Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/02369

 

20 04   30

184/ШШ20/02369

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /-ийн хүсэлттэй,

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2*******1 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Билгүүнжаргалыг төрүүлсэн. Тухайн үед оюутан байсан бөгөөд нөхөр той гэр бүлээ батлуулаагүй байсан учир өөрийн аав болох т хүү Билгүүнжаргалыг 2*******2 онд үрчлүүлсэн. Одоо нөхөр бид хоёр хүү Билгүүнжаргалыг өөрсдийн асрамжид авч, хүү Билгүүнжаргалыг төрсөн аав овоглох хүсэлтэй байгаа учраас шүүхэд хандсан. Учир нь миний аав болох өвчний улмаас группт байдаг, согтууруулах ундааны хамааралтай болсон туул хүүхэд өсгөх, асрах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн. Иймд хүү үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дэх жилдээ ажиллаж байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээдэг. Үрчилсний бүртгэл хийлгээгүй хүүхэд ээжээрээ овоглож байгаад төрсөн эцгээрээ овоглуулах хүсэлт гаргавал овог сольж болно. Харин нэхэмжлэгч Б.******* нь хүүхэд үрчилсний бүртгэлийг өвөө, эмээд нь хийлгэсэн тул давхар бүртгэл хийх боломжгүй. Заавал үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа төрөлтийг эхээр нь буюу нэхэмжлэгч Б.*******ээр сэргээж, төрсөн ааваар нь овоглох боломжтой. 2*******9 оны ******* дүгээр сарын *******-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол хүүхэд 18 насанд хүрэхэд ээжээрээ овоглож байсан бол ааваараа овоглож болно. Ааваараа овоглож байсан хүүхэд ээжээрээ овоглож болно гэсэн заалт юм. Үрчлэгдсэн хүүхэд 18 насанд хүрсэн ч овог нэрийг солих боломжгүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэнэ. Иймд үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэв.

3. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Хашаат сум руу явах чухал шаардлага гарсан тул 20 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 20 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн тоот тодорхойлолт, Үрчилж авсан эх , эцэг нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үрчилж авсан эх , эцэг нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Үрчилсний бүртгэлийн лавлагаа, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Төрсний бүртгэлийн лавлагаа, ын иргэний үнэмлэхийн хуулбар.

5. Шүүхийн журмаар дараах баримтыг нотлох баримтаар цуглуулсан.Үүнд: Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 20 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 345 тоот албан бичиг, 20 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үрчилсний бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Хашаат сумын 2*******1-2*******2 оны төрөлт бүртгэлийн хуулбар, төрсний бүртгэлийн анкет.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд хандаж, 2*******1 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ******* Билгүүнжаргалыг 2*******2 оны 08 дугаар сарын *******-ний өдөр , нарт үрчлүүлсэн үрчлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.******* хүсэлтийн үндэслэлээ, миний бие оюутан байсан бөгөөд нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан тул хүүхдээ эрэгтэй хүнээр овоглох зорилгоор өөрийн аав ээж болох , нарт үрчлүүлсэн гэж тайлбарласан.

3. Нэхэмжлэгч Б.******* нь 2*******1 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү ыг эрэгтэй хүнээр овоглох зорилгоор өөрийн аав ээж болох , нарт үрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хүүхэд үрчлүүлсний лавлагаа, гуравдагч этгээдүүдийн тайлбараар тогтоогдож байна.

4. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар хүүхдийг түүний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлэхээр заажээ. Хүүхдийн эцэг эх гэрлэлтээ бүртгүүлж чадаагүйгээс шалтгаалан хүүхдийг бусдад үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан хүүхдийн ашиг сонирхолд нийцэхгүй юм.

5. Ийнхүү ыг бусдад үрчлүүлэхдээ түүний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлээгүй нь хожим тогтоогдсон тул энэ үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан үрчлэлтийг хүчингүй болгох бусад үндэслэлд хамаарна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д: Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан тул ыг төрүүлсэн эцэг, эх , Б.******* нарт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

8. Гуравдагч этгээд , нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2*******1 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү /регистрийн дугаар: АС113*******319/-г 2*******2 оны 08 дугаар сарын *******-ний өдөр , нарт үрчилсэн 0005 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг баримтлан 2*******1 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ыг төрүүлсэн эцэг Цэдэнсодном, эх ******* ******* нарт буцаан шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР