Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/02500

 

24 05 06 184/ШШ24/02500

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* ******* оффис ******* тоот хаягт байрлах, ******* /регистрийн дугаар: 605*******62/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,370,827.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 24 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 24 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь хариуцагч Д.ийн хүсэлтээр 22 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 240453 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,769,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ******* -иас олгосон зээлээр Сайн Интернэшнл -иас Realme Gt Master загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 24 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,735,258.07 төгрөг, зээлийн хүү 5,038.22 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 96,0.24 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 2,370,827.53 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2,370,827.53 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д. миний бие 24 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөгийг тус тус ******* -д төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,370,827.53 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөгийг тус тус ******* -д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* -ийн зээлийн гэрээний үүрэгт 2,370,827.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөг, 24 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр 395,137.92 төгрөгийг тус тус ******* -д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,884 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /1000900941/ тоот данснаас 26,442 төгрөг, хариуцагч Д.оос 26,442 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР