Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02436

 

024 05 02

*******4/ШШ2024/02436

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ын хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Миний бие Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,449,529 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******4/ШЗ2024/07683 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын 2024 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн 261 дугаартай тодорхойлолт, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Түрээсийн гэрээ, Иргэний үнэмлэхийн хуулбар, Л.Баяржаргалын дансны хуулга, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн *******4/ШЗ2024/07683 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суудаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 3 дугаар тал/

 

2. Нэхэмжлэлд дурдсан Б. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн *******4/ШЗ2024/07683 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 6 дугаар тал/

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

 

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой /регистрийн дугаар: /-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

6. Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогтой /регистрийн дугаар: /-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ХИШИГБААТАР