Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/02595

 

 

 

 

 

                                2024                 5                10  

              184/ШШ2024/02595

 

 

                                                   Нэхэмжлэгчийн татгалзлыг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч: “*** ББСБ” ХХК /РД: ***/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, *** чөлөөний талбай ** *** давхар, *** тоот

Хариуцагч: *** *** /РД: *****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, **-р хороо, ***-р гудамж, *** тоот

 

Зээлийн гэрээний үүрэгт 119,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *** нь 2019 оны 2-р сарын 12-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн үйлчилгээнд №6509 дугаартай цахим зээл эрх нээж 290,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 15,400 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. 2024 оны 4-р сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,262 төгрөг, шимтгэл 0 төгрөг, хүүгийн үлдэгдэл 50,054 төгрөг, нийт 119,316 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 119,316 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “**** ББСБ” ХХК нь хариуцагч **** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 119,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 5,215 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  “**** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 119,316 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ