| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/03419/И |
| Дугаар | 184/ШШ2024/02342 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02342
| 2024 04 30 | **************4/ШШ2024/02342 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоот хаягт байрлах, /регистрийн дугаар: 66943**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /регистрийн дугаар: НХ90****************************0*******/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 4,379,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын *******6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д. нь манай байгууллагаас 2023 оны ************** дүгээр сарын 2*******-ны өдөр *******,206,*******40 төгрөг, 2023 оны ************** дүгээр сарын 30-ны өдөр 3,*******72,9*******0 төгрөг, нийт 4,379,750 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тооцоо дуусгахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй. Иймд гэрээний үүрэгт 4,379,750 төгрөгийн тооцоог -ийн данс болох ХААН банк /5*******635220*******3/ тоот дансанд Д.оос гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие -ийн нэхэмжилсэн 4,379,750 төгрөгөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******,206,*******40 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 3,*******72,9*******0 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор -д төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.оос гэрээний үүрэгт 4,379,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.оос гэрээний үүрэгт 4,379,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д. нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******,206,*******40 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 3,*******72,9*******0 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******5,026 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /Төрийн сан *******0020090094*******/-аас 42,5*******3 төгрөг, хариуцагч Д.оос 42,5*******3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР