Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/137

 

 

 

 2026        03         31                                          2026/ШЦТ/137      

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,    

Улсын яллагч Б.Ариунсанаа,  

Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж********ын Б*********д холбогдох эрүүгийн 2638000000065 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч **************** нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдийн үед Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “И********” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 5,29 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэн, улмаар дээрх модыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 1*** СҮА улсын дугаартай Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслээр тус аймгийн Мөрөн сум руу тээвэрлэж байгаль экологид 424,850 төгрөгийн шууд хохирол, 1,274,550 төгрөгийн шууд бус хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************** нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдийн үед Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “И********” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 5,29 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэн, улмаар дээрх модыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 1*** СҮА улсын дугаартай Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслээр тус аймгийн Мөрөн сум руу тээвэрлэж байгаль экологид 424,850 төгрөгийн шууд хохирол, 1,274,550 төгрөгийн шууд бус хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2638000000065 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Манай суманд Унанги мод түлдэггүй. Дандаа босоо мод унагаж түлдэг. Манай  ах,  эгч  хөлөө хугалсан байсан учраас ах эгчдээ туслахаар мод оруулж ирсэн. Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэв иргэн нь өрхийн хэрэглээнд бэлтгэсэн модоо аймгийн төв рүү тээвэрлэсэн тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ авах ёстой байсан. Харин 2026 онд олгогдох гарал үүслийн гэрчилгээ Мөрөн сумтай түлш нийлүүлэх гэрээ хийгдсэний дараа ирэх байсан. Одоогоор гэрээ хийгдсэн зүйл байхгүй. Тус иргэний хууль зөрчсөн үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),

Гэрч С.У******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өрхийн түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр ойн цэвэрлэгээний зорилгоор байгалийн шалгарлаар унасан модноос түүж бэлтгэх ёстой. ...Иргэн өөрийн түлшний хэрэгцээнд ашиглахаар бэлтгэсэн модыг зөвхөн өөрийн өрхийн хэрэглээнд ашиглах боломжтой. Аймгийн төв болон бусад газар луу тээвэрлэх боломжгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-17-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 18-22-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 23-25-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 26-р хуудас),

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шинжээчийн “...Хуурай түлээний мод болох нь тогтоогдов.

2. Иргэн **************** бэлтгэсэн 1,5 метрийн урттай 5,29 м3 мод нь хуурай түлээний мод байв.

3. Иргэн **************** бэлтгэсэн мод нь 5,29 м3 экологи эдийн засгийн хохирол нь 424,850 төгрөг болно...” гэх дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас),

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 42-р хуудас),

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.4.1-д заасны дагуу хохирол нөхөн төлбөрийн хэмжээ 1,274,550 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 49-р хуудас),

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХөЦ-26-03 дугаартай “Шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ нийт 7,695,000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 57-66-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:  

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 82-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 83-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 81-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2638000000065 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...**************** эрх бүхий албан тушаалтнаас олгосон зөвшөөрлийн баримт бичигт заасан цэвэрлэгээний зориулалтаар унанги мод түүж бэлтгэх гэж заасныг зөрчиж ургаа модыг огтолж бэлтгэсэн. Мөн дээрх модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч **************** нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдийн үед Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “И********” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 5,29 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэн, улмаар дээрх модыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 1*** СҮА улсын дугаартай Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслээр тус аймгийн Мөрөн сум руу тээвэрлэж байгаль экологид 424,850 төгрөгийн шууд хохирол, 1,274,550 төгрөгийн шууд бус хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас), гэрч С.У******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-17-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 18-22-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 23-25-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 26-р хуудас), Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас), бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 42-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 49-р хуудас), “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХөЦ-26-03 дугаартай дүгнэлт (хх-ийн 57-66-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч  **************** нь ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  ***************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг шүүгдэгч  **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч **************** нь экологи эдийн засагт 424,850 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч  **************** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,274,550 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 1,274,550 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хариуцах чадвартай, хохирол төлбөр төлж барагдуулаагүй, хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000  төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 7,595,000 төгрөгийн үнэлгээ бүхий Киа Бонго-3 маркийн 1*** СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Пүрэвсүрэнгийнх мөн болох түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч ***************ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Киа Бонго-3 маркийн 1*** СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,595,000 төгрөгийг шүүгдэгч ****************эс гаргуулж улсын орлогод оруулахыг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 5,29 метр куб хэмжээтэй, 1.5 метрийн урттай хуурай түлшний модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2638000000065 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн их биетэй, хөх өнгийн маниултай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О********** овогт Ж********ын Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж********ын Б********ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  **************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****************эс 1,274,550 (нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***************ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Киа Бонго-3 маркийн 1*** СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,595,000 (долоон сая таван зуун ерэн таван мянга) төгрөгийг шүүгдэгч ****************эс гаргуулж улсын орлогод оруулахыг, эрүүгийн 2638000000065 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 5,29 метр куб хэмжээтэй, 1.5 метрийн урттай хуурай түлшний модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2638000000065 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн их биетэй, хөх өнгийн маниултай, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  ****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                               

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР