| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/03129/И |
| Дугаар | 184/ШШ2024/02502 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02502
2024 05 06 184/ШШ2024/02502
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогтой ******* /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ШУ8809268/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт ,258,717 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д. миний бие 202 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М. нь нөхөртөө эмчилгээ хийлгэх гэсэн мөнгө байдаггүй мөнгө олоод өгөөч удахгүй өгнө гэж гуйж утсаар залгасан. Ийнхүү миний бие өөрийн М банкнаас онлайнаар зээл авч Хас банкны 500267087 тоот дансанд нийт ,872,000 төгрөгийг өгсөн байдаг. Үүнээс 500,000 төгрөгийг шилжүүлсэн ба үндсэн төлбөрөөс хассан. Гэвч М. нь 14 хоногийн дотор төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийлгүй явсаар гурван capын хугацаа өнгөрсөн байна. Хариуцагч М. руу удаа дараа утсаар холбогдож cap болгоны гуравны өдрийн зээл төлөлтийн хүү болох 172,977 төгрөгийг гуйж цувуулан байж төлүүлсэн. М.аас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан ч удахгүй өгнө гэж хойшлуулсаар өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Миний бие байрны зээлд хамрагдахаар банканд материал өгч судлуулах гэсэн боловч энэхүү зээлээс болоод материал өгч чадахгүй бас хугацаандаа хүүгээ төлөхгүй бол ангилал буурах эрсдэл үүсээд байна.Иймд зээлийн гэрээний үүрэгт ,258,717 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын 200,590 төгрөгөөс татгалзсан ба үлдэх төлбөр болох 2,991,000 төгрөгийг хариуцагч М. миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 0-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр 60,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.гийн Mbank дахь 87406805 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ,258,717 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын 200,590 төгрөгөөс татгалзсан ба үлдэх төлбөр болох 2,991,000 төгрөгийг хариуцагч М. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 0-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр 60,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.гийн Mbank дахь 87406805 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Д. нь зээлийн гэрээний үүрэгт ,258,717 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 200,590 төгрөгөөс татгалзсаж, үлдэх төлбөр болох 2,991,000 төгрөгийг хариуцагч М. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 0-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр 60,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.гийн Mbank дахь 87406805 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,090 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/ тоот данснаас ,545 төгрөг, хариуцагч М.аас ,545 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР