рүү нь өшиглөсөн.Тэгсэн миний жийсэн гэх арай настайвтар хүн нь урд хашаа руу налаад ирэхээр нь араас нь очоод хашаа налуулж байгаад гараараа нүүр болон толгой руу нь цохиод байсан. ыг цохих үед тухайн эрэгтэй хүн гэнэтхэн “аав нь байна шдэ”э гэхээр нь би гайхаад руу бид хоёр очиход нөгөө ах “одоо болно шдээ хүн аллаа шдээ” гээд бахираад байхаар нь бид хоёр ыг салгаад авахад ын гараас нь цус болсон байсан. Тэгээд бид гурав тэндээсээ зүүн тийшээ зугтаасан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

 

- Гэрч : Н. нь 12б ангийн дарга байгаа юм.******* нь сурлага, урлаг спорт талдаа тэргүүний сурагч байгаа юм. Тухайн 3-н хүүхэд нь заагаад зөвлөөд өгвөл сурахгүй чадахгүй зүйл байхгүй...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 407 дугаартай “...1. биед баруун нүдний алимны доргилт, салсын цус хуралт, нулимсны доод замын тасрал баруун хөмсөгнийн дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 63-69 дүгээр хуудас),

 

- Суралцагчийн хувийн хэрэг (хавтаст хэргийн 104-115-р хуудас),

 

-*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 116 дугаар хуудас),

 

-*******ын нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 121-р хуудас),

 

-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 123-р хуудас) зэрэг баримтууд болно.

 

 Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Өсвөр насны шүүгдэгч******* 2024 оны 10 дугаар сарын 25-ны шилжих шөнө 00 цагийн орчимд тоот хашааны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл ялих зүйлээр шалтаглан, хэрүүл маргаан үүсгэн түүнтэй хамт явж байсан нүүрэн тус газарт  гараараа цохиж эрүүл мэндэд нь “ баруун нүдний алимны доргилт, салсын цус хуралт, нулимсны доод замын тасрал баруун хөмсөгнийн дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан болон өсвөр насны шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ 2024 оны 10 дугаар сарын 25-ны оройн 23 цөгийн үед ангийн найз, нарын хамт гэрээсээ гарахад гэрийн хашааны хойд талаас согтуу гэмээр 2 хүн ирээд хашаа өшиглөөд “Хөөш гөлөгнүүдээ” гэхээр нь бид гурав очоод “юу нь хүмүүс бэ, яагаад хашаа өшиглөөд байгаа юм” нэг хүн нь “ шээс мөн үү, харанхуй шөнө болчхоод байхад унталдаа писда минь” гэхээр нь согтуу хүн гэдгийг нь мэдээд тухайн хүнд юу ч хэлээгүй. Тэр хоёр хүний намайг “ шээс” гээд доромжлоод байсан хүн нь “Хөөе бацаануудаа гараад ир” гэхээр нь бид гурав гэрийн хашаа давж очоод түрүүлж очоод нэг хүнийг өшиглөхөд тухайн хүн газар унахдаа хашаа налж унаад босож  ирэхээр нь би тухайн хүний нүүр рүү 2 удаа гараараа цохиод бид гурав зугтаагаад явсан.Тухайн үед ийм л асуудал болсон. Миний хувьд гэх хүний биед гэмтэл учруулсан нь миний буруу. Тухайн үед уур хүрсэн учраас ийм алдаа гарчихлаа, дахин ийм алдаа гаргахгүй, мөн би тухайн хүнээс очиж өөрийн биеэр уучлалт гуйсан. Мманай аав гэх хүнд эмчилгээний зардалд 4,700,000 төгрөг өгсөн” гэх,

 

хохирогч “Би 2024 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 23 цаг 20 минутын үед зоогийн газрын урд талаас хүү ганбатыг аваад сугадаж яваад гэрийнхээ урд талын гудамжруу ортол Д. хашаанд хүмүүс шуугилдаад байсан. Гэтэл хүү согтуу, нөгөө бархирдагаараа бархирсан. Ххашааныхаа үүдэнд очтол 1 залуу гэнэт гарч ирэнгүүтээ миний баруун нүд рүү цохисон. Би тонгойгоод нүдээ бариад суутал дахиад нэг залуу ирж намайг зүүн тийш нь гэрэлгүй газар луу түлхэж унагаад өшиглөсөн. Нүд рүү цохидог нь бол хар жинсэн яактай цагаан саравчин малгайтай намхан нөхөр байсан. Хальт хартал манай хүүг миний ард талд 2 хүн хэвтүүлчихсэн өшиглөж байсан. Тэгээд би гэртээ орж бэрлүүгээ ярьж цагдаагийн дугаар авч яриад эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн. Миний баруун нүдний нулимсны суваг тасарсан, доод зовхи сэтэрсэн. ын хүүхэд миний биед гэмтэл учруулаад байна. нь надад эмчилгээний зардалд 4,700,000 төгрөгийг өгсөн .Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,

 

иргэний хариуцагч *******ын “ Би хүү*******ыг 3 настай байхад нь ээжээс нь салаад түүнээс хойш би хүүгийнхээ хамт амьдарч байна. Хүүгийн ээж нь сүүлд гэх хүнтэй гэр бүл болсон. Хүү сумын ерөнхий боловсролын сургуулийн 12б ангид суралцдаг,хичээл сурлагын хувьд сайн, хэлсэн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, хорт муу зуршилгүй, ар гэртээ хайр халамжтай, бусдад их тусархаг зантай хүүхэд байгаа юм. Хорт муу зуршил гээд байх юм бол байхгүй. Өмнө нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй. Миний хувьд хүүдээ анхаарал халамж дутуу тавьсны улмаас уг хэрэг гарсан гэж үзэж байгаа. Хүү маань манай сумын ахыг цохиж зодсон болохоор тухайн хүнээс би өөрийн биеэр очиж уучлалт гуйж эмчилгээний зардалд одоогийн байдлаар 4,700,000 төгрөгийг төлөөд байна. ахтай хамт явж байсан  хүү нь “ шээс, писда” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь ур нь хүрээд ахын хүүг цохиж зодох гэж байгаад андуурч ахыг цохиж зодсон юм байна лээ. Хүн андуурч зодоход хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байна гэж юу байхав, миний хувьд хүүтэйгээ хамт хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэх,

 

гэрч “...2024 оны 10 дугаар сарын 24-ний орой 23.45 цагийн орчимд хадам аав 90015066 дугаараас залгаж “яаралтай гэртээ хүрээд ир, хашааны үүдэнд гурван залуу зодчихоод яваад өглөө” гэсэн. Гэртээ очиход манай нөхөр хадам аав хоёр байсан. Хадам аавын нүднийх нь доод талд цохисон бололтой цус гоожиж байсан. Би юу болсон талаар асуухад аваад гэр лүүгээ харьж явахад араас гурван залуу ирээд ямар нэгэн юм хэлэлгүй шууд цохисон. Хадам аавын баруун нүдний доод хэсэгт доошоо язарч зүсэгдэн байсан.” гэх,

 

гэрч “Би 2024 оны 10 дугаар сарын 25-нд ажил тараад найзтайгаа хоёулаа айлд очиж 0.75 литрийн агар гэх архи уунаад зоогийн газарт орж суусан. Би тухайн газраас гараад явж байхад аав араас ирж намайг гэр лүү авч явсан. Би тухайн үед биеэ авч явах чадваргүй их согтсон байсан. Аав намайг сугдаад гэр лүү эргэдэг эгнээний хавьд би хальт бүрэг санаад байгаа юм араас хэдэн хүн гүйж ирээд намайг өшиглөж газар унгасан. Би тэгээд гэр лүүгээ ороод сууж байхад аав араас цусаа гоожуулаад гэрт орж ирсэн. Гудамд харанхуй байсан ямар хүмүүс хэдий насны хүмүүс байсан талаар харсан мэдэх зүйл байхгүй байна.Надад ил харагдах шарх гэмтэл байхгүй” гэх,

 

насанд хүрээгүй гэрч “ 2024 оны 10 дугаар сарын 25-ын орой 22.00 цаг өнгөрөөгөөд*******, Б., бид гурав  ын гэрээс гарч ирэхэд хашааны хойд талаар явж байсан хоёр хүний нэлээн согтуу нь “аа чи намайг таньж байна уу чи чаддаг юм бол гараад ир” гээд бахираад хашаа өшиглөөд байсан. хашаан дээгүүр “юу гэнээ” гэхэд нөгөө хоёрын согтуу нь “ шээс унталдаа” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад хашааны цаана байсан хоёр хүний нэг нь “гараад ир” гээд байсан. “хэдүүлээ гараад уулзчихъя” гээд хашаа даваад араас очоод согтуу хүнийг нь би бөгсөн бие рүү өшиглөөд хөлөөрөө жийгээд унагаасан. Цуг явж байсан настайвтар хүнийг очоод жийсэн. уг настайвтар хүний араас очоод хашаа налуулж байгаад гаpaapaa нүүр болон толгой руу цохиж байсан. ыг цохих үед тэр эрэгтэй хүн гэнэтхэн “аав нь байна ш дээ” гэхээр нь бид хоёр очиход нөгөө ах “одоо болно ш дээ, хүн аллаа ш дээ” гээд бархирахаар нь бид хоёр ыг салгаж аваад тэндээсээ зүүн тийш зугтсан. ын гар нь урагдсан шархтай цус гарж байсан. хар юүдэнтэй цамцтай саарал саравчин малгайтай явж байсан. цэнхэр куртиктэй байсан” гэх,

 

насанд хүрээгүй гэрч Б. “ын гэрээс бид 3 хашааны хойд талаар явж байсан хоёр хүний нэг нь нэлээн согтуу “Жавгаралаа гээд бахираад хашаа өшиглөөд байсан. хашаан дээгүүр “юу гэнээ” гэхэд нөгөө нь “ шээс унталдаа” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байхад хоёр хүний нэг нь “гараад ир” гээд байсан. хашаа даваад гарахаар нь бид хоёр хамт давж тухайн хүмүүсийн араас гүйж очоод согтуу хүнийг нь хөлөөрөө жийж унагасан, би нөгөө цуг явж байсан хүнийг би хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн миний жийсэн гэх арай настайвтар хүний араас очоод хашаа налуулж байгаад гараараа нүүр болон толгой руу нь цохиод байсан. ыг цохих үед тухайн эрэгтэй хүн “аав нь байна ш дээ” гэхээр нь би гайхаад руу бид хоёр очиход нөгөө ах нь “одоо болно ш дээ хуг аллаа ш дээ” гээд бахираад байхаар нь ыг салгаад авахад ын гараас нь цус болсон байсан. Тэгээд бид гурав тэндээсээ зүүн тийшээ зугтаасан. .ын нүүр хэсэгт манай найз цохисон.Тухайн тухайн хоёр хүний согтуу залуу нь хэрүүл маргаан үүсгээд аавыг доромжлоод байсан ” гэх,

 

гэрч “...Н. нь 12б ангийн дарга.******* нь сурлага, урлаг, спортод авьяастай, тэргүүний сурагч юм” гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн 407 дугаартай “1. биед баруун нүдний алимны доргилт, салсын цус хуралт, нулимсны доод замын тасрал баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.” гэх шинжээчийн дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас,

ын “Суралцагчийн хувийн хэрэг” ,

ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

ын нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Прокуророос өсвөр насны шүүгдэгч*******ын, хохирогч ын эрүүл мэндэд нь “баруун нүдний алимны доргилт, салсын цус хуралт, нулимсны доод замын тасрал баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн хийгээд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч*******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг, өсвөр насны шүүгдэгч*******, түүний хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч Д.Зулаа нараас хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

4. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч од учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

ын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 407 дугаартай “1. биед баруун нүдний алимны доргилт, салсын цус хуралт, нулимсны доод замын тасрал баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна ” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч од биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

5. Хэргийн баримтаар, өсвөр насны шүүгдэгч******* нь хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул өсвөр насны шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

7. Өсвөр насны шүүгдэгч*******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг цохисноор эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж хохирогч ын нүүрэн тус газар цохиж биед нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

8. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд “баруун нүдний алимны доргилт, салсын цус хуралт, нулимсны доод замын тасрал баруун хөмсөгний дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралтхүндэвтэр хохирол учирсан нь өсвөр насны шүүгдэгч*******ын түүнийг цохиж гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болно.  

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

2. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ. Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Өсвөр насны шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй ба харин өсвөр насны шүүгдэгчийн  хууль ёсны төлөөлгч *******аас хохирогчийн эмчилгээний зардалд 4,700,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, хохирогч шүүхийн мэдэгдэх хуудсанд өгсөн “одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх хариу тайлбараар нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

Хохирогч дээрх гэмтлийн улмаас тус аймгийн нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламжийн болон эмнэлгийн үйлчилгээ авсан, уг зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 66,769 төгрөгийг зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хэргийн 07-р хуудас)-аар, уг зардлыг өсвөр насны шүүгдэгч*******аас нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2025.03.24-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080  тоот дансанд 66,769 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Иймд хохирогч нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Өсвөр насны шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогчид хохирол нөхөн төлсөн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох,******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 90 хоногийн дотор төлүүлэх саналтай, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай”  гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дахь хэсэгт насанд хүрээгүй хүүхдэд ямар ял шийтгэл оногдуулахад торгуулийн ял оногдуулах зохицуулалтгүй байгаа. Өсвөр насны шүүгдэгч, Б.Насанжаргал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөр нөхөн төлсөн байдлыг харгалзан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, эрүүл мэндийн санд гарсан төлбөрийг төлсөн тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү”” гэх дүгнэлтийг тус тус гаргав. 

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч*******ын тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь иргэн согтуурсан үедээ түүнийг зүй бусаар доромжилсон үйлдэлтэй холбоотой, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 5 сар 19 хоногтой байсан, түүний насны онцлог, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нээхмжлэхгүй гэсэн, тэрээр ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцдаг, цаашид өсөж хүмүүжих, сурч боловсрох боломжтой нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Дээрх хугацаанд өсвөр насны шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газарт даалгана.

 

Бусад асуудлын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч*******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын газарт даалгасугай.

 

5. Өсвөр насны шүүгдэгч******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрт 66,769 төгрөг, хохирогч од 4,700,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хортой холбоотой болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН