Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/01750

 

 

 

 

 

2024 04 01 101/ШШ2024/01750

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, /РД:0/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, /РД:0/-д холбогдох,

 

М-ын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, Ц.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б, Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие Т.А болон Ц.М нар нь М-ийн гишүүн бөгөөд татвараа цаг хугацаанд нь төлөөд бүх л хуралд оролцоод явдаг байсан. 2019 онд Б дүрэм, хууль зөрчигдөж өөрчлөгдсөн болохыг 2021 онд мэдсэн. Тодруулбал өмнө нь байсан удирдах зөвлөлийн гишүүд өмнөх үйлдлүүдээ засах гэж 2021 оны хууль бусаар дүрэм баталж, 2022 онд бүх гишүүдийн хурлын тогтоол гаргасан мэтээр засаад явсан байсан

Бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ёстой, түүнээс биш шийдвэр гаргах ёсгүй. Гэтэл энэ байдлаа засахгүй дахин дахин алдаа гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Өмнө нь бүх гишүүдэд мэдэгдэхгүй дүрэм өөрчилсөн гэж бодож байтал 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр огт болоогүй хурлыг хийсэн мэтээр баримт бичиг гаргасан байна.

Энэ нь тогтоолд дурдсан 9 гишүүнийг 80-90 хувиар сонгогдсон мэтээр тэр дундаас тэргүүлэгчээр нь Чг сонголоо гээд проткол хөтөлж, данс шилжүүлж авсан байдаг. Удирдах зөвлөлийн гишүүд өөрөө өөрсдийгөө хуурамч бичиг баримтаар сонгогдсон мэтээр улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байсан.

Бусад улс оронд бол нийгэмлэгийн зүгээс гишүүдийнхээ төлөө маш их зүйл хийдэг. Гэтэл манай нийгэмлэг шал өөрөөр ажиллаад байна. Алдаагаа засаад явчих болов уу гэсэн дараа дараагийн алдаагаа давтан буруу үйл ажиллагаа явуулаад байсан. Гараа өргөөд үзүүл, зураг аваарай гэх мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн байсан. Зэргийн шалгалт гэж маш том зүйлийг явуулдаг. Гишүүнээр элсэх эмч нарны тоо нэмэгдэж байна. Олон жил ажилласан эмч нарын зэрэг цолыг зөв олгосон гэдэгт ч эргэлзээ төрж байна.

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс 2019 оны 9 сарын 12-ны өдрийн 0 тоот тогтоол түүний хавсралт, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 0  дугаар тогтоол түүний хавсралтыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Ажиллагааны явцад "М" Г-ын Бүх гишүүдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, протоколыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Манай нийгэмлэг нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 186 гишүүнтэй байсан. Анх 2009 онд дүрмээ баталсан 2018, 2021 онуудад өөрчлөлт оруулсан байгаа.

Гол асуудал нь 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүрэмд бүх гишүүдийн хурлаас дүрэмд өөрчлөлт оруулна гэж заасан байхад удирдах зөвлөл эрх мэдлээ хэтрүүлэн бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан мэтээр 2019 оны 0 тоот тогтоол гаргаж хууль бусаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ бүгд тогтоол хавсралтыг хүчингүй болгох шаардлага гаргаж байна.

Бодит байдлыг авч үзвэл, М Г-ын бүх гишүүдийн хурлыг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, Удирдах зөвлөлийн сонгууль явуулсан мэтээр бодит байдлыг зориуд гуйвуулан бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан мэт баримт бичгийн төсөл бэлдэж, төрийн эрх бүхий улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Дээрх үйлдэл нь тус төрийн бус байгууллагын нийт гишүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, зориудаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үйлдэл байна.

Дүрмийн холбогдох заалтад өөрсөддөө ашигтай заалтыг нэмж, удирдах зөвлөлд эрх мэдлийг олгож, хууль бус шийдвэрүүд гаргасан.

Иймд Г-ын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн  дүгээр бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөлөөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. М 1987 онд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэхдээ бид маргааны зүйл болох М төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хуулиар зохицуулагдаж байдаг. Өөрөөр хэлэх юм бол төрийн бус байгууллага гэж иргэд шүүх гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлээс бусад хуулийн этгээдүүд өөрөөр хэлбэл энэ төлөөллүүд сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж болно гэж үндсэн хуульд заасан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төрөөс ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг юм. Энэ нь өөрсдөө шийдвэр гаргана, тоглоомынхоо дүрмийг өөрсдөө зохино, батална, улсын бүртгэлд бүртгүүлнэ. Үйл ажиллагаагаа явуулна. Гэтэл бүх гишүүд гэж 2009 онд бүх гишүүдийн хурал болж дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж нэхэмжлэгч Ц.М хэлж байна. Өөрөөр хэлбэл маргааны эх үндэс нь 2009 оны дүрэм байсан. Энэ дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн хэр нь 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийгэмлэгийг өөрчлөн шинэчлэх гэж байгаа. Хавтаст хэрэг авагдсан 2009 оны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийгэмлэгийг өөрчлөн шинэчлэх, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Татан буулгах асуудлыг тавих эрхийг тэргүүлэгчдийн зөвлөлд өгчихсөн. Энийгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар тогтоолын хувьд дүрмийн дагуу энэ тогтоолд тэргүүлэгчид зураад, 5 дугаар зүйлийн 5.5.2 дахь хэсэгт төрийн бус байгууллагынхаа дүрэмд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. 2009 оноос эрхийг нь удирдах зөвлөл авчихсан байгаа. Мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар тогтоолын удирдах зөвлөлийн тогтоол гарсан. Энэ удирдах зөвлөлийн тогтоол хавтаст хэрэг авагдсан байгаа. Энэ дүрэмдээ өөрсдөө нэмэлт өөрчлөлт оруулчихаад одоо яагаад хууль бус гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Төрийн бус байгууллагын гишүүд хуралдахад хамгийн чухал нь хурлын ирц шүү дээ. Хурлаа хийгээд удирдах зөвлөл нь сонгогдоод улсын бүртгэлд бүртгүүлж байгаа. Иргэн хуулийн этгээдийн хүсэлт зоригийн үндсэн дээр эрх зүйн үр дагавар гараад энэ хурал болоод байна . Тэгээд гараа өргөөд удирдах зөвлөлүүд батлаад, гарын үсэг зураад, Улсын бүртгэлийн газарт өгч байгаа. Энэ тогтоолыг яаж хүчингүй болгох гээд байгаа юм бэ, энэ нийгэмлэгийн 300 гаруй гишүүн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2 хүн л суугаад байх юм. Үнэхээр тэдгээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бол итгэмжлэл аваад явах гэвэл их юм болно. Яаж хөндөгдөөд байгаа юм бол, уг нь нэхэмжлэгч нар өөрсдөө энэ хуралдаа оролцоод л явдаг юм байна лээ. Хурлын тогтоол гараад мэдэгдэх ажиллагаа хийдэг, мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргаж захиргааны журмаар шийдвэрлүүлж Бог. Мөн энэ улсын бүртгэлийн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж байгаа юм бол энэ нь өөрөө захиргааны хэрэг маргаан болж байгаа юм. Нэхэмжлэгч талаас энэ шийдвэрийг хууль бус гээд л яриад байна. Хууль бус юм бол идэж уусан ч гэдэг юм уу, хуурамч бичиг баримт гээд маш олон удаа ярьдаг. Хуурамч юм бол хуурамч байдлыг тогтоосон хяналтын байгууллага, цагдаа, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, ядаж прокурорын тогтоол ч юм уу тийм баримт бол хавтаст хэрэгт байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс бол бүгд Удирдах зөвлөл дээр байсан гарын үсгээ зураад явсан хүмүүс. Төрийн бус байгууллага бол шийдвэрээ гаргаад, тоглоомын дүрмыг өөрсдөө баталдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: М-ийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай тодорхойлолт, хурлын тэмдэглэл, улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2009 оны дүрэм, 2019 оны 9 сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 0 дугаартай тогтоол, хавсралт, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн 0 дугаартай дүрэм шинэчлэн батлах тухай ээлжит бус хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэм, компанийн гэрчилгээний хуулбар, 0 дахь цахим шуудан, бүх гишүүдийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэм, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол,

Хариуцагчаас: 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дүрэм, хурлын тэмдэглэл, М Г-ын гишүүдийн нэрс, 0-ийн 2022 оны 5 сарын 30-ны өдрийн тайлан, мөнгөн орлогын тооцоолол, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн тэмдэглэл, 0 дахь цахим шуудан, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн удирдлах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, 2022 оны 2 сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, 2023 оны 9 сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, ирцийн бүртгэл зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн.

Шүүхээс, нэхэмжлэгчийн хүсэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн холбогдох тогтоол, хавсралт, хурлын тэмдэглэл, гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн байна.

 

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Т.А, Ц.М нарын нэхэмжлэлтэй, Б Г-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс М Г-ын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралт, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, хурлын протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг М-ийн 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүрмийн 0 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан заалтыг зөрчиж, удирдах зөвлөлийн гишүүд дур мэдэн төрийн бус байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулсан тул хууль бусаар орсон нэмэлт өөрчлөлт оруулсан хурлын шийдвэр, дүрэм, хурлын протоколуудыг хүчингүй болгуулах шаардлагатай гэж тодорхойлж байна.

2. М Г нь 2010 оны 12 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд ашгийн төлөө бус гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар М 2009 онд шинэчилсэн дүрмээ баталсан ба 2019, 2021, 2022 онуудад дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 15-20, 201-209, 242-247, 224-234 дүгээр тал/.

3.Нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 0-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, протоколыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шаардлагын үндэслэлийг хурлын протоколыг бодит байдлыг гуйвуулан бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан мэт баримт бичгийн төсөл бэлдэж төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж тодорхойлсон.

Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М М-н тэргүүнийг өөрчлөх тухай тогтоол, бүх гишүүдийн хурлын протокол гэх баримтууд авагдсан байна. /2хх-ийн 149-152 дугаар тал/

Нийгэмлэгийн 2009 оны дүрмийн 4 дүгээр зүйлийн 3-т бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүлэгчдийн зөвлөлийг сонгоно гэж, 4-т тэргүүлэгчдийн хурлаас нийгэмлэгийн тэргүүнийг сонгоно гэж заасан байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн И бүх гишүүдийн хурлын протокол гэх баримтад ...нийт 130 гишүүдээс 94 хүн байгааг тоолж ирц хангалттай байгаа тул хурлыг эхлүүлэв. ...нийгэмлэгийн тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилж батлав. ...шинэ тэргүүлэгчдийг сонгосонтой холбоотой урд ажилласан тэргүүлэгчдийг ажлаас нь чөлөөлснийг зарлав гэж дурдагдсан байх бөгөөд хуучин бүрэлдэхүүн гэх Ж.Ө, П.Ө, Т.Х, С.Х, Г.Х, Ч.Ч, Г.Х гэх хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс энэхүү хурлын протоколыг хууль бус, бодит байдлыг гуйвуулсан баримт гэж тайлбарлаж байх боловч хурлын протоколыг үгүйсгэсэн, няцаасан буюу бүх гишүүдийн хурал болоогүй гэж үзэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хурлыг хууль бусаар хуралдуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

М-н тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн М-ын тэргүүнийг өөрчлөх тухай тогтоолоор М-н тэргүүнээс Т.А чөлөөлж Ч.Чг томилох шийдвэр гаргасан нь дүрмийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заалттай нийцэж байна.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын протокол, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэв.

4.Нэхэмжлэгчээс, И Г-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгох шаардлага гаргасан.

Энэхүү шаардлагын үндэслэлийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчиж дүрэмд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэж тодорхойлж байна.

М Г-ийн 2009 оны дүрмийн 4 дүгээр зүйлийн 1-д нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд жилд нэг удаа хуралдана гэж, 5-д бүх гишүүдийн хурлаас нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна гэж, 8 дугаар зүйлийн 8-д тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанаар дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон бусад шийдвэр нь тухайн баримт бичиг хүчин төгөлдөр болох хугацааг заагаагүй бол батлагдмагц хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд бүх гишүүдийн хурлаас дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаар дүрмээр зохицуулсан байна.

Хариуцагчаас татгалзалын үндэслэлийг дүрмийн 8 дугаар зүйлийн 8-д заасны дагуу тэргүүлэгчдийн хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.

Б Г-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ын өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолоор тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 239-240 дүгээр тал/

Энэ нь дүрмийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүх гишүүдийн хурлаар нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулахаар заасан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, дүрмийн 4 дүгээр зүйлийн 5 дахь заалт нь дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар зохицуулсан заалт байх бөгөөд харин 8 дугаар зүйлийн 8 дахь заалт нь бүх гишүүдийн хуралдаанаас гарсан шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болох, тэргүүлэгчдийн зөвлөлөөс хэрхэн баталгаажуулах зэргийг зохицуулсан журмалсан заалт байна гэж үзэхээр байна.

Мөн төрийн бус байгууллагын дүрмийг зөрчиж баталсан 0 дугаартай тогтоол, түүний хавсралтыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоолоор нийгэмлэгийн дүрмийг хавсралтаар шинэчлэн баталсан нь дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дурдсан үндэслэлүүдээр 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгчээс 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Энэ шаардлын үндэслэлийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурлаар нэгдсэн байр суурьтайгаар дүрмийг батлаагүй, санал хураалт явагдаагүй гэж тодорхойлж байна.

Хэрэгт авагдсан 0 майл хаяг дахь цахим шуудан, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн ирцийн мэдээлэл гэх хүснэгт зэрэг бичгийн баримтууд, гэрч нарын мэдүүлгээр мөн өдөр бүх гишүүдийн хурал болсон, дүрэмд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэгдсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 01 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг илтэд хууль бус гэж үзэхээргүй байна.

Дурдсан үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0 дүгээр бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар М Г-ын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, хурлын протокол, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар Т.А, Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, М Г-ын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын тогтоол, түүний хавсралтыг тус тус хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, хурлын протокол, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаар бүх гишүүдийн хурлын тогтоол, түүний хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА