Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2024/00281

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* 7 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 631,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2******* оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь хариуцагч ******* ******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 631,876 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь 20 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 5 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух гэрт түүний эхнэрээ алагдсан үйлдэлд дургуйцэн маргалдах явцдаа хохирогч нуруун тус газарт нэг удаа хутгалж, улмаар түүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна.

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 21 оны 03 дугаар сарын 15ы өдөр Г.******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд 21/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь ******* 2.******* дэх хэсэгт заасан "Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч ******* дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн амбулаторийн хяналтын үзлэгийн төлбөрүүд нийт 631,876 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн санд учруулсан хохирол 631,876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* би ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй танилцсан. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 631,876 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь 631,876 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 631,876 /зургаан зуун гучин нэгэн мянга, найман зуун далан зургаан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 19,606 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,803 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ