| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00307/И |
| Дугаар | 103/ШШ2024/00295 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2024/00295
| 2024 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2024/00295 | ******* хот |
2024 05 06 103/ШШ2024/00295
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, 90в байрны 80 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 9 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух, овгийн ******* д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь нь овгийн ******* д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.гийн гуйлтаар 3,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 800,000 төгрөгийг тус тус өөрийн мобайл банкаар Б.гийн ХААН банкны 58203305 дансанд шилжүүлсэн. Нэмж бэлнээр авсаар байгаад нийт 8,000,000 төгрөг зээлсэн. Б. нь 2019 оны 8 сард анх өгнө гэж аваад өгөөгүй. Би ямар ч барьцаагүй өгсөн учир уулзаад 2021 оны 06 сарын 30-ны өдөр нотариат орж төлбөр барагдуулах хэлцэл хийж 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгана гэсэн боловч төлөлт хийдэггүй. Утсаа авахгүй авахаараа зовлон тоочоод яваад байхаар нь дахин төлбөр барагдуулах гэрээ 2022.02.18-ны өдөр хийсэн. Иймд Б.гаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь аас 8,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг мөнгөө хугацаандаа төлж чадаагүй өдий хүрсэн. Иймд нэхэмжилж байгаа 8,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн ******* д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.гаас 71,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ