| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/03130/И |
| Дугаар | 184/ШШ2024/02504 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02504
| 2024 0******* 06 | 14/ШШ2024/02*******04 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ТА*******031/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: УХ012637/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 0-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 07 дугаар сарын 0-ны өдөр Ч.гээс prius-30 маркийн машиныг *******,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Уг машиныг худалдан авах үед ХХК-ийн нэр дээр байсан бөгөөд 0 дугаар сард миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож машиныг нь худалдан авсан. Ингээд машинд 1,000,000 төгрөгөөр засвар, сэлбэг тавиад явж байтал ХХК нь хурааж авсан. Энэ талаар Ч.д хэлэхэд 7 хоногийн дотор мөнгөө ХХК-д төлөөд машиныг суллаад өгнө гэж худал хэлсээр өнөөдрийг хүрч байна. Иймд Ч.гээс машины үндсэн үнэ болон засвар үйлчилгээний төлбөрийн хамтаар 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ч. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Нэхэмжлэгч З.*******ын шаардсан 12,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2024 оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч З.*******од төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Ч.гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар З.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4, 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,000 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /Төрийн сан 1002000041/-аас 103,*******00 төгрөг, хариуцагч Ч.гээс 103,*******00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР