2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/897

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Я.Амарзаяа /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Б.Э*****, Д.О*****,

шүүгдэгч М.З*****, З.Т*****, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-ерөөлт, Б.Зулбаяр, Г.Энхгэрэл, М.Мягмартуяа,

шүүгдэгч Д.Б*****, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505036771575 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол овогт З*****ын Т*****, Монгол Улсын иргэн, ***** төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, коллежид суралцдаг, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт *****тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар:*****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Т***** овогт М*****ийн З*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *****оршин суух хаягтай, регистрийн дугаар:*****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Б***** овогт Д*****гийн Б*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, барилгын ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт *****оршин суух хаягтай, регистрийн дугаар:*****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Н***** овогт Б*****ын Б*****н, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фитнест борлуулалтын менежер, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт *****оршин суух хаягтай, регистрийн дугаар:*****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Б***** овогт Э*****ын О*****, Монгол Улсын иргэн, ***** төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Бүргэд Констракшн ХХК-д арматурчин  ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт *****тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар:*****, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч З Т***** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч М.З***** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт

- Шүүгдэгч Э.О*****, Д.Б*****, Б.Б*****н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар 1-р хавтаст хэргийн 11-13, 22-23, 24-25, 69-70, 86-88, 189, 190, 191 дэх талд авагдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх байр суурьтайгаар 1-р хавтаст хэргийн 11-13, 124-128, шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхгэрэлээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар 1-р хавтаст хэргийн 11-13, 124-126 дахь тал, шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүгдэгч М.З*****, З.Т***** нарын эрх хууль ёсны ашгийг хамгаалан цагаатгах байр суурьтайгаар 1-р хавтаст хэргийн 13, 25, 33-35, 41-44, 54, 59, 65, 127, 170, 241, 2-р хавтаст хэргийн 4-5 дахь тал болон шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мягмартуяагаас улсын яллагчаас зүйлчлэн оруулж ирсэн хэргийг хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримтуудын хувьд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттэй ижил байр суурьтай байна гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн зорилгоор 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ё*****г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 355 байрны 21 тоотод гэртээ байхад нь эд хөрөнгийг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж орон байранд нь хүч хэрэглэн нэвтрэн орж, хохирогч Д.Ё*****г мөнгө гаргаж өгөхийг шаардан, хохирогчийн биед бороохой хэрэглэн халдаж, скочоор хүлж, гарыг нь пааранд гавлаж хохирогч Д.Ё*****гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 14 про загварын гар утас болон 180,000 төгрөгийн үнэ бүхий Lexus RX350 загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдэн авч, хохирогчид нийт 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.З***** нь өөрийн үеэл дүү болох шүүгдэгч З.Т*****ийг тээврийн хэрэгслийн хамт дуудаж, шүүгдэгч Б.Б*****н болон Д.Б*****, Э.О***** нартай уулзаж шүүгдэгч Б.Б*****н нь шүүгдэгч М.З*****оос урьдын өр авлагаа нэхэхэд хохирогч Д.Ё*****гаас авлагатай, өрөө авах ёстой гэж хэлэн гэрийн хаягийг нь тодорхой зааж, шүүгдэгч З.Т*****ийн хамт тээврийн хэрэгслээр гэрт нь хүргэж өгч, шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нарыг гэмт хэрэг үйлдсэний дараа тосон авч гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч З.Т***** нь шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нарыг дээрх гэмт хэргийг үйлдэхэд өөрийн үеэл ах М.З*****ын дуудсанаар тээврийн хэрэгсэлтэй очиж, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авч, шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О*****, М.З***** нарын хохирогч Д.Ё*****гийн гэрийн гадна хүргэж өгч, улмаар шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нарыг хохирогч Д.Ё*****гийн гэрээс гарч ирэхэд байгаа газраас нь тосон авч гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 3 дахь тал),

- “нэг залуу намайг гаднаас цоожилсон танай тагтаар дамжаад гаръя гээд байна” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хохирогч Д.Ё*****гийн “...Би 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо 356 байрны 51 тоотод 13 цагийн үед гэртээ харьсан. ...16 цагийн үед үл таних хүмүүс хаалга тогшоод СӨХ-өөс явж байна гэхээр нь хаалгаа онгойлгосон. Хаалга онгойлгоход 3 эрэгтэй хүмүүс байсан ба тэд нар Мөнхбатынх мөн үү гэж асуухад нь биш гэж хэлсэн. Тэгээд тэр гурван залуугийн ард нь зогсож байсан нөгөө 2 залуугаас арай өндөр, туранхай залуу нь "мөн, мөн” гэж хэлээд манайх руу дайраад ороод ирсэн. Тэгээд тэр гурав залуугийн өндөр туранхай залуу нь цахилгаан гүйдлээр цохигчоор шанаа хэсэг, толгой руу цохисон. Тэгэхээр нь би цахилгаан гүйдлээр цохисон залууг шанаа руу цохиод нөгөө хоёр залуу нь бас намайг нийлж зодоод гал тогооны ширээн дээр байсан машины түлхүүр, гэрийн түлхүүрийг аваад "Энэ машины гэрчилгээ нь хаана байна, ямар машин юм, хаана зогсож байгаа юм" гэхээр нь би “Гэрчилгээ нь машиндаа л байгаа шүү дээ, Лексус ар икс 350 маркийн машин, 7-р төвийн арын зогсоол дээр байгаа” гэж хэлсэн. Надаас мөнгө асуугаад гэрийн хамаг юм буулгаад онгойлгож үзээд байсан бөгөөд намайг буйдангийн хөндлөн хэсэг буюу зүүн хэсэгт хэвтүүлж байгаад зодоход миний Ай фонэ 14 про маркийн гар утас шортны халаасанд байхад авсан.  Миний 2 гарыг урд талд, зүүн талын цонхны доор байдаг паартай гавлаад, үүдэн байсан скочыг авч ирээд миний амыг скочоор скочдоод, гэрийн юмнууд үзэж байгаад намайг гэрт түгжээд гараад явчихсан юм. Би ганцаараа гавлуулаад амаараа скочдуулаад гарч чадахгүй байсан. Гаваа паартайгаа харшуулж байгаад салгаад хаалгаа онгойлгох гэтэл гаднаас түгжчихсэн болохоор гарч чадахгүй байсан. Хаалганыхаа бариулыг эвдлээд гарах арга бодож байгаад тагтныхаа цонхоор гарахаар шийдээд тагтаараа дамжаад коридорын цонхыг хагалаад орсон юм. Хажуу айлын эгчээс цагдаа дуудаад өгөөч гэхэд цагдаа дуудаж өгсөн. Нэг нь туранхай бор арьстай, халзандуу үстэй, өндөр нь 178-179 см хооронд гэж бодож байна. Тэр хүн нь хар сороочкон цамц, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн маск, хар өнгийн бээлий өмссөн байсан. Нөгөө нь ягаан, цагаан өнгийн битүү ноосон цамц, хар өмдтэй, цагаан маск зүүсэн мах шөл нь таарсан, том давхраатай нүдтэй, өндөр нь 175 см хавьцаа байсан байх. Уг этгээд нь бээлийгүй орж ирээд үүдэнд байсан улаан өнгийн миний мотоциклийн бээлийг авч өмссөн. Нөгөөдөх нь савхин куртик, хар өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгайтай, ямар өнгийн маск зүүснийг нь мэдэхгүй байна, ямартай ч масктай байсан. Биеийн хэлбэр нь мах шөл нь таарсан, 175 см хавьцаа байсан гэж бодож байна. Тухайн этгээдүүд нь 19-24 насны хүмүүс байсан гэж би бодож байна. Өөр онцлог шинжийг би хараагүй. Тухайн этгээдүүдийг өмнө нь харж байгаагүй. Өндөр туранхай, бор, халзандуу үстэй, хар сороочкон цамцтай залуу шанаа, толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн цохисон. Ноосон хар өнгийн цамцтай залуу намайг цахилгаан гүйдлээр цохигчоор дагз, нуруу руу цохисон. Хар өнгийн савхи өмссөн хүн надад гар хүрээгүй. ...Тухайн этгээдүүд нь миний RX350 маркийн авто машины түлхүүр, гэрийн түлхүүр, I Phone 14 Pro маркийн гар утсыг авч явсан. Манай гэрийн эд зүйлсийг ухаж машины гэрчилгээ хайгаад байсан. Миний банкны картны кодыг нь асуугаад байсан гэхдээ авч яваагүй. Тухайн этгээдүүд нь манай үеэлийн машин болох RX350 маркийн машиныг авч яваагүй байсан. Миний алдсан гар утас нь дэлгэц, арын таг хоёр нь моринд гишгүүлээд хагарсан байсан. Уг гар утас нь резинэн хар өнгийн кэйстэй, ягаан өнгийн гар утас байсан. Би малын ченж хийдэг. Надтай ямар нэгэн өш хонзонтой хүн байхгүй. ...Манай гэрийн хаалгаар гараад явцгаасан. Би цонхоор хаашаа явсныг нь хараагүй. Би тухайн гар утсыг 2024 онд гар дээрээс 1,950,000 төгрөгөөр авч байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй. Би цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй. Тиймээс гомдлыг хааж өгнө үү. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гар утсаа үнэлүүлэхгүй, цаашид мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул гомдлыг хааж өгнө үү. Би мал маллаж, ченж хийдэг учраас Улаанбаатар хотод ирэхгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

- Гэрч С.Х*****ийн “...Би гэртээ байж байгаад 09, 10 цагийн үед эхнэртэйгээ хамт Дүнжингарав хороолол ороод дараа нь Д.Ё*****тай утсаар ярьсан. ...Ё***** миний *****улсын дугаартай Lexus RX350 маркийн машиныг маань 2-3 хоног унаад өгье гэж гуйгаад 14 цагийн үед аваад явсан. ...Над руу 21 цагийн үед залгаад намайг танихгүй хүмүүс орж ирээд зодчихлоо бас машины чинь түлхүүрийг аваад явчихлаа гэж ярьсан. Өөр юм яриагүй. Надад ёстой бодогдож, сэрдэж байгаа хүн байхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Гэрч Х.М*****ын “...*****улсын дугаартай Toyota sai маркийн автомашины өмчлөгч Бат-Эрдэнэ манай нутгийн ах буюу манай найз *****гийн төрсөн ах. Би энэ машиныг Бат-Эрдэнээс 05 дугаар сарын 10-ны хавьцаа 17 сая төгрөгөөр худалдаж авсан. ...Найз болох 3.Т*****өд 07 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед машинаа 1 хоног унуулаач гэхэд нь би юу ч бодохгүйгээр найз учир өгөөд явуулсан. ...Би 3.Т*****ийг унаж явсан гэж бодож байна. Хөдөөнөөс манай эгч ангийн уулзалттай гээд ирсэн. Тэр эгчийгээ хүргэж өгнө гэж хэлсэн. Өөр нарийн зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Гэрч С.А*****ийн “...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 35б байранд байрлах гэртээ ганцаараа болкон хэсгээ цэвэрлэж байхад хажуу тагтнаас хүн эгчээ гэж дуудсан. Цонхоор харахад тухай залуу цонхоор толгойгоо цухуйлгачихсан байсан. Та нэг утсаар яриулаад өгөөч гэж асуухад нь “Чи өөрөө гараад яриач” гэж хэлэхэд эгчээ би гарч чадахгүй хаалга цоожтой байна гэж хэлсэн. Тухайн залуу тагт дээр биеэрээ гараад ирээд зогссон. Алив дугаараа хэл, наанаа байж бай би яриад өгье гэж хэлсэн. 94881168 гэх дугаарыг хэлээд залгахад эрэгтэй хүн утсыг автал наанаасаа гар гээд уламжлуулаад өг гэхээр нь би хэлээд утсаа тасалсан. Тухайн 51 тоотын залуу тагтан дээрээ дахин гарч ирээд эгчээ орцны цонхыг онгойлгоод өг гэсэн. Би юу гэж цонх онгойлгож өгдөг юм, би цагдаа дуудлаа чи уналаа цаашаа ор гэж хэлсэн. Цагдаа руу ярь гэхээр нь би дуудлага өгөөд тагтнаасаа гэр лүүгээ орсон. Тухайн залуу шалны мод бариад орцны цонхыг цохиод байсан. Би айгаад дахин хараагүй ба цонх хагарах чимээ сонсогдож, удалгүй цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Би тухайн эрэгтэйг харж байгаагүй. Нэлээн сандарчихсан гаранд нь гав зүүлттэй тасарчихсан байсан. Хувцсыг нь санахгүй байна. Бор царайтай, намхан тарган хүн байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 69-70 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 77-85 дахь тал),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 86-88 дахь тал),

- Энгэрийн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 189-193 дахь тал),

- Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 119-123 дахь тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 100-118 дахь тал),

- Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...Iphone 14 pro загварын гар утсыг 1,600,000 төгрөгөөр, Rx350 тээврийн хэрэгслийн түлхүүрийг 320,000 төгрөгөөр тогтоов...” гэх (1-р хавтаст хэргийн 94-99 дэх тал),

- Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...Rx350 тээврийн хэрэгслийн түлхүүрийг 180,000 төгрөгөөр тогтоов...” гэх (1-р хавтаст хэргийн 201-205 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

    1. Хууль зүйн дүгнэлт

1.2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж гэмт хэргийн шинжийг зааж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдлээр илэрдэг ба шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоо хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт хууль тогтоогчоос “...Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно...” гэж аутентик тайлбар хийсэн.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн зорилгоор 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ё*****г Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 355 байрны 21 тоотод гэртээ байхад нь эд хөрөнгийг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж орон байранд нь хүч хэрэглэн нэвтрэн орж, хохирогч Д.Ё*****г мөнгө гаргаж өгөхийг шаардан, хохирогчийн биед цахилгаан бороохой хэрэглэн халдаж, скочоор хүлж, гарыг нь пааранд гавлаж хохирогч Д.Ё*****гийн эзэмшлийн 1,600,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 14 про загварын гар утас болон 180,000 төгрөгийн үнэ бүхий Lexus RX350 загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдэж, хохирогчид нийт 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хохирогч Д.Ё***** нь мэдүүлэгтээ “Тэгээд тэр гурав залуугийн өндөр туранхай залуу нь цахилгаан гүйдлээр цохигчоор шанаа хэсэг, толгой руу цохисон” гэж мэдүүлсэн ба хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...05:51-06:37 минутад хохирогч намайг цахилгаан бороохойдоод, хар урт бороохойгоор зодсон гэх яриа өгүүлэл гаргаж гавласан талаар харуулж байгаа дүрс бичлэгт дүрслэгдсэн байна...” гэснээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нар нь бүлэглэн хохирогч Д.Ё*****гийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэж заналхийлж авахаар довтлохдоо цахилгаан бороохойг зэвсгийн чанартай ашигласан болох нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ гав, скоч зэргийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нар хохирогч Д.Ё*****г урьд өмнө нь танихгүй, түүний гэрийн хаягийг мэдэхгүй, харилцаа холбоогүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ё*****гийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Харин шүүгдэгч М.З***** нь хохирогч Д.Ё*****гаас өр авлагатай, түүнтэй харилцаа х*****ой, түүний гэрийн хаягийг мэддэг талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгч М.З***** нь өөрийн үеэл дүү болох шүүгдэгч З.Т*****ийг тээврийн хэрэгслийн хамт дуудаж, шүүгдэгч Б.Б*****н болон Д.Б*****, Э.О***** нартай уулзсан. Улмаар шүүгдэгч Б.Б*****н нь шүүгдэгч М.З*****оос урьдын өр авлагаа нэхэхэд хохирогч Д.Ё*****гийн гэрийн хаягийг тодорхой зааж, шүүгдэгч З.Т*****ийн хамт тээврийн хэрэгслээр гэрт нь хүргэж өгч, шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нарыг гэмт хэрэг үйлдсэний дараа тосон авч гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.З***** хохирогч Д.Ё*****гаас өр авлагатай гэж хэлэн түүний гэрийн хаягийг тодорхой зааж, тээврийн хэрэгслээр хүргэн өгч, тосон авч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч З.Т***** нь шүүгдэгч М.З*****ын үеэл дүү ба гэмт хэрэг гарахаас нэг хоногийг өмнө өөрийн найз Х.М*****аас *****улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийн нэг хоног унахаар авч 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч М.З*****той уулзсан. Улмаар шүүгдэгч М.З*****ыг шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нартай уулзахад тээврийн хэрэгслийг жолоодон хамт явж, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авч, шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О*****, М.З***** нарыг хохирогч Д.Ё*****гийн гэрийн гадна хүргэж өгч, шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О***** нарыг хохирогч Д.Ё*****гийн гэрээс гарч ирэхэд байгаа газраас нь тус тус тосон авч гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч З.Т*****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхэд хамжигчаар хамт оролцсон” гэм буруутайд,

- шүүгдэгч М.З*****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхэд хатгагчаар хамт оролцсон” гэм буруутайд,

-шүүгдэгч Э.О*****, Д.Б*****, Б.Б*****н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.  

1.2.2. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нараас “бусдад учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол байхгүй, хохирогчид бие махбодын болон эд хөрөнгийн ноцтой хохирол учруулаагүй гэм буруугүй” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ё*****д нийт 1,780,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь үйлдэл хийснээр дуусгавар болдог, хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан эсэх нь хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

1.2.3. Харин прокуророос шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нар нь хохирогч Д.Ё*****гийн зөвшөөрөлгүйгээр түүний орон байранд нэвтэрч дураараа авирлах зорилгоор гэмт хэрэг үйлдээгүй буюу шүүгдэгч нар анхнаасаа тээврийн хэрэгслийн дугаарыг авч, нүүрээ далдаж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн зорилгоор хохирогч Д.Ё*****гийн гэрт хүч хэрэглэн нэвтэрсэн буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар заналхийлж довтолсон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдэлд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд дураараа авирлах гэмт санаа зорилго байгаагүй, эсрэгээрээ хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах гэсэн дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт, зорилгоор гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйл, 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд нь объектив талын “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн” үйлдлээрээ адил төстэй боловч  гэмт хэргийн сэдэлд, зорилгоороо ялган зүйлчлэгдэнэ.

Дээр дурдсанаар шүүгдэгч нар нь гэм буруугийн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн ба гэм буруугийн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн зорилгоор “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж” гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд зааснаар хэргийг давхар зүйлчлэх бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн аль тохирох зүйл, заалтаар зүйлчлэх нь хууль хэрэглээний практик тогтсон ойлголт юм.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс шийдвэрлэсэн болно.

    1. Хохирол, хор уршиг:

Хохирогч Д.Ё***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэгтээ дурдаж, хохирол төлбөр бүрэн барагдсан, шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулах тулаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан, шүүгдэгч Б.Б*****наас хохирогч Д.Ё*****д 2,100,000 төгрөгийг, шүүгдэгч М.З***** 1,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх тул шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Б*****н, Д.Б*****, Э.О*****, М.З*****, З.Т***** нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б*****нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Б*****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.О*****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч М.З*****од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч М.Т*****өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн хувьд нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “...Шүүхийн шийдвэрийг хүн байгууллага, албан тушаалтан хүндэтгэх, биелүүлэхээр хуульд заасан үүрэгтэй. Хэрвээ эс зөвшөөрсөн тохиолдолд хуульд заасан арга хэрэгсэл журмаар зохих шатанд гомдол гаргах эрх өмгөөлөгч болон түүний үйлчлүүлэгч нарт нээлттэй байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлсэн хэм хэмжээг хэрэглэх боломжтой. Хүлээгээгүй гэдэг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болдоггүй. Өмгөөлөгч нар хуулийн хэрэглээ болон зүйлчлэлийн талаар байр сууриа илэрхийлж мэтгэлцээнд оролцсон нь шүүгдэгч нарыг гэм буруу дээрээ маргаж байна гэж үзэх боломжгүй. Миний үйлчлүүлэгч нар үйлдлийн шинж чанар дээрээ маргаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нарын насны байдал, гэмт хэрэгтээ хандсан хандлага, хохирол төлбөргүй, хохирогч өөрөө хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэдэг байр суурьтай оролцож байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хэм хэмжээг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...”  гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр: “...Г.Энхгэрэл өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мягмартуяа: “...Миний хувьд Б.Бат-Ерөөлт өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхгэрэл: “...Миний үйлчлүүлэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Б.Б*****ны хувьд бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзаж үзээд хамгийн хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “...Миний 2 үйлчлүүлэгч энэ хэрэгт ямархуу байдлаар оролцсон, оролцоо юу юм гэдгийг хангалттай ярилаа. Хүнд туслах гэж гүйж очдог хүн сүүлийн үед дандаа хэрэгт орчхоод байгаа. Хэн тусална тэр хүн хохирдог. Үүний жишээ З.Т***** болж байна. М.З*****ын хувьд ч гэсэн нөхцөл байдлаа зөв хэлээд уулзахгүй байсан бол энэ хэрэг болохгүй байлаа. З.Т*****ийн хувьд дөнгөж амьдралд хөл тавьж байна. Шоронд орсноороо сайн хүн болоод нийгэмшээд гарна гэж байхгүй. Харамсалтай байна. Хуулийн хэрэглээний хувьд хөнгөрүүлэх ямар нөхцөл байдал байна вэ гэдгийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн зорилго нь зөвхөн цээрлүүлэх биш аль болох гэмт хэрэгт холбогдсон иргэдээ нийгэмшүүлэхэд оршиж байгаа. Нэгэнт гэм буруутайд тооцсон учир  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хамгийн бага ялаас доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

         Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б*****ны хувийн байдалтай х*****ой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 128 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 149 дэх тал) гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 150 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 151 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 152 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 153 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1-р хавтаст хэргийн 154 дэх тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 156-157 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (1-р хавтаст хэргийн 158 дахь тал), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (1-р хавтаст хэргийн 159 дэх тал)зэрэг нотлох баримтуудаар,

            шүүгдэгч Д.Б*****ын хувийн байдалтай х*****ой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 126 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 160 дахь тал) гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 161 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 162 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 163 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 164 дэх тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1-р хавтаст хэргийн 165 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 167-168 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

            шүүгдэгч Э.О*****ий хувийн байдалтай х*****ой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 125 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 140 дахь тал) гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 141 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 142 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 143 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 144 дэх тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1-р хавтаст хэргийн 145 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 147 дахь тал), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (1-р хавтаст хэргийн 148 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 196-200 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

            шүүгдэгч М.З*****ын хувийн байдалтай х*****ой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 127 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 133 дахь тал) гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 134 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р  хавтаст хэргийн 135 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 136 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 137 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1-р хавтаст хэргийн 138 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар,

            шүүгдэгч З.Т*****ийн хувийн байдалтай х*****ой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 170 дахь тал) жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 171 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 172 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 173 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 174 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 175 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 176-178 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 179-180 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тэдгээрийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч З.Т*****, М.З*****, Д.Б*****, Б.Б*****н, Э.О***** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал  зэргийг тал бүрээс харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулав.

-шүүгдэгч З.Т*****өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 (таван) жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч М.З*****од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 (таван) жил 08 (найман) сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Э.О*****, Д.Б***** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус бүр 05 (таван) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Б.Б*****нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 (таван) жил 07 (долоон) сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарын хувийн байдал, анх удаа хорих ял эдэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргасан, хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй гэж шүүхээс үзсэн болно.

2.3.  Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Монгол овогт З*****ын Т*****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхэд хамжигчаар хамт оролцсон” гэм буруутайд,

- шүүгдэгч Т***** овогт М*****ийн З*****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхэд хатгагчаар хамт оролцсон” гэм буруутайд,

-шүүгдэгч  Б***** овогт Э*****ын О*****, Б***** овогт Д*****гийн Б*****, Н***** овогт Б*****ын Б*****н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч З.Т*****өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 (таван) жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч М.З*****од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 (таван) жил 08 (найман) сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Э.О*****, Д.Б***** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус бүр 05 (таван) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Б.Б*****нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 05 (таван) жил 07 (долоон) сарын хугацаагаар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.О*****, Б.Б*****н, Д.Б*****, М.З*****, З.Т***** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАР

 

                                                      ШҮҮГЧ                                           Б.БУЛГАНТАМИР

 

                                                      ШҮҮГЧ                                           Г.ЭНХЦЭЦЭГ