Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 158/ШШ2023/0043

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******,

Хариуцагч: Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Л.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.******* нарын хоорондын

“”*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагч Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэнчимэд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. “*******” ХХК нь өөрийн ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгуулахаар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олгосон XV-021991 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 026 дугаартай албан бичгээр “Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших “ХҮҮШ УУЛ” нэртэй талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г гарган Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад хүргүүлжээ.  
  3. Гэвч Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга дээрх төлөвлөгөөг батлаагүйн улмаас нэхэмжлэгч “*******” ХХК нь Булган аймгийн Засаг даргад хандан 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 047 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй байна.
  4. Тиймээс нэхэмжлэгч нь Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдуулан “”*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлж маргаан үүсгэсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “*******” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдан, геологи-хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа инженер, техникийн 60 гаруй үндсэн ажилтантай үндэсний хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм.

Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нийтэд зарлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 58 дугаар сонгон шалгаруулалтын СШ-58-5 дугаартай Булган аймгийн Баяннуур сумын нутаг 6097.01 га бүхий “Хүүш уул” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар сонгон шалгаруулалтад оролцож, 80.71 оноо авч, шалгаран АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 61 тоот шийдвэрээр ХУ-021991 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан.

Манай компаниас 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр № 026 дугаартай албан бичгээ, 2023 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт хүргүүлсэн.

Гэвч Булган аймгийн Баяннуур сумын засаг дарга Л.******* Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан ... үүргээ биелүүлээгүй бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй.

Булган аймгийн Баяннуур сумын засаг дарга Л.*******ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 93.1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага болох Булган аймгийн Засаг даргад 2023 оны 3-р сарын 17-ны өдөр гомдол гаргасан. Булган аймгийн Засаг дарга гомдлыг хүлээн авснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн дотор буюу 2023 оны 4-р сарын 17-ны дотор хариу өгөх ёстой ч хариу өгөөгүй.

Сумын Засаг даргын энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх боломжгүй болж манай компанийн тусгай зөвшөөрлөөр олж авсан эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаа явуулж буй газар дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө заавал байлгах үүрэг хүлээдэг.

Засаг дарга манай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүйгээс шалтгаалан хайгуулын ажлаа явуулж чадахгүй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.4-д зааснаар тухайн жилд гаргах хайгуулын ажлын зардлаа гаргаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдах сөрөг үр дагавар бий болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлээ үүгээр гаргаж байгаа тул “*******” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын ХV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...”*******” ХХК нь Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших “Хүүш уул” нэртэй ХV-021991 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ... авснаас хойш “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г тухайн жилийн хайгуулын ажлын хүрээнд боловсруулан Булган аймгийн Засаг даргад хүсэлт гарган хүргүүлж, төлөвлөгөөг танилцуулж, батлуулахаар биеэр очиж уулзаж байсан. Баяннуур сумын Засаг дарга нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй тухай л хариу өгч байснаас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбогдуулан нэмэлт өөрчлөлт оруулах, засахтай холбоотой ямар ч саналыг амаар болон бичгээр манайд ирүүлээгүй.

2.”Говь караван” ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах гэснийг дараах байдлаар тусгасан. Үүнд: Байгаль орчныг хамгаалах 2023 оны төлөвлөгөөний 6 дугаар хуудсанд III.5-д Суваг малталт булалт гэсэн хэсэгт “Суваг малталтын ажил дуусч дээжлэлтийн ажлыг дуусгасан даруйд технологийн горимын дагуу булалт хийж өнгөн хар шороон хөрсөөр хучина”, Мөн 7 дугаар хуудсанд III.6-д Өрөмдлөгийн ажил хэсэгт “Хайгуулын талбайд өрөмдөгдсөн цооногуудын нөхөн сэргээлтийг өөрийн хүчээр хийж, нөхөн сэргээсэн цооногуудын фото зургийг нь авч баталгаажуулан тухайн оны байгаль орчны нөхөн сэргээсэн тайландаа дэлгэрэнгүй тайлагнах болно”, Хуудас-14-т III.8-ийн Төслийн гол ба болзошгүй сөрөг нөлөөлөл хэсгийн Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хэсэг хүснэгт-3-д “Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд зарцуулагдах зардал”-ыг тус тус тусгасан. Хуудас №18 V бүлэгт “Байгаль орчныг хамгаалахтай холбогдох ажлууд” Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах ажлууд хэсэг хуудас-18 “Эрэл хайгуулын ажилтай холбоотой нөхөн сэргээлтийн ажлууд тухайлбал хайгуулчдын малтсан суваг шуудуу, отог, кемпийн газрыг цэвэрлэх, түр барилга байгууламжийг татан буулгах, ахуйн болон бусад зориулалттай нүх ухдсыг булж тэгшлэх зэрэг ажлуудыг тухайн хайгуулын ажил дууссаны дараа хийж гүйцэтгэн орон нутгийн байгаль орчны байцаагч, холбогдох хүмүүс, албан тушаалтанд газар дээр нь акт үйлдэн хүлээлгэж өгнө” гэж тодорхой дурдсан.

/Ашигт малтмалын хуулийн 48.1.1-д заасны дагуу тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх бөгөөд, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөөтэй уялдан учирч болзошгүй сөрөг нөлөөллийг дурдаж, газрыг ухах, суваг шуудуу ухах, өрөмдлөгийн ажил явуулах зэрэг үйл ажиллагаануудад нөхөн сэргээлтийн ажлыг зохих технологи, аргачлалын дагуу явуулах юм. Шаардлагагүй нөхцөлд буюу эрлийн маршрут хийх, газрын гадаргуугийн дээжлэлт, газрын гадаргуугийн геофизикийн судалгааны ажил хийх. геохимийн дээжлэлт гэх мэт газрыг хөндөхгүйгээр явуулах хайгуулын үйл ажиллагаанд нөхөн сэргээлтийн ажил хийгдэх шаардлагагүй юм./

3.”Говь караван” ХХК нь дээрх хайгуулын талбайд 2022 онд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Археологийн судалгааны төвөөр Археологийн авран хамгаалах хайгуул судалгааг, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгээр Палеонтологийн нөөц баялгийн үнэлгээг тус тус хийлгэсэн...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““*******” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газраас зарласан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдсан тендерт оролцоод шалгарч Булган аймгийн Баяннуур сумын “Хүүш уул” нэртэй талбайд хайгуулын ХV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаасаа хойш “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г гаргаж тухайн орон нутгийн Засаг даргаар батлуулдаг. “*******” ХХК нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. ... Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс болоод “*******” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй хайгуулын үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байгаа. Ийм учраас “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сумын Засаг дарга нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэсэн хуулиар олгосон чиг үүрэг бий. Энэ бол хуулиар сумын Засаг даргад олгогдсон өөр хэн нэгэнтэй хуваалцах боломжгүй эрх, үүрэг ... Энэ төлөвлөгөөг хэрхэн боловсруулах нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн геологич холбогдох хүмүүстэй хайгуулын ажлын төлөвлөгөөг батлуулдаг. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Тэр хүрээндээ байгаль орчныг хэрхэн хамгаалах вэ? ямар ямар үйл ажиллагаа явуулах вэ? гэдэг талаараа “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулдаг. “*******” ХХК нь үүнийг мэргэжлийн хүрээнд боловсруулаад Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад 2023 оны  02 дугаар сарын  14-ний өдрийн 026 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байгаа. Гэтэл Баяннуур сумын Засаг дарга тодорхой хариу өгөөгүй шийдвэр гаргаагүй байгаа. Тухайн сумын байгаль орчныг хамгаалах гэж байгаа учир санал өгөх боломжтой байдлаар хүргүүлэхэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Баяннуур сумын Засаг даргын шийдвэр гаргаагүй батлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйг хангасан байна. Зөвхөн тухайн сумын Засаг даргад олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлээгүй байна. Мөн Баяннуур сумын Засаг дарга нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны  өдрийн шүүхэд өгсөн хариу талбартаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн байна, айлуудын өвөлжөө хаваржааны газартай давхцаж байна. Иймээс батлаагүй гэсэн. Зөвшилцөөгүй, санал болгох эрхийг нь хангаагүй, эсхүл ийм санал гаргахад үүнийг төлөвлөгөөндөө тусгаагүй гэдэг зүйл яригдахгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25, 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу ирсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г тус хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.11-т заасны дагуу Засгийн газар 2018 оны 8 дугаар сард 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталсан. Энэ шийдвэрийг Ашигт малтмалын газар хэрэгжүүлсэн. Тусгай зөвшөөрөл олгон сонгон шалгаруулалт явуулсан. Энэ сонгон шалгаруулалтад “*******” ХХК нь хамгийн өндөр үнэлгээ аваад тусгай зөвшөөрлийн үнийг төлөөд уг тусгай зөвшөөрлийг авсан. Тусгай зөвшөөрөл олгосон процессод ямар нэгэн байдлаар алдаа гарсан зүйл байхгүй. Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолыг хүчингүй болгож байж Ашигт малтмалын газрын шийдвэрийг хууль бус гэж үзэж энэ зөвшөөрлийг хүчингүй болгож болох юм. Иймд Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна. Хариуцагчийн “*******” ХХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаагаас болоод  “*******” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Тусгай зөвшөөрөл маань 2022 онд авсан 2024 онд дуусна. 2 жил хайгуул явуулаагүй байна. Хариуцагчийн эс үйлдэхүйгээс болоод шууд бус маш олон үр дагаварууд үүсээд байна. “*******” ХХК нь геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани. Засаг даргын хууль бус эс үйлдэхгүй шууд бусаар маш их хэмжээний хохирол учруулж байгаа. Үүнийг нэхэмжлээгүй. Зөрчигдөөд байгаа эрх ашгаа л сэргээхийг хүсэж байна. Хайгуулын үйл ажиллагаа бол улирлын чанартай ажил. Одоо намар болж байна Хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Ингээд 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж чадахгүй дуусаж байна. Хайгуул, ашиглалт 2 нь өөр. Тийм ч учраас Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байгаа. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон газар хайгуул хийнэ гэдэг нь тухайн газрыг шууд ухаад өрөмдөөд эхэлнэ гэсэн үг биш. Ингэх боломжгүй маш их зардал гарна. Эхний ээлжинд судалгаа хийнэ, хайгуул хийнэ. Газар доорх баялгийг судалсны дараа тусгай хамгаалалтанд авах уу үгүй юу, өвөлжөө хаваржааны газрыг өгөх үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Энэ бол дараачийн процесс. Ойлголтын зөрүүнээс болоод Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга уг хууль бус эс үйлдэхүйг гаргаад байна гэж харж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

            Хариуцагч Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Л.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Баяннуур сумын Засаг дарга Л.******* би Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баяннуур сумын ИТХ-ын төлөөлөгч тул дараах хуулийн заалтуудын хүрээнд ажилласан болно.

            МУ-ын 33НДНТУ хуулийн 56.1.3асаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж заасан байдаг.

            Мөн тус хуулийн 38.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн гэж заасан байдаг.

            Нэг. Булган аймгийн Баяннуур сумын нутагт МУ-ын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 ны өдрийн "Талбайн солбилцол тогтоох тухай" 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дараах газруудад олгосон байна.

            1. Глобалгүүр транс ХХК- Баяннуур нэртэй газар 1854,51 га талбай хайгуул

            2. Ирмүүнбосго ХХК- Улаан хэрэм нэртой газар 2576,96 га хайгуул

            3. Ирмүүнбосго ХХК- Улаан уул - 1223,92 га хайгуул

            4. Хулж-гоо ХХК- Сант уул- 2002,77 га хайгуул

            5. ******* ХХК- Хууш уул- 6097,01 га хайгуул

6. Эрдэнэсплаза ХХК- 30 га түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуул

7. Номунбогд ХХК- Агьтын хөндийд/ Дашинчилэн Баяннуур сумыг дамнасан 2920,91 га шороон алтын ашиглалтын лиценз

8. Гялалзах-Эрдэнэс ХХК 750,79 га түгээмэл тархацтай ашиглалтын лицензтэй байна. Эдгээр тусгай зөвшөөрөл олгосон талбай нь бүгд нийлээд 17456,87 га газар

            Мөн дээрх тогтоолоор сонгон шалгаруулахаар зарлахад бэлэн 10387 га газар хамрагджээ. Дээрх газар бүгд нийлээд 27843 га буюу сумын нийт газар нутгийн 29 хувийг эзэлж байна.

            Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн 1.3 дахь хэсэгт МУ-ын хөгжлийн бодлогод нийцүүлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн зөвлөмжийг зөрчсөн үйлдэл юм. Иймд дээрх компаниудын байгаль орчны төлөвлөгөөг батлаагүй болно.

            Хоёр: Сумын Засаг даргын 2018.02.05-ны өдрийн 1/26 тоот албан бичгээр тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул олгох боломжгүй гэсэн тоотыг хүргүүлж байсан.

            Гурав: ******* ХХК-ны газрын кадастрын зургийн дотор бүсэд тус сумын 27 иргэний өвөлжөө, гадна бүсэд 24 иргэний өвөлжөөний газар, Ганхубилай ХХК-ны газар тариалангийн 1 нэгж талбарын 48 га газар, иргэн Т.Энхбаатарын 2 нэгж талбарын газар тариалангийн 52,4 га газар тус тус давхацсан байна.

            Дөрөв. Багийн ИНХ ын 2022.02.25-ны өдрийн хуралдаанаар тус багийн иргэдээс хайгуулын лиценз олгохгүй байх талаар шийдвэр гаргаж, 196 иргэний гарын үсэгтэй материалыг ИТХ-ын хуралд уламжилсан байна.

            Тав: Сумын ИТХ-ын 2022.09.23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж хайгуулын

лиценз олгохгүй байх талаар гаргасан ИНХ-ын саналыг дамжиж 02 тоот тогтоол гаргасан байна.

            Зургаа: Сумын ИТХ-ын 2023.03.23-ны өдрийн 02 тоот тогтоолоор тус суманд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихгүй байх тогтоолыг гаргасан байна...” гэжээ. 

            Харин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэг талдаа би Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга хэдий ч нөгөө талдаа Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  бүрэн эрх заасан байгаа. Нэгэнт сумаас аймгийг төлөөлж байгаа хүний хувьд иргэдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Энэ нөхцөлд хуулийн дагуу хандах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үүргийг тэнцвэртэй авч явах үүрэг надад байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар 30 хоногийн дотор зөвшилцөх ёстой. “*******” ХХК нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г надад өгснөөс зөвшилцөх байдлаар хандаагүй. Би зөвшилцөх гэж 3 удаа уулзсан. Эхнийх нь Улаанбаатар хотод “Улаанбаатар” зочид буудалд “*******” ХХК-ийн 2 захирал дуудаж уулзсан. Манайх танай газар нутаг дээр ийм тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа энэ газар хайгуулын үйл ажиллагаа явуулмаар байна гэсэн. Би та нар компаниасаа хүмүүс явуулаад иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хайгуулын үйл ажиллагааны тухай ойлголт болон “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-гөө танилцуулаад уулзаадхаач ээ гэсэн. Хоёрдугаар зөвшилцөл Говьдэлгэр захиралтай утсаар ярьж багийн иргэдийн Нийтийн Хуралд төлөвлөгөөгөө танилцуулаач ээ гэсэн. Танайхаас хоёр ч менежер гэх хүн ирсэн би хэлээд явуулсан. Дараа нь дахиад утсаар залгахад чадахгүй шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн. Бүрэгхангай сумын болон Заамарын уурхайг харж байгаа иргэд ямар ойлголттой байх уу ойлгомжтой. Иргэдэд ойлгуулаач ээ л гэдэг саналыг тавьсан. Баяннуур сум 96.000.000 га газар нутагтай. 29.000.000 га газар нь уул уурхайн компаниудад. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасан 15%-аас хэтэрсэн 30%-д хүрсэн байдалтай байна. Дээр нь Баяннуур сум улсын тусгай хэрэгцээний, улсын тусгай хамгаалалттай газруудтай. Ингэхээр 150.000 толгой мал 100 гаруй өрх хаана амьдрах вэ. Баяннуур сум бол отрын онцлогтой газар нутаг. Ийм учраас л нэгдсэн нэг ойлголтод хүрэхийн тулд зөвшилцөх гэж оролдсон. 2018 онд санал авч байсан. Тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Булган аймгийн Засаг дарга эсрэг санал өгсөн байдаг юм байна лээ. Харамсалтай нь Ашигт малтмалын газар авч үзээгүй. 2015, 2016 онд Баяннуур сум нь зарим газар нутгаа орон нутгийнхаа тусгай хэрэгцээнд авъя гээд санал гаргасан боловч аваагүй юм байна лээ. Би өөрөө Баяннуур сумын Засаг дарга болсноосоо хойш зарим газрыг тусгай хэрэгцээнд авсан. Хамгийн сүүлд Засгийн газрын хэрэг эрхлэх газар бичиг явуулж байж “Бор булан” гэдэг газрыг тусгай хэрэгцээнд авсан. Айлуудын хаваржааг тооцоогүй. Өвөлжөөг таарвал маргааныг яаж зохицуулах вэ. Өвөлжөөг нь ухах гэхэд өвөлжөөгөө хамгаалаад худаг хүртэл барьж байна. Үүнийг нь Булган аймгийн Цагдаагийн газраас очиж зохицуулсан. Ийм л нөхцөл байдалтай байна. Айлуудын 2008 онд авсан газар эзэмших эрхийн гэрчилгээг яах вэ, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн байгаа. Багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сөрөг санал өгчихөөд байхад зөвшөөрвөл Засаг дарга өөрөө огцрох үндэслэл болдог. Хоёрдох тайлбартаа зөвшилцөөгүй гэдгийг дурдсан байгаа. Мөн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд археологийн судалгааг хавсаргаагүй байсан. Үүнийг бол нэн түрүүнд тусгах ёстой байсан. 27 жижиг булш гаргасан 20 гаруй хэрэгсүүр байна гэсэн судалгааг шүүхэд ирүүлсэн баримтаас л олж харсан. Уг нь уг төлөвлөгөөндөө булш байгаа бол үүнийг яах юм гэдэг талаар тусгах ёстой байсан. Иймэрхүү шалтгааны улмаас “*******” ХХК-ийн гаргасан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлаагүй” гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалаа ашиглаж, газрын хөрсөн доорх баялгаа судалж эргэлтэд оруулах нь улс орны соёл, эдийн засагт ашигтай үүнийг үгүйсгэхгүй. Ашигт малтмалын тухай хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага маань олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг. Гэтэл зарим мэдээллийг сумын Засаг даргад хүргүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгаагүй анх удаа харуулсан. Нэг талдаа хайгуулын үйл ажиллагаа явуулах гээд байгаа уул уурхайн байгууллагын зөв. Нөгөө талдаа ажлаа хууль дүрмийн дагуу явуулж байгаа сумын Засаг даргын зөв. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэлсэн. Харилцан ярьж тохиролцож байж шийдэх ёстой зүйлийг зүгээр л төлөвлөгөөгөө өгөөд батлах ёстой зүйл гэж харж байгаа нь өөрөө буруу юм. Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж ажиллах ёстой. “*******” ХХК нь урьдчилан хайгуул хийлгэсэн байна. Гэхдээ үүнийгээ Баяннуур сумын Засаг даргад мэдээлээгүй. Хариуцагч тал үүнийг нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн  нотлох баримтаас л харж мэдсэн. Хийсэн ажлынхаа үр дүнг сумын Засаг даргад мэдээлээгүй байгаа нь буруу юм. Мөн тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-гөө формаль гаргадаг хайнга ханддаг. “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа Байгаль орчны яамны сайдын 2019 оны А/618 журам, Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй зүгээр л Кофи паст хийсэн. Нэхэмжлэгч тал нь “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-гөө ийм ач холбогдолтой ингэж гаргасан төлөвлөгөө юм гэж нэг дурдаагүй. Хайгуул хийхэд доошоогоо орохгүй гээд байна энэ нь худлаа. Хайгуул хийнэ гэдэг чинь өөрөө өнгөн хөрсөн дээрээ ч хийгддэг гүн рүүгээ ч хийгддэг зүйл. “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-н дээрээ ч тусгасан байна. 5 дугаар хуудсанд 3 дугаар бүлгийн 2-т эрлийн маршрутын ажил хийнэ. Ерөнхий байдлыг тогтооно гэсэн байна. 6.097 гектар газар дээр хайгуул хийнэ гэсэн байна. Үүнийг тоймлож харуулах ёстой байсан .Үүнийг тоймлож гаргасан бол  нөгөө нэг өвөлжөө давхардах асуудал гарч байна уу? үгүй юу гэдгийг харах боломжтой байсан. Энэ “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” гээд гаргаж өгөөд байгаа зүйл нь огт тодорхой биш, ямар зардал гарах нь тодорхой биш. Хэдэн хүн цаг ажиллах, хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй. Огт тусгагдаагүй байна. Мөн уг төлөвлөгөөний 3.5-д Суваг малталт, булалт гэсэн байна. Үүний хоёр дахь өгүүлбэрт эрэл хайгуулын явцад ойролцоогоор 10 орчим суваг, нийт 240 ТМ гэж байна. 240 метр гээд байгаа юм уу, 240 га гээд байгаа юм уу тодорхойгүй. Яг аль хэсэгт нь малталт, дээжислэлт, малталт сувгийн ажлаа хийх гээд байгаа нь тодорхойгүй. Уг нь тодорхой байвал дараа нь нөхөн сэргээлт хийх ажил яригдана. 3.6 дугаар хэсэгт өрөмдлөгийн ажил гэсэн байна. Бас л маш ерөнхий. Хүдрийг гүнд нь шинээр олж тогтоох зорилгоор алмазан өрөмдлөгийн тусламжтайгаар 10-150 метр гүнтэй нийт 1500 ТМ буюу 10 ширхэг цооногийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн байна. Яг нарийвчлан тодорхой тусгаагүй. 3.7 дахь хэсэгт Усны хэрэглээ гээд ердөө хоёрхон өгүүлбэр. Гэтэл Усны тухай хууль, Байгаль орчны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэж бий. Усны хэрэглээ нь ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар байна. Юунд хэрхэн яаж ус хэрэглэх юм хэр их зардал гарах юм гэдэг талаар юу ч дурдаагүй гэх мэтчилэн дутагдалтай талууд байна. Нөлөөллийн асуудлыг урьдчилж таамаглаад асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл маш ерөнхий хийсвэр төлөвлөгөө гаргасан. Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль зэрэгт нийцүүлэн уг төлөвлөгөөг гаргах ёстой байсан. Энэ төлөвлөгөө бол формаль төлөвлөгөө байна. Формаль гэдэг нь хийсвэр гэх ойлголт юм. Нэхэмжлэгч талын гаргасан “Байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө” нь өөрөө хийсвэр, ноцтой алдаатай төлөвлөгөө байна. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг уг төлөвлөгөө нь зөрчсөн байгаа. Өөрөөр хэлбэл уг төлөвлөгөөний 21 дүгээр хуудсанд зардлыг дурдсан байгаа. Энэ нь хуулийн шаардлага хангаагүй хууль бус байна. Нэхэмжлэгч тал нь уг нь бол энэ алдаануудаа ойлгоод хариуцагчтай хэлэлцэж эвлэрэх нь зүйтэй байсан. Гэтэл одоо нэгэнт шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн тул цааш үргэлжлүүлээд нотлох баримтаа шинжлэн судлаад талууд тайлбараа гаргаад мэтгэлцээд шүүхээр шийдвэрлүүлнэ. Хуулийн шаардлага хангахгүй байгаа байдлыг нь харгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэсэн байр суурьтайгаар оролцож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “”*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж маргасан бөгөөд нэхэмжлэл дараах агуулгын хүрээнд үндэслэлтэй байна. 
  2. Нэхэмжлэгч
    1. Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Л.******* нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хуульд заасан үүргээ биелүүлээгүй.
    2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйгээс шалтгаалан хайгуулын ажлаа явуулж чадахгүй байгаа тул тухайн жилд гаргах хайгуулын ажлын зардлаа гаргаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл буцаагдах сөрөг үр дагавар бий болно гэх үндэслэлүүдээр  маргав.
  3. Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
    1. “*******” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн 9011314056 дугаарт бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцож СШ-58-5 дугаартай, Булган аймгийн Баяннуур сумын нутаг “Хүүш уул” нэртэй газарт орших 6097.01 га талбайд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсон болох нь “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн 0000086810 дугаартай гэрчилгээ, дүрэм, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 8/469, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8/721 дугаартай албан бичгүүд болон Ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрөл зэргээр,
    2.     тус хуулийн этгээд нь дээрх тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гарган хүргүүлснийг Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга батлаагүй болох нь нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан хүсэлт, 2022[1] оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 047 дугаартай албан бичгээр Булган аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт, Ашигт малтмал, газрын тосны газраас Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Л.******* /нэр заан/-т хаягласан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/5534 дугаартай албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна. 
  4. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “"хайгуулын тусгай зөвшөөрөл" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг”, 4.1.17-д “"хайгуулын талбай" гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг”, 4.1.21-т “"тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ...хайх ...эрх авсан ...хуулийн этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу “*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч тул мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан хайгуулын 609701 га талбайн хилийн дотор тухайн хуулийн дагуу ашигт малтмал хайх эрхийг эдлэх бөгөөд хуулиар оногдуулсан үүргээ ч хэрэгжүүлэх учиртай.
  5. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг тодорхойлсон бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээхээр хуульчилсан байна. Тухайлбал: Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.2-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан” гэжээ.
  6. Харин мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”,

            “38.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум...-ийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”,

“38.1.3.энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум...ийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж хуульчилсан.

  1. Тиймээс нэхэмжлэгч нь Булган аймгийн Баяннуур сумын нутаг “Хүүш уул” нэртэй газар орших хайгуулын XV-021991 дугаарын тусгай зөвшөөрөлтэй 6097.01 га газар /талбай/-т хайгуулын үйл ажиллагааг явуулахдаа хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Баяннуур сумын байгаль орчны хяналтын алба болон Засаг даргатай зөвшилцөх хэлбэрээр 30 хоногийн дотор багтаан боловсруулах, уг боловсруулсан төлөвлөгөөгөө сумын Засаг даргаар батлуулах үүрэгтэй байх ба сумын Засаг дарга дээрх үйл ажиллагаанд оролцохоос татгалзах эрхгүй. Учир нь:
  1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” гэж, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум...ийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3...-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэжээ.
  2. Дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “...хянан баталж,...хүргүүлнэ” гэх хэсэг нь сумын Засаг даргад “*******” ХХК болон байгаль орчны хяналтын албатай зөвшилцөх замаар боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, тухайн компанид хүргүүлэх үүргийг хүлээлгэсэн байх ба 12 дугаар зүйлийн 12.2.5 дахь заалт нь өөрийн баталсан төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж буйд хяналт тавих бүрэн эрхийг олгосон агуулга илэрхийлэгдэж байна.
  3. Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тусгасан “зөвшилцөн” гэх үгийг “МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-д хэрхэн тайлбарласныг судлан үзэхэд
  • “ЗӨВШИХ” гэх үгийг “1. Аливаа хэрэг явдлыг санал солилцон шүүмжлэн хэлэлцэх, 2. Үйл хэрэг, үзэл бодол зөв тал руугаа хандах, зөв болж эхлэх, 3. Хэл амаа нэгтгэх” гэж,
  • “ЗӨВШИЛЦӨХ” гэх үгийг “Тодорхой асуудлыг нэгдмэл санаа бодлоор шийдвэрлэх” гэж тайлбарласан байна. 
  1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт тусгагдсан “...зөвшилцөн...” гэх үгийг дээрх тайлбарт гарч буй агуулгаар ойлговол тусгай зөвшөөрөл эзэмшигч болон сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын алба гурвын хэн алинаас нь төлөвлөгөөнд тусгах асуудлын талаар хэлэлцэж санал /санаа бодлоо/-аа нэгтгэх замаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г боловсруулан гаргах идэвхитэй үйл ажиллагааг шаардсан байна. Тодруулбал: Уг зохицуулалтаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г “*******” ХХК дангаар боловсруулж гаргаад, батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлэх бус, байгаль орчны хяналтын алба, сумын Засаг дарга нартай төлөвлөгөөнд тусгах шаардлагатай асуудлуудын талаар зөвшилцөж, саналаа нэгтгэсний үндсэн дээр боловсруулсан төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлэхээр зохицуулсан бөгөөд уг ажиллагааг тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоног дотор гүйцэтгэхийг хууль шаарджээ. 
  2. Харин дээрх хуулиар сумын Засаг даргад төлөвлөгөөнд тусгах асуудлын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөх /саналаа нэгтгэх/ харилцаанаас зайлсхийх, оролцохгүй байх, зөвшилцөж боловсруулсан төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхийг олгоогүй байна.   
  1. Хариуцагч нь “...Ганцхан “*******” ХХК ирдэггүй. Ямар нэгэн зөвшилцөл хийгээгүй. Багийн иргэдийн Нийтийн Хуралд ирж оролцож, зөвшилцөж байж баталдаг...” гэж мэтгэлцэв.
  1. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г сум, багийн Хурлаар хэлэлцүүлсний эцэст сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлэх агуулга бүхий зохицуулалт байхгүй байна.
  2. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх, хандив тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллах бөгөөд тухайн асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулахаар заасан. 
  3. Энэ нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлуулсны дараа хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаанд хамаарна.
  4. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...”*******” ХХК нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн... хариу ирүүлээгүй тул ...Булган аймгийн Засаг дарга Ариун-Эрдэнэд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргахад хариу ирээгүй...”, түүний өмгөөлөгчийн “...”Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г ...”*******” ХХК мэргэжлийн хүрээнд боловсруулаад Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 026 дугаартай албан бичгээр ...санал өгөх боломжтой байдлаар хүргүүлэхэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй...”, хариуцагчийн “...”*******” ХХК нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г надад өгснөөс зөвшилцөх байдлаар хандаагүй.. Энэ төлөвлөгөөг батлахгүй гээгүй... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаад өгөөчээ л гэж хүссэн....” гэх тайлбаруудаас “*******” ХХК-аас хариуцагчаар батлуулахыг даалгахыг хүсч буй “БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН НУТАГТ ОРШИХ “ХҮҮШ УУЛ” НЭРТЭЙ ТАЛБАЙД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г хэргийн оролцогчид зөвшилцөх замаар боловсруулсан төлөвлөгөө биш болох нь нотлогдож байна.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан.
  6. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хариуцагч нь “*******” ХХК-аас “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-гөө сум болон багийн Хуралд танилцуулан, тайлбарлахыг шаардах бус өөрөө болон байгаль орчны хяналтын алба /улсын байцаагч/-тайгаа нэхэмжлэгчээс бэлтгэж ирүүлсэн төлөвлөгөө /төсөл/-тэй танилцаж, түүнд оруулах саналаа зохих хэлбэрээр хүргүүлэх, эсхүл дээрх хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй санал бодлоо солилцон нэгтгэх замаар тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах үүргээ гүйцэтгэхээр байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг гаргасан байна.
  7. Мөн нэхэмжлэгчийн тухайд дээрх нөхцөл байдал нэгэн адил хамаарна. Тодруулбал: “*******” ХХК нь сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн саналыг тусгаж боловсруулсан төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргаас шаардах эрхтэй болохоос нутаг орны онцлог, байгалийн шинж байдал, тэнд амьдарч буй хүн, амьтны амьдралын нөхцөлд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит мэдээллийг агуулсан эсэх нь тодорхойгүй “төлөвлөгөө”-г батлахыг шаардах эрхгүй.         
  8. Өмнөх хэсгийн агуулга нь нэхэмжлэгчээс гаргасан төлөвлөгөөнд хариуцагчаас оруулах саналгүй буюу төлөвлөгөөний агуулгыг бодит нөхцөлд тохирсон гэж үзсэн тохиолдолд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч тухайн төлөвлөгөөг батлахыг шаардах эрхтэй.
  9. Гэвч хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгч талын гаргасан “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө” нь өөрөө хийсвэр, ноцтой алдаатай төлөвлөгөө байсан... Бороо, Сүжигтийн гол гэдэг нь Зүүнхараад байдаг... Баримтууд бүхэлдээ бодит биш хийсвэр байгаа...” гэж “БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН НУТАГТ ОРШИХ “ХҮҮШ УУЛ” НЭРТЭЙ ТАЛБАЙД ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний агуулгын талаар хүлээн зөвшөөрөгдөхгүй, агуулгын алдаатай хэсгүүд байгаа талаар тайлбарлан шүүх хуралдаанд мэтгэлцэв.
  10. Мөн шүүх хуралдааны уг оролцогчид нь дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд эртний олдвор, түүхт дурсгалт болон соёлын өвийг хадгалсан газрууд байдаг талаар тайлбарлаж байх ба энэ нь нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН НУТАГ ДАХЬ “ГОВЬКАРАВАН” ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ “ХҮҮШ УУЛ” НЭРТЭЙ XV-021991 ТООТ ХАЙГУУЛЫН ТАЛБАЙД ХИЙСЭН АРХЕОЛОГИЙН АВРАН ХАМГААЛАХ ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН”, ““ГОВЬКАРАВАН” ХХК-ИЙН БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ОРШИХ АШИГТ МАЛТМАЛЫН  ХАЙГУУЛЫН “ХҮҮШ УУЛ” НЭРТЭЙ XV-021991 ТООТ 6097.01 ГА ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАЛБАЙД ПАЛЕОНТОЛОГИЙН НӨӨЦ БАЯЛАГИЙН ҮНЭЛГЭЭ” зэргээр нотлогдож байна.
  11. “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгах асуудал, түүний агуулгыг тодорхойлон тогтоох эрхийг хэргийн оролцогчид хэрэгжүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд шүүх оролцох эрхгүй.
  12. Тиймээс шүүх саналын зөрүү /тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сумын Засаг дарга болон байгаль орчны албатай зөвшилцөж боловсруулаагүй/-тэй төлөвлөгөөг батлахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй тул XV-021991 дугаарын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр боловсруулсны эцэст, батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “...Засаг дарга манай ...төлөвлөгөөг батлахгүйгээс шалтгаалан хайгуулын ажлаа явуулж чадахгүй байгаа тул ...тухайн жилд гаргах хайгуулын ажлын зардлаа гаргаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдах сөрөг үр дагавар бий болно...” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан бөгөөд энэ нь үндэслэлтэй. Учир нь:

    1. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 33.1.1-д “тусгай зөвшөөрлийн 2-3 дахь жилд 0,5 америк доллар” гэж, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.4-т “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий 6097.01 га талбайдаа жил бүр хайгуулын үйл ажиллагаагаа явуулж Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан зардлыг гаргах үүргийг хүлээжээ.
    2. Гэтэл хэргийн оролцогчдын үл ойлголцлын улмаас хайгуулын талбайд заавал байлгах “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр боловсруулагдаагүй, батлагдаагүй байх ба түүнгүйгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг явуулбал “*******” ХХК-нд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах сөрөг үр дагавар үүсэхээр байна.
    3. Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.6-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих”, 11.1.14-т “хайгуулын ...тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.19-т “...ашигт малтмалын хайгуулын... тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус заасан.
    4. Ашигт малтмалын тухай хууль нь маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан хууль тул түүний хэрэгжилтийг хангах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг юм. 
    5. Сумын Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах үүрэг болон түүнд хяналт тавих бүрэн эрхийн талаар шийдвэрийн “7”-д тухайлан тусгасан.
    6. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “... Ашигт малтмалын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн талаар маргаан үүсгэхээр нэхэмжлэл бичсэн байгаа. Гэхдээ тухайн нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлээгүй байгаа...” гэх тайлбар болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2023/4080 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэж, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” захирамж, тус шүүхийн Тамгын газрын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/345 дугаартай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/3255 дугаартай албан бичиг зэргээр ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн талаар иргэн, хуулийн этгээдээс маргаан үүсгээгүй болох нь нотлогдож байх тул тухайн тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр захиргааны акт бөгөөд уг актаар олгогдсон “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх хамгаалагдах учиртай.
    7. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 59.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх”, 59.1.18-д “нутаг дэвсгэрт нь ...ашигт малтмал ...хайх ...үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэсэн.
  1. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г нэхэмжлэгчтэй зөвшилцөн баталж, “*******” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах, нэхэмжлэгчийн тухайд тухайн төлөвлөгөөг хариуцагчтай зөвшилцөн боловсруулах идэвхитэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэлээ. 
  2. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасан “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэх шаардлага хангаагүй төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь тухайн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болохоор байна.
  3. Иймд Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн XV-021991 дугаарын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2023 онд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байх тул “*******” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан шаардлагыг хангаж /зөвшилцөн/ боловсруулсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.18 дахь заалтуудад заасныг тус тус үндэслэн “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын ”*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан шаардлага хангаж боловсруулсан нэхэмжлэгчийн 2023 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЧИМЭГ

[1] Тухайн баримтад бичигдсэнээр оныг бичсэн бөгөөд уг албан бичиг дэх бичвэрийн агуулга 2023 онд болж буй үйл явдлыг илэрхийлж байна.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.18 дахь заалтуудад заасныг тус тус үндэслэн “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын ”*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021991 дугаартай тусгай зөвшөөрлийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнд Ашигт малтмалын тухай

хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан шаардлага хангаж боловсруулсан нэхэмжлэгчийн 2023 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгасугай.