Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/02361

 

2024 04 30

184/ШШ2024/02361

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: УГ84*******11/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: УК990*******84/-д холбогдох,

 

6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.тай 2023 оны 09 дүгээр сараас эхлэн 06 capын хугацаанд хамтран амьдарсан. Хамтран амьдарч байх хугацаандаа Б. нь 2024 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр миний эзэмшлийн улсын дугаартай, Prus-30 маркийн машиныг зарж, өөрийнхөө нэр дээр улсын дугаартай Prus-40 маркийн машин авсан. Иймд уг машины урьдчилгаанд надаас авсан 6,500,000 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2024 оны 04 дүгээр сарын -ны хариуцагч Б.д холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Бид цаашид хамтран амьдрахаар болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь Бид цаашид хамтран амьдрахаар болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгөөс 59,45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 59,45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР