Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/102

 

 

          

 

 

 

 

2022         1             25                                              2022/ДШМ/102                             

 

 

Б.Сод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин /томилолтоор/,

хохирогч Б.Э, Н.О, Д.Т,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Батсүх,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Сод холбогдох эрүүгийн 2008 01598 1583 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х Т овогт Бын С, 1974 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Н” ХХК-д тогоочоор ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ........................... дүүргийн ... дугаар хороо, .................... дугаар гудамжны ........ тоотод байнга, ................. дүүргийн .... дугаар хороо, .................... гудамжны .... тоотод түр оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

Шүүгдэгч Б.С нь:

1. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээний дагуу явуулж өгнө виз чинь найдвартай хурдан гарна, бичиг баримтын орчуулгын зардал хэрэгтэй байна” гэж иргэн Т.БТийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас 7.200.000 төгрөг шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Манай “С-Ө хайрхан” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж байгаа одоо явах хүмүүсээс бүртгүүлсэн 2 хүн мөнгөө өгөөгүй байна, чи мөнгөө өгчих юм бол 2 хоногийн дараа виз чинь гарна, шинжилгээ өгөх, хураамжийн мөнгө хэрэгтэй” гэж иргэн Г.П-Оыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 5.000.000 төгрөг, 144.000 төгрөгийг шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан нийт 5.144.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж иргэн В.Аыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТДБ андууд” төвийн Хаан банкны АТМ-ээс 7.344.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 7.344.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай виз гаргана” гэж иргэн Н.Ог хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн хашаанд гар утаснаас 7.860.000 төгрөг дансаар шилжүүлснийг өөрийн болон нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 7.860.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Солонгос улсын виз найдвартай гаргаж өгдөг надад бичиг баримт эрх нь бий” гэж иргэн С.Хг хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан залилан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж иргэн Д.Тийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 36.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн 95 дугаарын лангуун дээр байхдаа дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж иргэн Б.Эыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.380.000 төгрөгийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 3 дугаар хорооллын эцэст байхдаа бэлнээр болон дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 7.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу ажлын гэрээгээр 3 жилийн хугацаатай виз гаргана, хүүхдийн чинь визийг мөн гаргана” гэж иргэн Д.Бг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбараар үйлчлүүлж бэлнээр болон дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Солонгос улс руу ажлын гэрээгээр виз гаргана” гэж иргэн Б.Бг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.500.000 төгрөгийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минж плаза”-д бэлнээр болон дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 7.500.000 төгрөгийг хохирол учруулсан,

10. 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр “улсаас хувийн компанид Солонгос руу гэрээгээр явуулах тоо өгсөн, манай компанийн 12 хүн явуулна визийг чинь гаргаж өгнө” гэж иргэн Т.Лг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.344.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүрийн орчимд явж байхдаа дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 7.344.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хаян Тайж овогт Базарын Сыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 148 /зуун дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сын Монгол улсын энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Соос 96.200.600 /ерэн зургаан сая зургаан хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж хохирогч С.Х 1.400.000 төгрөгийн, Н.О 7.460.000 төгрөгийн, Д.Б 12.700.000 төгрөгийн, Б.Э 6.884.000 төгрөгийн, Б.Б 6.904.500 төгрөгийн хохирол, 19.600 төгрөгийн хор уршиг, В.А 6.844.500 төгрөгийн, Г.П-О 5.144.000 төгрөгийн, Д.Т 35.500.000 төгрөгийн, Т.Л 6.644.000 төгрөгийн, Т.БТ 6.700.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Сын эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2005 оноос хойш Баянхошууны эцэст байрлах цайны газарт тогоочоор ажиллаж байгаад 2016 оноос Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн цайны газрыг түрээслэн ажиллуулж байхдаа жижүүрт гарсан алба хаагчдын хоолны мөнгийг төрийн сангаас авдаг учир компани байгуулах шаардлагатай болж “С-Ө хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2018 онд тус хэлтэст зохион байгуулалтын өөрчлөлт орж, 2 дугаар давхарт байсан цайны газар нь Алдрын танхим, номын сан болсон тул татан буугдсан. Тус компанийн нэр дээр дахин цайны газрын үйл ажиллагаа явуулаагүй би зөвхөн өөрийнхөө нэрээр түрээсийн гэрээ хийж 2018 оны 5 дугаар сард Эмээлт зах дээр улирлын чанартай цайны газар ажиллуулж байгаад 2018 оны 9 дүгээр сараас КУДС-ийн цайны газрыг ажиллуулах болсон. Тус цайны газрыг ажиллуулж байхдаа түрээсийн төлбөрийг бүтэн жилээр нь урьдчилан төлдөг бөгөөд сард 1.200.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, дээд сургууль, мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвтэй нийт 600 гаруй оюутан, сурагч, 150 гаруй багш ажилчдад хоолны талоноор үйлчилдэг байсан. Нийт 6 ажилчинтай, ажилчдадаа өдөрт нь цалин болох 20.000-30.000 төгрөгийг олгодог. Мөн би өөрөө ОХУ-ын Улаан-Үүд хотоос хүнс болон ахуйн бараа оруулж ирж зардаг байсан бөгөөд миний том охин Батсүрэн овогтой Нандинцэцэг нь Япон улсад сурч, ажилладаг учир надад сар бүр 1.000.000-1.500.000 төгрөгийг шилжүүлдэг, цайны газрын орлого бэлнээр өдөрт 800.000-900.000 төгрөг “Голомт банк”-ны пос машинаар карт уншигддаг, 50.000-80.000 төгрөгийг орлого орж ирдэг талаараа бүх шатны мөрдөн байцаагч нартаа хэлж байхад миний орлогыг бодит байдал, баримт зэргээр тогтоолгүй, зөвхөн намайг бусдыг хуурч залилан хийж амьдардаг, ажилгүй гэж тодорхойлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнд гомдолтой байна. 2020 оны 2 дугаар сард “Ковид-19” халдварт өвчин гарсан учир сургуулийн цайны газар түр хаагдсан учир 4 дүгээр сараас нь “Нарны буман гэрэл” ХХК-д тогоочоор ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хоригдсон учир ажил хийгээгүй болохоос биш би байнга ажил хийдэг байсан. Миний хохирогч нар ч гэсэн намайг цайны газар ажиллуулж байхад ирж уулздаг байсан. Хохирогч О нь шүүх хурал дээр хүртэл “...би очиж агааржуулалтын моторыг засаж өгч байсан...” гэж хэлдэг. Миний энэ хэрэгт Жаргалсайхан, Наранчимэг нар нь холбоотой талаараа шүүх хурал болон мөрдөн байцаагч нарт хэлдэг байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн байцаагч Энхчулуунд удаа дараа хэлж шалгаж өгөөч гэхэд чи битгий хүн нэмж татах гээд бай гэж загнадаг байсан. Улсын мөрдөн байцаах газарт хошууч Отгоннямд миний машинаас хурааж авсан нотлох баримт болох хохирогч нарийн гадаад паспорт, “Хөтөч төв” ХХК болон “Монголньюс” ХХК-д материал өгөхөөр буцаан олгодог баримт, дахин өгөхөд бэлэн болсон орчуулга, төлбөр төлсөн баримт /мөнгөө бэлнээр авдаг/ зэрэг 20 гаруй хуудас баримт бичиг нь миний хавтаст хэрэгт байхгүй байгаад маш их гомдолтой байна. Хохирогч нараас Б, Э, Б, Л гэсэн дөрвөн хүн гадаад паспортаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн байцаагч Батсайханаас авсан гэж шүүх хурал дээр хэлж байна. Улсын мөрдөн байцаах газрын Тэмүүжин гэдэг мөрдөгч Б, Э, Б гуравтай намайг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийлгэж, зээлийн гэрээ хийсэн учир хохирогчийн өмгөөлөгч Отгончимэг нь энэ гурван хохирогч нартай хамт намайг зодож 2 айлын газрын гэрчилгээг 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр надаас миний иргэний үнэмлэхний хамт авсан. Тус газрыг миний ээж Н.Бүрэнцогоо /76 настай/ нь надад бэлэглэлийн гэрээгээр өгсөн байсан. Тухайн үед би унаж явсан машиныхаа түлхүүрийг хугалуулж, өөрөө зодуулсан учир Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст /102 дуудсан учир/ очиход миний хамаг хувцас, урагдсан толгой, нүүр хавдаж, хөхөрсөн байсан учир тэр орой жижүүрийн ахмад Батзориг мөн шинжээч эмэгтэй миний зургийг аваад байж байтал Батсайхан байцаагч ирж машины хугархай түлхүүр өгөөд явсан шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч надад шүүх эмнэлгийн магадлалаас үзүүлээгүй мөртлөө Эийг дараа нь 100.000 төгрөгөөр торгож явуулсан байсан. Би одоог хүртэл бүтэн жил гаруй хугацаанд иргэний үнэмлэхээ, 2 газрын гэрчилгээ зэргийг аваагүй шүүх хурал дээр Отгончимэг өмгөөлөгч миний үйлчлүүлэгч Эад байгаа гэж хэлдэг мөртлөө энэ Б, Б, Э нар нь зээлийн хүү гэж бараа “Хас банк”-ны дансаар их бага хэмжээний мөнгө авдаг байж хохирлоос хасдаггүй, газраа зарах гэхээр бичиг баримт өгөхгүй байсаар би хоригдсон. Иймд эрхэм шүүгч та миний авсан 8 жилийн хорих ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. Миний нөхөр группд байдаг 2 охин маань насанд хүрээгүй ээж, аав хоёр маань өндөр настай, би өөрөө сахарын өвчтэй зэрэг нөхцөл байдлыг минь харгалзаж үзнэ үү. Миний бие маш их гэмшиж гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Базарын Сыг үргэлжилсэн үйлдлээр хуурч,  баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан хэм хэмжээг хэрэглэсэн байна.

Ингэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ олон удаагийн үйлдлээр, удаан хугацаанд, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, амьдралын талаар бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хоёр нөхцөлийг аль алиныг нь бүрэн хангасан байхыг шаарддаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь цаг хугацааны хувьд эхний үйлдлээс сүүлийн үйлдлийн хоорондох нийт хугацаа нь 7 сар хүрэхгүй байгаа бөгөөд энэ хугацаанд өдөр бүр гэмт үйлдэл хийж байгаагүй. Амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөлийн хувьд шүүх миний үйлчлүүлэгчийг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Б.С нь хохирогчидтой уулзаж мөнгө авах үедээ буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхдээ эрхэлсэн тодорхой ажилтай байсан. Энэ талаар хохирогч Н.О “...Би 2018 онд Эмээлт дээр Б.С гэдэг хүнтэй танилцаж байсан ба тухайн үед Б.С нь цайны газар түрээслэн ажиллуулдаг байсан. Дараа нь 2019 оны 5 дугаар сарын үед КУДС-ийн цайны газрыг түрээслэн ажиллуулж байгаад надаар агааржуулалтын мотороо засуулж байсан...” /хх 159/, хохирогч С.Х “...Би Б.С гэдэг хүнтэй 2 удаа л уулзаж байсан ба надтай уулзах үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КУДС-ийн хажууд цайны газар ажиллуулдаг байсан...” /хх 163/ гэж тус тус мэдүүлдэг.

Миний үйлчлүүлэгч Б.С хэрэгт гэрчийн болон яллагдагчийн эрх зүйн байдалтайгаар мэдүүлэг өгөхдөө хохирогч гэх хүмүүсийг БНСУ-д зорчих виз гаргуулахаар БНСУ-ын элчин сайдын яаманд виз хүлээлгэн өгдөг “Хөтөч төв” ХХК, “Монголньюс” ХХК-иудын байранд визний материал өгч байсан, тэгтэл виз гарахгүй гэсэн хариу өгсөн тул мөнгийг нь буцаан авч дахин виз мэдүүлэх хоорондоо ОХУ-аас бараа материал авч байсан талаараа тодорхой мэдүүлдэг. Түүнчлэн түүний энэхүү үйлдлийг хохирогч гэх хүмүүс мэдэж байсан тул зарим мөнгөндөө тооцож бараа авч байсан нөхцөл байдал болсон байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй, “Хөтөч төв” ХХК-иас ямар нэгэн байдлаар лавлагаа тодорхойлолт аваагүй, БНСУ-ын элчин сайдын яамнаас хохирогч гэх хүмүүс ямар нэгэн байдлаар виз мэдүүлж байсан нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулаагүй байхад шүүх хэргийн бүхий л нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Мөн миний үйлчлүүлэгч Б.Сод холбогдох хэрэгт хохирогч нараас өгсөн мөнгийг Э, Жаргалсайхан нар мөнгө авсан нөхцөл байдал байдаг. Түүнчлэн фэйсбүүк сүлжээнд Жаргалсайхан нь “Дүүлэн нис” нэртэй групп нээн виз мэдүүлэхтэй холбоотой мэдээлэл солилцож байсан. Жаргалсайхан нь хэд хэдэн хохирогч нарыг анх Б.Стой уулзуулж зуучлан дундаас нь хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгө авсан. Энэхүү эрүүгийн хэргийг анх шалгах болсон шалтгаан нь Жаргалсайхан бусдыг залилсан эсэх асуудлыг шалгах болсноос үйлдэлтэй зэргээр Жаргалсайхан, Э нарын үйлдэл оролцоог шалгаж тогтоогоогүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад хэргийн нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ойрын хугацаанд хохирлоо барагдуулчихвал шүүгдэгчийг хорих ял аваасай гэж бодохгүй байна. Адилхан эмэгтэй хүнийхээ хувьд гэр бүл, үр хүүхэд, амьдрал, ирээдүйг нь бодож өрөвдөх тал байдаг. Гэхдээ хүнийг хохироож болохгүй. Хохирлоо барагдуулчихвал өргөдлөө буцааж авна. Хүнийг шоронд оруулчихсан гэж бодохоор хэцүү байдаг. Гэтэл шүүгдэгч нь одоог хүртэл хохирол барагдуулсан зүйл байхгүй. Цайны газар ажиллуулж байсан гэдэг нь худлаа байх гэж бодож байна. Тухайн үед хийсэн ажилгүй, хааяа хойд хилээс жимс зөөдөг байсан. 2019 оны 8 дугаар сараас эхэлсэн асуудал 2020 оны 2 дугаар сараас эхлэн хөл хорио гарсан. Энэ хугацаанд цайны газар ажиллуулж байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Хохирлоо барагдуулаагүй учраас гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохиролд 400.000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Өргөдөл гаргах хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаагүй.” гэв.

 

Хохирогч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад хохирогч нарын тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.” гэв.

 

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.С нь:

1. С.Хг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Солонгос улсын виз найдвартай гаргаж өгдөг надад бичиг баримт эрх нь бий” гэж хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан залилан авч 1.800.000 төгрөгийн,

2. Н.Ог 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай виз гаргана” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн хашаанд гар утаснаас 7.860.000 төгрөг дансаар шилжүүлснийг өөрийн болон нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 7.860.000 төгрөгийн,

3. Д.Бг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу ажлын гэрээгээр 3 жилийн хугацаатай виз гаргана, хүүхдийн чинь визийг мөн гаргана” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбараар үйлчлүүлж бэлнээр болон дансаар шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан 13.200.000 төгрөгийн,

4. Б.Эыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 84.000 төгрөгийг дансаар, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2.200.000 төгрөгийг бэлнээр авч нийт 7.284.000 төгрөгийн,

5. Б.Бг “Солонгос улс руу ажлын гэрээгээр виз гаргана” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 60.000, 3.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг дансаар, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2.200.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 60.000, 84.500 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан 7.404.500 төгрөгийн,

6. В.Аыг “Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 60.000, 84.500 төгрөгийг дансаар, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан 7.344.500 төгрөгийн,

7. Г.П-Оыг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр “Манай “С-Ө хайрхан” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж байгаа одоо явах хүмүүсээс бүртгүүлсэн 2 хүн мөнгөө өгөөгүй байна, чи мөнгөө өгчих юм бол 2 хоногийн дараа виз чинь гарна, шинжилгээ өгөх, хураамжийн мөнгө хэрэгтэй” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 5.000.000 төгрөг, 60.000, 84.000 төгрөгийг шилжүүлснийг нөхөр С.Эын банкны дансаар дамжуулан авч залилан нийт 5.144.000 төгрөгийн,

8. Д.Тийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр “Бүгд Найрамдах Солонгос улс руу олон жил виз гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 20.000.000, 1.600.000 төгрөгийг дансаар, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 620.000 төгрөгийг бэлнээр, 6.580.000 төгрөгийг дансаар, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 7.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан 36.000.000 төгрөгийн,

9. Т.Лг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр “улсаас хувийн компанид Солонгос руу гэрээгээр явуулах тоо өгсөн, манай компанийн 12 хүн явуулна визийг чинь гаргаж өгнө” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 144.000 төгрөгийг дансаар, 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 7.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан 7.344.000 төгрөгийн,

10. Т.БТийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээний дагуу явуулж өгнө виз чинь найдвартай хурдан гарна, бичиг баримтын орчуулгын зардал хэрэгтэй байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-аас 7.200.000 төгрөг шилжүүлэн авч нийт 10 иргэнд 100.581.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч С.Хгийн “...Миний бие 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10 дугаар хорооллын “ХААН” банкны салбар дээрээс өөрийн “ХААН” банкны 5024721702 дугаар данснаас “Голомт” банкны 1205143669 дугаарын данс руу 1.800.000 төгрөгийг “Солонгос улсын виз” гаргуулахаар шилжүүлсэн. Тухайн үед Б.Стой уулзахад “Би Солонгос улсын виз найдвартай гаргаж өгдөг. Надад холбогдох баримтууд нь байгаа. Нэг хүний 5 сая төгрөгөөр визийг гаргаж өгч байгаа” гэж хэлж байсан. 1.800.000 төгрөгийг болохоор Б.С “Эхний ээлжид 1.800.000 төгрөгийг гялс шилжүүлчих, визийг чинь гаргахад хэрэг болно.” гэсний дагуу шилжүүлж өгч байсан. ...Би энэ шилжүүлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөг буцааж аваагүй тул би одоо 1.800.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 168/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Базар Б.С, дансны дугаар: 5083216564, ...гүйлгээний огноо: 05/22/2019, цаг: 06:30, ...орлого: 1.800.000...” гэх дэлгэрэнгүй хуулга /2 хх 235/,

2. Хохирогч Н.Огийн “...Би 2018 онд Эмээлт дээр Б.С гэдэг хүнтэй танилцаж байсан. Тухайн үед Б.С нь цайны газар түрээслэн ажиллуулдаг байсан. Дараа нь 2019 оны 5 дугаар сарын үед Кино урлагийн дээд сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллуулж байгаад надаар агааржуулалтын мотороо засуулж байсан ба энэ үед надад Б.С нь “би Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай виз хүмүүст гаргаж өгч байгаа гэж хэлснийх нь дагуу би өөрийн нагац дүү Э.Ариунболд, хамаатны дүү болох С.Х нарыг Солонгос руу явуулахаар болсон. Тэгээд би өөрийн охин О.Энхмаагийн эзэмшлийн 410028150 дугаарын данснаас 5083216564 дугаарын данс руу 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.860.000 төгрөг, ...дараа нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.Сын “ХААН” банкны 5083216564 дугаартай данс руу миний төрсөн эгч буюу Э.Ариунболдын ээж Н.Отгонтөгс 1.000.000 төгрөгийг өөрийн биеэр банканд очиж шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр С.Х нь 5113109233 дугаарын данснаас Б.Сын 5083216564 дугаарын данс руу 2.500.0000 төгрөгийг, ...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн 5009471827 дугаарын данснаас 5083216564 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг, ...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн 5009471827 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг 5027525761 дугаарын данс руу шилжүүлсэн байгаа. Би хамгийн сүүлийн мөнгө шилжүүлсэн гүйлгээг ...Улаанбаатар их сургуулийн хашаан дотор Б.Стой машин дотор нь уулзаад нөхөр С.Э гэгчийн данс руу гар утсаараа интернет банк үйлчилгээг ашиглан шилжүүлсэн. Б.С нь манай нөхрийн “С-Ө хайрхан” ХХК байгаа. Манай энэ компани нь хөдөлмөрийн гэрээгээр гурван жилийн хугацаатай Солонгос Улсын визэнд зуучилдаг ...2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэж хэлж байсан. ...Б.С ...нэг хүний визийг нийт 6.860.000 төгрөг болно гэж хэлж байсан ба 5.000.000 төгрөгийг банканд барьцаа болгон байршуулна, 1.800.000 төгрөг нь онгоцны тийзийн зардал, 60.000 төгрөг нь материал бүрдүүлэлтийн мөнгө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 159/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Базар Б.С, дансны дугаар: 5083216564, одоогийн огноо 02/10/2020 ...гүйлгээний огноо: 05/31/2019, 06/14/2019, 06/26/2019, 07/10/2019, 09/10/2019 ...орлого: 1.860.000, 1.000.000, 2.500.000, 1.500.000, 1.000.000...” гэх дэлгэрэнгүй хуулга /хх 144, 147, 149, 150, 151/,

3. Хохирогч Д.Бгийн “...Анх Наранчимэг гэдэг үзмэрч... “Б.С гэдэг хүн 2017 оноос эхлээд Солонгос улс руу хөдөлмөрийн 3 жилийн гэрээгээр ажилтан гаргаж байгаа юм” гэж хэлэхээр нь ...би Б.С гэдэг хүнтэй уулзахаар болсон юм. Ингээд... 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Авто плаза” төвийн урд талд ...Б.Стой ...уулзаад “Солонгос улс руу ажилтан гаргах уу” гэж асуухад “Найдвартай гаргана. Хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай” гэж хэлсэн, анх уулзаад бүртгэлийн хураамж 250.000 төгрөг бэлнээр өгсөн. ...2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Б.Сын нөхөр Эын “ХААН” банкны данс руу 5.000.000 төгрөгийг Улаанбаатар банкны эсрэг талын “ХААН” банкнаас шилжүүлсэн. ...удалгүй 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Виз чинь болсон. Тийм учир тийз захиалах хэрэгтэй байна” гэж хэлээд Наранчимэгийн ажил болох Хорооллын эцсийн “И” мартын 5 давхарт уулзсан бөгөөд энэ үед 2.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр үед надад цаасан дээр гадаад паспорт болон виз хуулбарлан канондсон баримт үзүүлээд... оройн нь 11 дүгээр сарын 21-ний өдөр нисэхээр тийз захиалсан шүү гэсэн. Үүний дараа би Б.Сод “хүүхдээ аваад явчих хэрэгтэй байна” гэхэд... “болно, гэхдээ мөн хөдөлмөрийн гэрээгээр явна.” ...гэхээр нь ...2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүү Б.Тэмүүжиний бүртгэлийн хураамж гэж 250.000 төгрөг бэлнээр өгөөд, гадаад паспорт, төрсний гэрчилгээний хамт ...өгсөн. Дараа нь 11 дүгээр сарын 24-ний өдөр “тийзийн мөнгө гэж 1.000.000 төгрөгийг Эын данс руу ...шилжүүлээд, ... “2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нисэхээр болсон. Та хүүхдийнхээ мөнгийг байршуулах хэрэгтэй байна” гэхээр нь ...4.500.000 төгрөгийг Багшийн дээдийн “ХААН” банкин дээрээс Эын данс руу шилжүүлсэн. ...нийт 13.200.000 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд нэг ч төгрөг аваагүй байна...” гэх мэдүүлэг /2 хх 33-34, 36/,

“С-Ө хайрхан” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...мөнгө тушаагч... Д.Б... 2.200.000 төгрөг...” гэх бэлэн мөнгөний орлогын баримт /2 хх 23/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, Хамтран эзэмшигч Базар Б.С, дансны дугаар: 5027525761... гүйлгээний огноо: 09/02/2019, ...11/13/2019, ...01/13/2020, харьцсан данс: 5034334381... цаг: 14:40, ...15/12, ...15:37, ...хуулганы агуулга: Даваадорж Б Т377082508 99800810, ...Б Тэмүүжин Тийзын үнэ, ...Б, Тэмүүжин визний төлбөр, ...орлого: 5.000.000, 1.000.000, 4.500.000 төгрөг...” гэх дэлгэрэнгүй хуулга /2 хх 29-31/,

4. Хохирогч Б.Эын “...2019 оны 8 дугаар сарын дундуур ...Наранчимэг гэдэг хүн “Б.С гээд хүн Солонгос улсын виз гаргаж өгч байгаа” гэсний дагуу Б.С гэдэг хүнтэй холбоо барьсан. ...Наранчимэг би бүртгэлийн мөнгийг чинь өөрөөсөө өгье чи дараа нь надад өгөөрэй гэж хэлсэн. Ингээд бүртгэлийн мөнгө 180.000 төгрөг Наранчимэг миний өмнөөс Б.Сод өгсөн гэсэн. ...намайг бүртгэлээ гээд гадаад паспортыг минь авсан. Тэгээд 14 хоногийн дотор 5 сая төгрөг байршуулна, эхний ээлжид өгнө... гэхээр нь би “байршуулахаа больсон гэж байна лээ” гэж хэлэхэд тэрээр “манайх хувь компани бөгөөд 5 сая төгрөг байршуулах ёстой... явах үед чинь энэ мөнгийг хугацаатай хадгаламжид хийнэ. Манайхаас ...явсан иргэн нь Солонгос улсад очоод харлах магадлал их байдаг. Харлах юм бол компани гэрээний дагуу алдагдал буюу торгууль төлдөг учир... барьцаа болгон авч байгаа юм, та ажиллаад эргэн ирсэн үедээ уг мөнгийг хадгаламжийн хүүтэй нь эргүүлнэ олгоно. 5 сая төгрөгийг 2019 оны 9 сарын эхээр өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.С нь яриад “та нарын мөнгийг яаралтай байршуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн тэгэхээр нь “яагаад ийм хурдан юм бэ?” гэж асуухад Б.С нь “Солонгос Улсынхаа талтай гэрээгээ хийх шаардлагатай байна. Тийм учраас байршуулах мөнгө хий” гэж хэлсэн... Ингэж шахамдуулж эхлэхээр нь... би өөрийн эгч Гэрэлчимэгээр цалингийн зээл авахуулан 5.000.000 төгрөгийг Б.Сод 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Өргөө” амаржих газарт эмчлүүлж байхдаа Э гэх хүний данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 10 дугаар сарын дундуур “үлдэгдэл мөнгө буюу онгоцны тийзийн мөнгийг өгөөрэй... 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр гэхэд ниснэ” гэхээр нь итгээд ээж Доржидмаагаар тэтгэврийн зээл авахуулан 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тийзийн мөнгө гээд 2.200.000 төгрөгийг Наранчимэгийн ажлын өрөө буюу Хорооллын эцэст байх “Дархан Минж” төвийн 4 давхарт байрлах өрөөнд Б.Сод бэлнээр өгсөн. Мөнгө өгөх үед Б, Б бид нар байсан. Тэр үед Б.С нь ...гадаад паспортын виз дарагдсан юм шиг сканердсан баримт үзүүлэхээр нь “энэ ямар учиртай юм бэ” гэхэд ...Б.С нь “яамнаас юу гэж тийм амархан та нарын визийг өгөх вэ дээ. Яг явах үед чинь өгнө, энэ баримтыг одоо яам руу аваачин өгнө” гэж хэлж байсан...” /2 хх 12-13/,

гэрч Б.Наранчимэгийн “...Миний бие нь Нэхий Плазагийн 4 давхарт үзмэрч хийдэг. ...манай ажил дээр Б.С ...ирээд виз гарсан гэж хэлээд гар утсан дээрээсээ зураг харуулаад тийзийн мөнгө 2.200.000 төгрөг бэлнээр авна гэж хэлээд мөнгөө аваад мөнгө авсан гэх бичиг өгөөд байсан. Энэ үед Б, Э, Б нар байсан...” /2 хх 76-78/ гэх мэдүүлгүүд,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, дансны дугаар: 5027525761... гүйлгээний огноо: 08/20/2019, ...09/02//2019 ...орлого: 84.000, ...5.000.000 төгрөг...” гэх дэлгэрэнгүй хуулга /2 хх 10, 3 хх 1-56/,

5. Хохирогч Б.Бгийн “...Манай найз Э над руу 2019 оны 9 дүгээр сарын эхээр яриад “...Солонгос улс руу гэрээгээр гаргадаг хүн байна.” гэхээр нь би “хэр найдвартай юм. Албан ёсных юм уу “ гэхэд “Нараа... эгчийн найз найдвартай, бид нар дөрөв дэх ээлжийн хүмүүс, өмнө нь хүмүүс Солонгос улс руу гаргаж байсан. Би 5.000.000 төгрөгөө байршуулсан, бичиг баримт бүх юм аа өгчихсөн. 10 хүн Солонгос улс руу явах гэж байгаад нэг хүн больчихоор нь чамайг найдвартай явах байх гэж бодоод ярьж байна. Чиний утасны дугаарыг өгье чам руу ярих байх” гэсэн. ...Намайг ажил дээрээ байхад ...Эын хэлсэн Б.С гэж хүн байна гээд ажлын гадаа Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд суун ярилцсан. Надад “С-Ө хайрхан” ХХК-ийн бичиг баримт үзүүлэн компанийн захирал манай нөхөр С.Э гэж хүн байгаа 5.000.000 төгрөг дансанд байршуулна. Учир нь гэвэл Солонгос улсад очоод гэрээгээ дуусгаад харлаж үлддэг учир барьцаа болгон авч үлдэж байгаа. Солонгос улсаас эргээд Монголдоо ирээд байршуулсан мөнгөө буцаан авна” гэсэн. Би паспортоо Б.Сод өгөхөд 5.000.000 төгрөгөө дансаар шилжүүлэн хийгээрэй гэж байсан. Тэгэхээр нь би Б.Сод “би очоод ямар ажил хийх үү” гэхэд “буудалд ажиллана, байр, хувцас хунар, бүх юм чинь бэлэн. Чамайг очиход манай ажилчид тосож авна. Би одоо Солонгосын элчин явлаа. Эргээд ярья” гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа Б.Стой ярихад “очиж уулзана аа, цэнхэр мандат гардаг. Тэрийг чинь Солонгос улсын элчингээс очиж авах гээд явж байна. Ажил дээр чинь очоод үзүүлье” гээд ажил дээр ирээд надад миний цээж зурагтай, овог нэртэй, тоонуудтай цэнхэр мандат үзүүлсэн. Тэгээд цэнхэр мандатыг чинь та хэдийг онгоцонд суух үед чинь өгнө. Солонгос улсад байгаа хүмүүс тосож авахад хэрэг болдог, цэнхэр мандат гарч байна гэдэг нь виз чинь гарсан гэсэн үг” гэхээр нь ...Би Мөнгөн завъяагийн ард талд байдаг машины зогсоол дээрээс ...өөрийн “ХААН” банкны 5064037247 дугаартай данснаас 3.500.000 төгрөгийг ...утасныхаа ... нет банкийг ашиглан Эын “ХААН” банкны данс руу шилжүүлэн өгсөн. ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг гэртээ байж байхад Б.С залгаад “Виз чинь гарчихлаа, одоо тийзийнхээ мөнгийг бэлнээр авч ирээрэй” гэхээр нь ...өөрийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ ломбардад 2.200.000 төгрөгөөр тавиад тийзийн мөнгөө хорооллын эцсийн Дархан Минж төвийн... 3 давхарт байдаг Наранчимэг эгчийн ажлын байранд Б.Сод аваачиж өгсөн. Мөнгө аваачиж өгөхөд тэнд Наранчимэг, Э, Б нар байсан... 2019 оны 10 дугаар сарын сүүлээр 186.000 төгрөгийг ...гэрээсээ интернет банкаар ...шилжүүлсэн...”  гэх мэдүүлэг /хх 57-58/,

“С-Ө хайрхан” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...мөнгө тушаагч ...Б.Б ...2.200.000 төгрөг...” гэх бэлэн мөнгөний орлогын баримт /2 хх 46/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, дансны дугаар: 5027525761... гүйлгээний огноо: 09/10/2019, ...09/13/2019, ...09/15/2019, ...09/17/2019 ...11/12/2019, орлого: 60.000, 3.000.000, ...500.000, ...500.000, ...1.000.000, ...60.000, 84.500 ...” гэх дэлгэрэнгүй хуулга /2 хх 51, 52, 54, 3 хх 28/,

6. Хохирогч В.Аын “...2019 оны 11 дүгээр сард Б.С гэдэг хүнийг найз Жагаагаар дамжуулан танилцсан. ...Тэгээд би Жагаагаас утсыг нь аваад ярьсан чинь Б.С нь надад “...би БНСУ руу гэрээгээр хүн гаргадаг компанид ажилладаг. Одоогийн байдлаар нэг эмэгтэй хүний мөнгө нь бүтэхгүй байгаа учир больж байгаа. Хэрвээ чи тэр хүний оронд явмаар байвал яаралтай маргааш ирж уулз. Чи ирэх үедээ гадаад паспорт, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрөө авчраарай гэсэн. Тэгээд маргааш нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн гадна уулзсан. Тухайн үед надаас гадаад паспорт, эрүүл мэндийг үзлэгийн мөнгө гэж нийт 130.000 төгрөгийг 5027525761 Э гэдэг хүний хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Тухайн үед Б.С нь надад БНСУ руу гэрээгээр ажилчин гаргадаг компанийн бичиг баримт бүрдүүлдэг туслах хүн” гэж өөрийгөө хэлээд компанийнхаа гэрчилгээг гаргаж ирээд үзүүлээд байсан ба авч явсан цүнхэнд нь маш олон хүний гадаад паспорт байсан. Тэгээд тэр паспортуудаа надад үзүүлээд “энэ бол виз нь гараад явах гэж байгаа хүмүүсийн бичиг баримт байгаа юм. Зарим нь 2-3 дахь удаагаа явах гэж байгаа хүмүүс ...2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нисэх хүмүүст чи багтсан. Чи ганцаараа сүүд материалаа өгч байгаа учир яаралтай мөнгө өг” гэж хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр надаас 2.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан... 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр намайг Б.С Халдвартын буудлын орчим байрлах Солонгос хоолны газар дуудаад...Э гэдэг хүний гарын үсэгтэй албан мэдэгдэл үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 99-100/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, дансны дугаар: 5027525761, одоогийн огноо 02/18/2020 ... гүйлгээний огноо: 11/04/2019, ...11/08/2019, ...11/12/2019, харьцсан данс: 5039548707, цаг 11:15, ...14:16, ...18:10, хуулганы агуулга: ХМ82060964, орлого: 60.000, 84.500..., 2.000.000, ...5.200.000 төгрөг...” гэх дэлгэрэнгүй хуулга /хх 95-96/,

7. Хохирогч Г.П-Оын “...2019 оны 11 дүгээр сарын эхээр Б.С гэдэг хүнийг хүмүүсээс “Солонгос виз гаргаж өгч байгаа гэж сонсоод” холбогдоод уулзаж үзтэл тэрээр “Манай байгууллага олон жил “С-Ө хайрхан” ХХК-иар виз мэдүүлж Солонгос улс руу олон жил гэрээгээр виз гаргуулж өгч байгаа. Одоо явах хүмүүсээс 2 хүн бүртгүүлсэн боловч мөнгөө өгөөгүй байна. Чи мөнгөө өгчих юм бол би одоо яаралтай материалыг нь чиний нэрээр солиод өгчихнө. Тэгээд виз чинь бараг хоёр хоногийн дараа гарчихна” гэхээр нь миний бие итгээд 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 13 цагийн үед Амгалан захын ойролцоо байдаг “ХААН” банкнаас Б.Сын хэлсэн Эын эзэмшлийн хаан банкны 2027525761 дугаарын дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчхээд... 16:30 минутын орчим гадуур явж байтал Б.С залгаад “Шинжилгээ болон хураамжийн мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 16 цаг 38 минутад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны бэлэн мөнгөний машиныг ашиглан хоёр удаагийн үйлдлээр нийт 144.000 төгрөгийг мөн адил Эын эзэмшлийн “ХААН” банкны 50277525761 дугаарын дансанд шилүүлж өгсөн. Ингээд нийтдээ Б.С гэх эмэгтэйгээр Солонгос улсын виз гаргуулахаар 5.144.000 төгрөгийг шилжүүлж өгсөн... Тэгээд тэр өдрөөс хойш Б.С “Солонгос улсаас ажилчдын квот ирэхгүй байна. Виз гарахгүй хойшлогдсон, мөнгийг чинь удахгүй буцааж өгье” гэх мэтээр шалтаг тоочсоор өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх 71/,

“С-Ө хайрхан” ХХК-ийн “...2018-2020 оноос Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилтан гаргах төслийн хүрээнд Ш.П-О таны виз гарсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд таныг Солонгос дахь Инчионы хөдөлмөрийн биржид зуучилж ажил олгохыг мэдэгдэж байна...” гэх албан мэдэгдэл /хх 63/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, дансны дугаар: 5027525761, одоогийн огноо 02/18/2020 ...гүйлгээний огноо: 11/05/2019, харьцсан данс: 5035433290, цаг 15:37, 16:37, хуулганы агуулга: П-О-С, ...ЦЖ83100612, орлого: 5.000.000, 60.000, 84.000 төгрөг...” гэх дэлгэрэнгүй хуулга /хх 65/,

8. Хохирогч Д.Тийн “...Манай нөхөр Д.Гантөмөрийн танил болох Ш.Жаргалсайхан 2019 оны 11 дүгээр сарын дунд үед надтай уулзаад “Б.С гэдэг хүн Солонгос улсад 3 жилийн хугацаатай ажиллах виз гаргадаг юм байна. 7.200.000 төгрөг зээлээч” гэхэд нь би Жаргалсайханд мөнгө өгөөгүй ба өөрийн төрсөн дүү А.Отгонбаатарыг Б.Стой уулзуулаад ...3 хүний визний мөнгө гэж өөрийн 5035304242 дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мобайл банк үйлчилгээг ашиглан “ХААН” банкны 5027525761 дугаарын С.Э гэдэг хүний данс руу 21.600.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь дахин нэг хүний визний мөнгө гэж өөрийн данснаас 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мобайл банк үйлчилгээг ашиглан...6.580.000 төгрөгийг шилжүүлж тэр өдрөө Б.Сод 620.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр мобайл банк үйлчилгээг ашиглан “ХААН” банкны 5027525761 дугаарын С.Э гэдэг хүний данс руу 7.200.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 4 давхарт өөрийн түрээслэн бараа зардаг 95 дугаар лангуун дээр байхдаа шилжүүлсэн. Б.Сод өгсөн 36.000.000 төгрөг нь бүгд миний өөрийн мөнгө байсан. Энэхүү 36.000.000 төгрөгийг өөрийн төрсөн дүү А.Отгонбаатар, түүний эхнэр В.Одончимэг, төрсөн охин Б.Замбага, түүний нөхөр Б.Гантөмөр, ...танил Ш.Жаргалсайхан гэсэн таван хүний виз гаргуулна гэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 215-216/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, Хамтран эзэмшигч Базар Б.С, дансны дугаар: 5027525761... гүйлгээний огноо: 11/18/2019, 01/13/2020, 01/16/2020... орлого: 20.000.000, 1.600.000, 6.580.000, 7.200.000 төгрөг...” гэх дэлгэрэнгүй хуулга /хх 208, 210, 211/,

9. Хохирогч Т.Лгийн “...Миний бие 2019 оны 11 дугаар сард ...Жаргалсайхан гэдэг хүнээс анх “Б.С гэдэг хүн Солонгос улс руу гурван жилийн хөдөлмөрийн гэрээгээр ажилтан гаргана гэж байна” гэсэн мэдээг сонссон. 2019 оны 12 дугаар сард Жаргалсайхан нь “...миний виз гарсан” гэж надад хэлсэн. Ингээд би итгээд Жаргалсайханд хандан “бүртгүүлчихмээр байна. Хүн бүртгэх бол намайг бүртгүүлчих” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Жаргалсайхан над руу яриад “хоёр хүн нэмээд бүртгэнэ” гэж байна. ...Бүртгэлийн мөнгө шилжүүл гээд данс өгсөн бөгөөд тэр данс руу нь би өөрийнхөө данснаас 144.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. ...2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр БТ нь над руу яриад Б.Стой уулзсан байна гээд миний нэр регистрийн дугаартай визний зураг чатаар явуулсан бөгөөд би тэрийг нь хараад миний виз гарсан байна гээд итгэсэн юм, ингээд үлдсэн 7.200.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Гоо даль дэлгүүр дотроос Э гэх хүний 5027525761 дугаарын данс руу шилжүүлсэн. ...Би Б.Сод мөнгө өгөхөөсөө өмнө бол уулзаж байгаагүй. Харин мөнгө өгсний дараа Гадаад хэргийн яамны хажуу талын зогсоол дээр нэг удаа уулзаж байсан. Тухайн үед “Гадаад хэргийн яаманд ажилтай явна. Гурван компани нийлээд 50 хүн явуулах гэж байгаа, ...144.000 төгрөг нь бүртгэлийн хураамж, 5 сая төгрөгийг байршуулна, 2.200.000 төгрөг нь тийзийн мөнгө” гэж хэлсэн... мөнгө өгөөд удаагүй ...байхад над руу виз гарсан гээд миний нэр, регистрийн дугаартай визийн зураг үзүүлсэн. Тэгэхээр нь би ийм хурдан гаргаж болдог юм уу гэхэд яаралтай гээд гаргуулдаг гэж байсан. Ингээд би итгээд үлдсэн мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх 141-142/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, дансны дугаар: 5027525761... гүйлгээний огноо: 12/02/2019, 12/09/2019,... орлого: 144.000, 7.200.000 төгрөг...” гэх дэлгэрэнгүй хуулга /2 хх 137-138/,

10. Хохирогч Т.БТийн “...Би нөхөр Дашзэвэгийн ажлын танил Лгээр дамжуулж Б.С гэх эмэгтэйтэй 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр танилцаж байсан. Анх Лгээс “Б.С гэх эмэгтэй БНСУ руу 3 жилийн хөдөлмөрийн гэрээтэйгээ, компанийн шугамаар хүмүүс гаргаж байгаа юм байна лээ” гэхээр нь би сонирхоод анх танилцсан. Л нь өөрийн танил Жаргалсайхан гэх хүнээр дамжуулж Б.С гэдэг эмэгтэйг мэддэг болсон юм байна лээ. ...Тэгээд Б.С нь Жаргалсайхан гэдэг хүнтэй ярихдаа “Явах бүрэлдэхүүнээс 2 хүн дутсан учир Л бид хоёрыг оруулах боломжтой. Бид хоёроос эрүүл мэнд, бичиг баримтын зардал нэг хүний 144.000 төгрөг авчих” гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө Жаргалсайханд бэлнээр 144.000 төгрөгөө гадаад паспортын хамт үлдээгээд явсан. Явах замдаа би Б.Стой 96746676 дугаарын утсаар холбогдож ярихад “2 хүн дутсан учраас Л та хоёрыг оруулахаар болсон. Виз чинь хурдан гарна. 2020 оны 1 дүгээр сарын 9-ний шөнө 23 цаг 15 минутад нисэхээр байгаа, бямба гариг гэхэд виз чинь гарчих байх” гэж хэлсэн. Тэгээд даваа гаригт нь буюу 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Б.С өөрийн 96746676 дугаарын утаснаас над руу залгаад “Виз чинь гарсан тул ирж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд Эх нялхсын эмнэлгийн гадаа машин дотор нь уулзахад тэрээр гар утсан дээрээ авсан паспортын зураг болон “С-Ө хайрхан” ХХК-ийн албан мэдэгдэл гэсэн зүйл үзүүлсэн. Тухайн албан мэдэгдэл гэсэн бичгийг явах хүн бүрд тараасан гэсэн боловч надад зөвхөн зургийг нь үзүүлсэн тул би зургийг утсаараа авч үлдсэн. Тэгээд Б.С нь “Виз чинь гарсан учраас “С-Ө хайрхан” ХХК-ийн захирал Эын данс руу 7.200.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тухайн үед Эыг өөрийнхөө нөхөр гэж хэлээгүй. Тэгээд би Б.Соос салж яваад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-аас 7.200.000 төгрөгийг Самбуугийн Э гэх хүний хаан банкны 5027525761 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 25-26/,

ХААН банкны депозит дансны “харилцагчийн нэр: Самбуу Э, Хамтран эзэмшигч Базар Б.С, дансны дугаар: 5027525761... гүйлгээний огноо: 12/09/2019... цаг 14:45, хуулгын агуулга: ЧА79012504 БТ, орлого: 7.200.000 төгрөг...” гэх дэлгэрэнгүй хуулга /хх 20/,

“С-Ө хайрхан” ХХК-ийн “...2018-2020 оноос Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилтан гаргах төслийн хүрээнд Т.БТ таны виз гарсан өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд таныг Солонгос дахь Инчионы хөдөлмөрийн биржид зуучилж ажил олгохыг мэдэгдэж байна...” гэх албан мэдэгдэл /хх 16/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Сыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан “...уг гэмт хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилтай байсан, амьдралын эх үүсгэвэр болгоогүй, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...нөхөр группд, 2 охин маань насанд хүрээгүй, ээж, аав хоёр маань өндөр настай, би өөрөө сахарын өвчтэй зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж 8 жилийн хорих ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, залилах гэмт хэргийн “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт бөгөөд шүүгдэгч Б.С нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ эрхэлсэн тодорхой ажилтай байсан эсэх нь хамааралгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ зарим хохирогчийн хохирлыг буруу тооцоолон шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С нь хохирогч Т.Лд учруулсан  7.344.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг буцаан төлсөн талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байх хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 6.644.000 төгрөгийг олгохоор тусгасан нь үндэслэлгүй байх тул энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 76 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/1126 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Соос 96.200.600 /ерэн зургаан сая зургаан хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж хохирогч С.Х 1.400.000 төгрөгийн, Н.О 7.460.000 төгрөгийн, Д.Б 12.700.000 төгрөгийн, Б.Э 6.884.000 төгрөгийн, Б.Б 6.904.500 төгрөгийн хохирол, 19.600 төгрөгийн хор уршиг, В.А 6.844.500 төгрөгийн, Г.П-О 5.144.000 төгрөгийн, Д.Т 35.500.000 төгрөгийн, Т.Л 6.644.000 төгрөгийн, Т.БТ 6.700.000 төгрөг тус тус олгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Соос 96.500.600 /ерэн зургаан сая таван зуун мянга зургаан зуу/ төгрөгийг хуульд заасан хугацаанд гаргуулж хохирогч С.Хд 1.400.000 төгрөгийг, Н.Од 7.460.000 төгрөгийг, Д.Бд 12.700.000 төгрөгийг, Б.Эад 6.884.000 төгрөгийг, Б.Бд хохиролд 6.904.500 төгрөгийг, хор уршигт 19.600 төгрөгийг, В.Аад 6.844.500 төгрөгийг, Г.П-От 5.144.000 төгрөгийг, Д.Тт 35.500.000 төгрөгийг, Т.Лд 6.944.000 төгрөгийг, Т.БТт 6.700.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

     ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

 

 

     ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ