| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/02915/И |
| Дугаар | 184/ШШ2024/02340 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02340
*******24 04 30 1*******4/ШШ*******24/02340
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* давхар *******15 тоот хаягт байрлах, ******* ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хэсэг, *******0А, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: АА*******1032111/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,62,255.6******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг *******24 оны 03 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, *******24 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, *******19 оны 06 дугаар сарын -ний өдрийн /111013/ тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээ болон ******* апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг баримтлан *******19 оны 06 дугаар сарын -ны өдрийн /111013/ тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн төлбөр *******53,500 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,55.6******* төгрөг, нийт 1,62,255.6******* төгрөгийг хариуцагч С.гаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С. миний бие *******24 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******13,62.*******4 төгрөг, *******24 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******13,62.*******4 төгрөгийг тус тус ******* кредит ******* Х-д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч С.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,62,255.6******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******24 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******13,62.*******4 төгрөг, *******24 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******13,62.*******4 төгрөгийг тус тус ******* кредит ******* Х-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ******* ******* ******* -ийн зээлийн гэрээний үүрэгт 1,62,255.6******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч С. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******24 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******13,62.*******4 төгрөг, *******24 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******13,62.*******4 төгрөгийг тус тус ******* кредит ******* Х-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,9******* төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /100*******0900941/ тоот данснаас *******,493.5 төгрөг, хариуцагч С.гаас *******,493.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР