Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2024/00096/И |
Дугаар | 150/ШШ2024/00118 |
Огноо | 2024-05-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 150/ШШ2024/00118
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ******* ** дугаар баг, ******* банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *-р баг, *-р хэсэг **тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* (РД:*******),
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *-р баг, *-р хэсэг **тоот хаягт оршин суух, овогт (РД:) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,712,117.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иргэн П.*******, А. нар нь 2022 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банкны ******* салбарын Хөтөл бизнес зээлийн төвтэй ЗГ/202247772913 тоот зээлийн гэрээ байгуулан 25000000/Хорин таван сая/ төгрөгийн газар тариалангийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Мөн 2023 оны 01 дүгээр 20-ы өдөр ЗГ/202247772913-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр БГУ/202247772913 дугаартай барьцааны гэрээ байгуулан доорх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан.
1. ******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 106м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
2. ******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 1715м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,
3. ******* аймгийн ******* сум *-р баг, *-р хэсэг * тоот хаягт байрлах 96,2 м.кв талбайтай сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
4. ******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 1466 м.кв талбайтай хувийн гэр бүлийн хэрэгцээний газар,
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 7,015,500.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,857,561.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 136,185.17 төгрөг, нийт 12,009,247.14 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч П.*******, А. нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралт дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар) өр, төлбөрөө төлөөгүй 151 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
а) Үндсэн зээлийн төлбөр 17,984,499.92 төгрөг,
b) Зээлийн хүүгийн төлбөр 640,921.07 төгрөг,
с) Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 86,696.32 төгрөг,
Нийт 18,712,117.31 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Зээлийн төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд буй дараах хөрөнгүүдийг албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
-******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 106м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө
-******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 1715м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,
-******* аймгийн ******* сум *-р баг, *-р хэсэг * тоот хаягт байрлах 96,2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 1466 м.кв талбайтай хувийн гэр бүлийн хэрэгцээний газар,
3. Нотариатын зардал 17,500.00 төгрөг,
4. Улсын тэмдэгтийн хураамж 251,520.00 төгрөг
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ....” гэжээ.
Хариуцагч П.*******, А. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...П.*******, А. бидэнд холбогдуулан ******* банкнаас нэхэмжилсэн 18,712,117.31 төгрөгийг дараах байдлаар төлөх хүсэлтэй байна. 1. 2024 оны 05 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
2. 2024 оны 06 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
3. 2024 оны 07 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
4. 2024 оны 08 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
5. 2024 оны 09 дүгээр сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
6. 2024 оны 10 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
7. 2024 оны 11 дүгээр сарын 20-25-ны дотор 6,000,000 төгрөг,
8. 2024 оны 12 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
9. 2024 оны 10 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
10. 2024 оны 02 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
11.2024 оны 03 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг,
12.2024 оны 04 дүгээр сарын 20-25-ны дотор 5,712,117.31 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.
Мөн дээрх хуваарийн дагуу төлөлтөө хийж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "...Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч П.*******, А. нарын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа.
Хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч П.*******, А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,712,117.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа тохирч эвлэрсэн байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч ******* ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******, А. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,712,117.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар 18,712,117.31 төгрөгийг 1. 2024 оны 05 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-25-ны дотор 6,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-25-ны дотор 5,712,117.31 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн ба дээрх хуваарийн дагуу төлөлтөө хийж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хугацааг хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* банк нь улсын тэмдэгтийн хураамжид 251,520 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 125,760 төгрөгийг хариуцагч П.*******, А. нараас, 125,760 төгрөгийг улсын орлогоос гаргуулж тус тус ******* банканд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банкны нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******, А. нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,712,117.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 18,712,117.31 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-25-ны дотор 6,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-25-ны дотор 700,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-25-ны дотор 5,712,117.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, дээрх хуваарийн дагуу төлөлтөө хийж чадахгүй бол барьцаа хөрөнгө болох
-******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 106м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө
-******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 1715м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,
-******* аймгийн ******* сум *-р баг, *-р хэсэг * тоот хаягт байрлах 96,2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө,
******* аймгийн ******* сум *-р баг, сумын төвд хаягт байрлах 1466 м.кв талбайтай хувийн гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* банк нь улсын тэмдэгтийн хураамжид 251,520 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 125,760 төгрөгийг хариуцагч П.*******, А. нараас, 125,760 төгрөгийг улсын орлогоос гаргуулж тус тус ******* банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч хариуцагч П.*******, А. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА