Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2024/00071/И |
Дугаар | 150/ШШ2024/00110 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 150/ШШ2024/00110
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* ******* багт байрлах ******* аймаг *******,******* (РД:) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн сумын баг, хэсэг тоот хаягт оршин суух, овогт (РД:),
Хариуцагч: ******* аймгийн сумын баг, хэсэг тоот хаягт оршин суух, овогт (РД:) холбогдох,
Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******,******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... овогтой нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан.
Гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул үлдэгдэл болох 750,000 төгрөгийг хариуцагч П., А. нараас гаргуулан тоот дансанд төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч П., А. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...П., А. бидэнд холбогдуулан ******* аймаг ******* газраас ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 750,000 төгрөг нэхэмжилсэн байна. Уг нэхэмжилсэн 750,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 2******* хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******, газар нь хариуцагч П., А. нарт холбогдуулан Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П., А. нар нь “...******* аймаг ******* газраас ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл 750,000 төгрөг нэхэмжилсэн байна. Уг нэхэмжилсэн 750,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч ******* аймгийн *******,******* нэхэмжлэлтэй, хариуцагч П., А. нарт холбогдох Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар 750,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хугацааг хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч П., А. нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч П., А. нараас 11,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* аймгийн *******,******* нэхэмжлэлтэй, хариуцагч П., А. нарт холбогдох Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний үлдэгдэл 750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 750,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нарын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч П., А. нараас 11,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч хариуцагч П., А. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА