Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/02505

 

24 05 06 184/ШШ24/02505

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* ******* төв, ******* давхар, *******03 тоот хаягт байрлах, /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, *******, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 415,146 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 24 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 24 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.ын хүсэлтээр 22 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4*******56 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 22 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөгийг 30 хоногийн 6.0 хувийн хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь  -иас зээл авах хүсэлтийг Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 22 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш удаа дараа залган, очиж уулзаж зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно. Зээлийн гэрээний 2.6.5-д зааснаар ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн. гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасан. Зээлдэгч нь дээрх ноцтой зөрчлийг үүсгэсэн учир зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 24 он 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 150,000 төгрөг, зээлийн хүү 222,430 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,716 төгрөг, нийт 415,146 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 415,146 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М. миний бие 24 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7,573 төгрөг, 24 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 7,573 төгрөгийг тус тус  -д төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 415,146 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7,573 төгрөг, 24 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 7,573 төгрөгийг тус тус  -д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн зээлийн гэрээний үүрэгт 415,146 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 7,573 төгрөг, 24 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 7,573 төгрөгийг тус тус  -д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,104 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /1000900941/ тоот данснаас 6,552 төгрөг, хариуцагч М.аас 6,552 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР