Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2024/00114

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, ***-т байрлах, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сум, * дугаар баг, Бэлэндалай гэх газарт оршин суух хаягтай, Урианхай овогт Сүхбаатарын Санчир, РД/ТГ91011819/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,621,402.65 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын сарын 18-ны өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч С.Санчир нь 2022 оны 11-р сарын 28-ны өдөр Төрийн банкны Хөтөл тооцооны төвөөс М№620034140401854368 тоот зээлийн гэрээ байгуулж 3,000,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.6%, жилийн 19.2% хүүтэй гялс зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3 5.2.1, 6.1.1 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний 2.6-д заасан "Төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа"-г удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 310 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч С.Санчирт үндсэн зээлийн төлбөр болох 3,000,000.00/ гурван сая/ төгрөг, зээлийн хүү 621,402.65/ зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун хоёр зууны жаран тав/ төгрөг, нийт 3,621,402.65 төгрөгийг гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...С.Санчир миний бие Төрийн банк Хөтөл тооцооны төвөөс 3,621,402.65 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 01-нд 621,402.65 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна...” гэжээ.

Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунтуяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч С.Санчирын шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцаад 2024 оны 05 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний хооронд 4 хувааж төлөхийг нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч С.Санчираас зээлийн гэрээний үүрэгт 3,621,402.65 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 3,621,402.65 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 01-нд 621,402.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч Төрийн банк нь улсын тэмдэгтийн хураамжид 72,892.44 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 36,446.22 төгрөгийг хариуцагч С.Санчираас, улсын орлогоос 36,446.22 төгрөгийг тус тус  гаргуулж Төрийн банканд олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Төрийн банкны нэхэмжлэлтэй, С.Санчирт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,621,402.65 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч  3,621,402.65 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 01-нд 621,402.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,892.44 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Санчираас 36,446.22 төгрөгийг, улсын орлогоос 36,446.22 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн банканд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА