| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2026/0116/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/136 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ШЦТ/136
2026 03 31 2026/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********ийн П*********т холбогдох эрүүгийн 2538000000561 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч **************** нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг О******** гэх газарт байрлах иргэн Б.Д********ийн зуслангийн байшингийн онгорхой вакум цонхоор мөнгөн тоногтой эмээлийг татаж гарган авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өмчлөх эрхэд 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг О******** гэх газарт байрлах иргэн Б.Д********ийн зуслангийн байшингийн онгорхой вакум цонхоор мөнгөн тоногтой эмээлийг татаж гарган авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өмчлөх эрхэд 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000561 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2025 оны 7 дугаар сарын 24-ны өдөр би адуу хайж яваад н.Б******** ахын гэрт ирэхэд хаалга нь цоожтой, цонх нь онгорхой байхаар нь н.Б******** ахын эхнэр н.Д******** эгчийн 986****** дугаар руу залгаад та хаана байгаа юм бэ? гэж асуухад сумын төв рүү явж байна гэхээр нь байшингийн ертөнцийн зүгээр баруун талын цонхоор нь харахад эмээл байхаар нь тухайн эмээлийг тоглоод авчихсан юм. Тэгээд хэд хоногийн дараа тухайн эмээлийг нь өгөх гэхэд цагдаад мэдэгдсэн гээд тэр эмээлийг сумын цагдаа н.Н****** надаас авсан. Би тоглоод эмээлийг авчихсан юм. ...Тухайн үедээ сайн мэдээгүй байсан. Одоо сайн мэдэж авсан. Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Ийм нөхцөл байдал үүснэ гэж бодоогүй. Би эмээлийг тоглож авсан. Тоглож авсан гэдгээ нотолж чадахгүйгээс хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Тосонцэнгэл сумын төв рүү хүүтэйгээ орж ирээд хүнсээ цуглуулаад явж байхад 12 цагийн үед манай багийн дарга **************** над руу 921***** дугаараас залгаад та хаана байгаа юм гэж асуухаар нь би сумын төвд явж байна яасан гэхэд аан зүгээр гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд үдээс хойш 16 цаг өнгөрч байхад гэртээ хариад хоносон. Тэгээд 07 дугаар сарын 26-ны өдөр мөрөн сум руу яваад 2 хоноод 07 дугаар сарын 28-ны орой гэртээ ирээд ороо засаж байхдаа эмээлээ харсан эмээл байхгүй болсон байсан. Миний эмээл хуучны мөнгөн завхаатай давхар ясан хяртай хуучны хар дөрөөтэй, орчин үеийн малын ширэн гөлөмтэй эмээл байгаа. Тухайн эмээлээ 6,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...Манай хэсгийн төлөөлөгч манай байшинд очиж үзлэг хийсэн. Харин тэр үед би эмээл байсан газрыг буруу заасан байсан. Тэр үед манай хүүхэд хоёр цонхоо цоожлоод явсан гэж надад хэлсэн. Байшиндаа очиход хоёр цонх хоёулаа онгорхой байсан. Дараа нь хүүхэдтэй ярилцахад надад цонхоо хаасан гэж хэлчхээд хаагаагүй явсан байна лээ. Манай баруун урд цонх руу тулгаж тавьсан модон орны доод талын орны толгой дээр тохоод тавьчихсан. Манай бага хүүхэд дээр нь мордож тоглож байсныг санасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 44, 130-131-р хуудас),
Гэрч Б.Н******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Цэнгэл 5 дугаар багийн дарга н.Мөнхбилиг над руу утсаар залгаад 4 дүгээр багийн дарга **************** тус багийн О******** гэдэг газар хээрээс эмээл оллоо гээд утсаар яриад байна гэхээр нь би О******** гэх газар очиход уулын нэрийг мэдэхгүй байна. Уулын өвөрт газарт эмээл хэвтэж байсан. Тэгэхээр нь тухайн эмээлийн гэрэл зургийг аваад сумын төв рүү орж цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. ...Аль хийцийн эмээлийг мэдэхгүй байна. 6 мөнгөн завхааны 1 нь алга болсон 5 мөнгөн завхаатай давхар ясан хяртай эмээл байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 04-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 05-11-р хуудас),
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 24-25-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-28-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 29-30-р хуудас),
“Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ШД-525-914412 дугаартай “...Арван завхай мөнгөн тоногтой иж бүрэн эмээл /хуучны хийцтэй/ 5,500,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 33-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 119-122-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 56-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 54-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-69-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 33/а дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70-74-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000000561 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвшөөр мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Мөн энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох эмээлийг биет байдлаар нь хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа...” гэв.
Шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч **************** нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг О******** гэх газарт байрлах иргэн Б.Д********ийн зуслангийн байшингийн онгорхой вакум цонхоор мөнгөн тоногтой эмээлийг татаж гарган авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өмчлөх эрхэд 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Д********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-16, 44, 130-131-р хуудас), гэрч Б.Н******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 04-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 05-11-р хуудас), эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 24-25-р хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-28-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 29-30-р хуудас), “Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ШД-525-914412 дугаартай дүгнэлт (хх-ийн 33-р хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 119-122-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч **************** нь иргэн Б.Д********ийн мөнгөн тоногтой эмээлийг татаж нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ****************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч **************** нь хохирогч Б.Д********т 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Д********т эмээлийг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 29-30-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналтай байна. Энэ ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан 5 жилээс дээш жилээр хорих ял оногдуулахгүйгээр заасан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалт байгаа. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 66-69-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 33/а дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70-74-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч **************** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч **************** нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****************т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ****************т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн 2538000000561 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч Е****** овогт Б********ийн П*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б********ийн П*********ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ****************т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ****************т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2538000000561 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР