Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар  184/ШШ2024/02598

 

 

 

 

 

 2024                  5             10                                             184/ШШ2024/02598

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “***** ББСБ” ХХК /РД: *****/. Хаяг: **** дүүрэг, ***-р хороо, **** гудамж, *** *** давхар, ***** тоот

Хариуцагч: **** **** /РД: ****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, ***-р гудамж, *** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 1,369,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “**** ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “****” ХХК нь *** хүсэлтээр 2020 оны 11-р сарын 12-ны өдөр 4348 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 11-р сарын 5-ны өдөр 440,000 төгрөгийг 30 хоногийн 6 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй байна. 2024 оны 4-р сарын 8-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 440,000 төгрөг, төлөх ёстой хүү 778,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,480 төгрөг, нийт 1,369,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 1,369,280 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр  684,640 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 684,640 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “**** ББСБ” ХХК нь **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,369,280 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 1,369,280 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр  684,640 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 684,640 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “**** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,369,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 1,369,280 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр  684,640 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 684,640 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,858 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 18,429 төгрөгийг хариуцагчаас, 18,429 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ