Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00293

 

 

 

 

                                                                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын талбай-2, ******* ******* оффис, 7 давхар, 712 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 2 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 391,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь ******* ******* ББСБ ХХК нь ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 391,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ******* ББСБ ХХК нь ******* ой 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2021-13089 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөг, 45 хоногийн хугацаатай 6,9 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийг нь өөрийн эзэмшлийн ХААН банкны 010260 дансанд шилжүүлэн авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар: z13077114, тоот зээл 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусч үндсэн зээл 108,400 төгрөг, нийт хүү 291,600 төгрөг, нийт идэвхитэй ашигласан 295 хоног, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж 135 хоногийн хүү 220,497 төгрөг, үүнээс хүүд 120,566 төгрөг төлснийг хасаж нийт хүү 99,931 болсон. Иймд оос үндсэн зээл 291,600 төгрөг, хүү 99,931 төгрөг, нийт 391,531 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 391,531 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 391,531 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 391,531 /гурван зуун ерин нэгэн төгрөг, таван зуун гучин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,198 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч оос 6,198 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ