| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00301/И |
| Дугаар | 103/ШШ2024/00276 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2024/00276
| 04 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ04/00 | ******* |
04 05 01 103/ШШ04/00
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эмэгтэй, 46 настай, *******, ******* дүүрэг ******* дугаар хороо, *******ын 70 дугаар гудамжны 958 тоотод оршин суух,******* овгийн ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , хамт, дүүргийн 4 дүгээр хороо, ийн дугаар гудамжны 13 тоотод оршин суух, аймгийн сумын ХХК-д ажилтай, овгийн д холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч д холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.******* нь хариуцагч тэй 00 онд танилцаж, хамт амьдарсан. Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлээгүй ч бидний дундаас охин, хүү хоёр хүүхэд төрсөн. Бидний хоорондын зан харилцаа болон гэр бүлийн амьдралын бусад тааламжгүй байдлын улмаас байнгын хэрүүл маргаантай байх болсон тул хамтын амьдрал дуусаж, хоёр тийшээ салсан. Гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас бидний дундаас төрсөн хүү 009 оны 05 дугаар сарын 9- ний өдөр төрөхөд ээж Ч.******* надаар овоглосон. төрснөөс хойш одоог хүртэл миний асрамжид байгаа билээ. Хамт амьдрахаа больсноос хойш нь хүүхдээ асран тэтгэхгүй бөгөөд эцэг байх үүргээ хүлээхгүй өдийг хүртэл чимээгүй явсаар байгаа юм. Иймд аав мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.
.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.*******тэй 00 онд танилцаж хамтын амьдралын дундаас хүүтэй болсон нь үнэн. Хүү нь миний хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй. Нэхэмжилж байгаа хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эмчийн тодорхойлолт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 18/ШЗ04/00774 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.*******ийн хариуцагч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
.Нэхэмжлэгч нь Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа гэсэн үндэслэлээр эцэг тогттолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан байна.
3.Хариуцагч нь миний хүүхэд мөн, хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
4.Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч нар нь 00 оноос хамтран амьдарч, хүү 009 оны 05 дугаар сарын 9-ний өдөр төрүүлж, эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, хүүхэд эхийн асрамжид одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. төрмөгц гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас хүүхдээ эх *******ээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд хариуцагч нь өөрийн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
6.Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 1.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дахь хэсэгт зааснаар эцэг өөс тэтгэлгийг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дахь хэсэгт зааснаар өөс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
9.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 6. дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
10.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуульд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэгийг эцэг эх анхаарвал зохино.
11.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.
1.Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас түүнийг оролцуулахгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн, 40.1. дахь хэсэгт зааснаар 009 оны 05 дугаар сарын 9-нд төрсөн ******* нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овгийн өөс сар бүр гаргуулан эх Ч.*******т олгосугай.
.Хариуцагч нь ын эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагад маргаагүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч өөс 70,00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ