| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2023/00424/и |
| Дугаар | 133/ШШ2024/00140 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 133/ШШ2024/00140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух ***-ын ***-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** аймгийн ** сум **орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар,
хариуцагч: *** аймгийн ***-д тус тус холбогдох
зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** аймгийн ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч ***, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч ***, **, **, **, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: *** нь 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай 26,000,000 төгрөгийг *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар зээлийн гэрээ байгуулан зээлсэн.
Энэ хугацаанд сар сарынхаа хүүг зээлийн гэрээнд заасныхаа дагуу 9 сарын хугацаанд авсан. Энэ 26,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөгийг өнөөдрийн байдлаар гар дээрээ аваагүй байгаа.
Ийм учраас зээлийн гэрээнд заасны дагуу 26,000,000 төгрөгийнхөө алдангийг нь гаргуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл дээрээ хариуцагчаар *** аймгийн ** сум **орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар болон *** аймгийн *** хурлыг хариуцагчаар татсан. Яагаад энэ хоёрыг хоёуланг нь хариуцагчаар татах болсон юм бэ гэхээр *** аймгийн ***сумын эрчим хүчийг татан буугдсан талаар *** аймгийн ***-ын тогтоол гарчихсан байгаа. Ингэж хурлын тогтоол гарсан мөртөө өнөөдөр хавтаст хэргийн материалд бүрдүүлсэн улсын бүртгэлээс авсан баримтаас харахад өнөөдрийн байдлаар *** сумын *** нь татан буугдсан бүртгэл одоо хүртэл ороогүй байдаг. Ийм учраас иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг давхар хариуцагчаар татсан. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.
3. Хариуцагч *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 08 сарын 05-нд *** сумын ***,аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын ажлыг хүлээж авсан. Бичиг баримт дээр ч байгаа. Энэ өр зээлийн асуудал чинь байгаагүй. Тэгээд 2023 оны 03 сарын 09-нд ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхээр энэ хэрэг надад ер нь хамааралгүй гэж үзэж байна. Намайг ажил хүлээж авахад энэ өр зээлийн асуудал ерөөсөө яригдаагүй. Тэгээд сүүлд нь мэдсэн. *** нь өөрөө надтай ерөөсөө уулзаагүй. Гандүгэр ах өөрөө нэг ийм юм ярьсан учраас энэ ер нь юу болоод байна вэ гэдэг байдлаар би шалгуулъя. Хууль хүчний мэргэжлийнх нь байгууллага шалгаад тунгаагаад өгөх байлгүй гэж хүсэлт гаргасан байгаа гэв.
4. Хариуцагч *** аймгийн *** Хурал хариу тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар аливаа асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барихын өмнө аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлөөр хэлэлцэж байж хуралд өргөн мэдүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрх байгууллагатай холбоотой өр авлагын асуудал байхгүй гэж танилцуулагдсан байдаг. Татан буулгахад ямар ч асуудалгүй, өр авлагын асуудал байхгүй гээд. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн 20 дугаар тогтоолоор **, **** сумын асуудал хэлэлцэгдэж шийдвэр гарсан байдаг юм. Тэгээд Засаг даргын удирдлагын зөвлөлөөр өмнө нь орохдоо Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Орон нутгийн өмчийн газраас татан буулгахтай холбоотой өр төлбөрийн асуудал байгаа юу гээд хурлаар хэлэлцэхэд “байхгүй, энэ хоёр байгууллагыг татан буулгахад ямар ч асуудалгүй” гэсэн тайлбар хэлсэн байна гэв.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: *** сумын *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, иргэн *** нарын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай.
6. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Манай зүгээс ***ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар 26,000,000 төгрөгөөс ерөнхийдөө 17,419,000 төгрөгийг төлчихсөн байдаг. ***тай байгуулсан зээлийн гэрээний 4 дэх хэсэгт “зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 1,5 хувиар бодож алданги төлнө” гэж заасан. Гэрээн дээрээ ингээд тусгаад өгчихсөн хэрнээ нэхэмжлэгч тал 13,000,000 төгрөгийг ямар байдлаар тооцоод байгаа юм бэ? 26,000,000 төгрөгөөс 17,419,000 төгрөгийг төлөхөөр 8,581,000 төгрөгийг ***т өгөөгүй гэж санхүүгийн баримтуудаас харагдаж байгаа. Зээлийн гэрээний 4 дэх хэсгийн төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 1,5 хувиар гэхээр алданги нь 128,715 болоод нийтдээ 8,709,715 төгрөгийг төлөхөөр харагдаж байгаа юм. Тэгээд манайх эдний нэхэмжилж байгаа алданги нь тодорхой бус, ямар үндэслэлээр ийм алданги нэхэж байгаа нь ойлгомжгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээ нь болохоор 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 26,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 9 сарын хугацаанд багтаан буцаан төлөхөөр зээрийн гэрээ байгуулсан. Тэгээд өнөөдөр нэхэмжлэгчийн шаардаж байгаа нь болохоор өнөөдрийг хүртэл зээлийн хугацаа хэтэрсэн, өдийг хүртэл нэг ч төгрөг аваагүй гэсэн байдлаар шүүхэд маргаж байгаа. Гэтэл гэрээг 2021 оны 08 дугаар сарын 01-нд байгуулсан байдаг. Гэтэл энэ ***сумын *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны дансанд **-ын **-аас орлого гэх 26,000,000 төгрөг гэрээ байгуулахын өмнө буюу 07 дугаар сарын 28-ны өдөр орсон байдаг. Энэ мөнгийг ямар зорилгоор авсан нь тодорхойгүй. Зээлийн гэрээ байгуулсан гэх нотлох баримт зөвхөн нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн нэг хувь гэрээ л байгаа. Санхүүгийн хяналт, аудитын албанаас асуухаар иргэнээс авсан гэх нотлох баримт, зээлийн гэрээ байхгүй байна. Энэ нотлогдохгүй байна гэсэн асуудлыг тавьдаг. Тэгэхээр манай зүгээс нотариатаар батлуулсан зүйл байхгүй байгаа. Энэ нь болохоор үгсэн хуйвалдаж гэрээг холбогдох баримт бичгийг нийцүүлэн хуурамчаар нөхөж хийсэн байж болзошгүй гэж бодож байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.16-д төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл, үнэт цаас гаргана гэсэн байгаа. Мөн хуулийн 5.2-т энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит давамгайлсан хуулийн этгээд нь 16-д заасан зөвшөөрөлгүйгээр үнэт цаас болон зээл авахыг хориглоно гээд заачихсан байхад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувь хүнээс зээл авсан нь эргээд хууль бус гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж манай зүгээс үзэж байгаа. Тэгээд алданги 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
7. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хэлье. Нэгдүгээрт 07 дугаар сарын 28-ны өдөр ***аас 26,000,000 төгрөг орчихоод 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ нь манай санхүүд 1 хувь нь байхгүй байна, нотариатаар батлуулаагүй байна гэдэг зүйл ярьдаг. Үүн дээр *** гэдэг хүн нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны **** гэдэг данс руу Батбаатараас гээд 26,000,000 төгрөг орсон байгаа. Энэ мөнгө нь эрчмийн данснаас ямар байдлаар зохицуулаад гарсан байгаа вэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагч байгууллагаас гаргаж ирсэн Төрийн банкны *** сумын **ний санхүүгийн дансны хуулгаас маш тодорхой харагдаж байгаа. 26,000,000 төгрөг нь ороод юу юунд зарцуулсан бэ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Тийм учраас энэ мөнгө ороод энэ мөнгийг нь өөр хувь хүн ч юм уу, тухайн үед ажиллаж байсан нягтлан дарга нар нь хуйвалдаад аваад мөнгийг нь идчихсэн ч гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж бодож байгаа. Мөн зээлийн гэрээ санхүүд 1 хувь байхгүй. Энийг нотариатаар батлуулаагүй гэдэг зүйл ярьж байгаа. Гэрч *** болон *** нар нь тухайн үед дарга, нягтлангаар ажиллаж байсан хүмүүс нь хавтаст хэргийн материалд хоёулаа мэдүүлэг өгчихсөн байгаа. Энэ хоёрын мэдүүлэг дээр тухайн үед авч байсан гэдэг нь маш тодорхой байгаа бөгөөд *** нь ажлаа хүлээлгэж өгөхдөө зээлийн гэрээний 1 хувь тухайн материал дотор үзэгдээд явсан гэдгийг хэлдэг юм. *** гэдэг хүн өөрийнхөө зээлийн гэрээнийхээ нэг хувийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаад өгчихсөн байгаа. Энэ зээлийн гэрээн дээр талууд гарын үсгээ зурчихсан. Тухайн *** сумын *** ***нийх нь тамга нь дарагдчихсан зээлийн гэрээ байгаа. Энийг *** , *** нар нь ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа хуйвалдаад хуурамч нотлох баримт бүрдүүлээд хийчихсэн зүйл байхгүй. Тамга тэмдгийг нь дараа нь нөхөөд дарах боломжгүй. Баримт бичгийг нийцүүлээд хуурамчаар нөхөөд хийчихсэн байж болзошгүй гэж үзэж байгаа нь өнөөдрийн иргэний хэрэгт авагдсан байгаа бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Тийм учраас үүнийг хуйвалдаад гэрээг нь нөхөөд хийчихсэн гэсэн байдал хавтаст хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байгаа. Хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.16 дахь хэсэг гэж яриад байна. Энэ 5.16 дахь хэсэг дээрээ төрийн өмчит төрийн давамгайлсан хуулийн этгээд, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч үнэт цаас гаргана гэсэн 1 заалт. 5.20 дээр нь орон нутгийн өмчит давамгайлсан хуулийн этгээд зээл авах үнэт цаас гаргахыг хориглоно гэсэн 2 заалтыг бичээд сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа юм. Тэгвэл яг энэ хуулийн чинь буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5.16, 5.20-ийг сөрөг нэхэмжлэлтэй бичээд байгаа бол 5.18 дээр нь тэгвэл бас заачихсан байгаа. Яагаад энэ заалтыг нь алсгаад 16-г нь харчхаад 20-ийг нь хараад байгаа юм бол дунд нь байгаа энэ 18 дугаар заалтыг нь харж болдоггүй юм бэ 5.18 дээр энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөл гэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй гээд ороод ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл *** сумын *** аж ахуйд тооцоот үйлдвэрийн газар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 9 сарын хугацаатай буюу ийм богино хугацаагаар авсан зээл авахад дээд газраасаа зөвшөөрөл авахыг шаардахгүй байсан байна гэдэг нь энэ 5.18 дээр нь ороод ирж байгаа. *** сумын *** аж ахуй тооцоот үйлдвэрийн газар гэдэг маань өөрийнхөө ашгаараа орлогоо нөхөөд явдаг ашгийн төлөө байгууллага, аж ахуй тооцоот үйлдвэрийн газар байсан. Төрөөс нэг ч төгрөгөөр энэ байгууллагыг санхүүжүүлдэггүй байсан. Энэ байгууллага нь одоо анх эхэлж үүсгэн байгуулагдаад явснаасаа хойш хувь хүмүүсээс зээл аваад буцаагаад төлөөд яваад байсан баримтууд хавтаст хэргийн материал дотор байгаа. Авлигатай тэмцэх газраас шалгуулсан байгаа дээр хувь хүмүүсээс маш их хэмжээгээр аваад түүгээрээ өрөө төлөөд яваад байдаг байгууллага нь харагдаж байгаа. Тийм учраас энэ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.18-д заасны дагуу заавал зөвшөөрөл аваад байх шаардлагагүй байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Ийм учраас энэ сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй юм гэв.
8. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ,
-Төрийн банкны **** тоот харилцах дансны харилцагчийн хуулгын хуулбар,
-“*** ААТҮГ” 2022 оны 3-р улирлын санхүүгийн тайлан,
-*** аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/61 дугаартай албан бичиг,
-2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрч ***ийг асуусан тэмдэглэл,
-*** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/94 дугаартай албан бичиг,
-2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн *** аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** *** ААТҮГ-ын үндсэн хөрөнгө хүлээлцэх актын *** аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
9. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
-*** аймгийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/74 дугаартай албан бичиг,
-*** аймгийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/95 дугаартай албан бичиг,
-*** аймгийн *** сумын “***” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 32 дугаартай Авилгатай тэмцэх газарт гаргасан хүсэлт,
-2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,
-*** аймгийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол.
10. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-*** аймгийн *** хурлынхурал-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 20 дугаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгах тухай тогтоол, уг тогтоолын хавсралт,
- *** аймгийн *** хурлынхурал-ын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр Худалдах хөрөнгийн 2023 оны жагсаалт баталж, худалдах доод үнийг тогтоох тухай тогтоол, 2023 онд орон нутгийн өмчөөс худалдах хөрөнгийн жагсаалт,
-*** хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ,
- Худалдах, худалдан авах гэрээ/огноо: 2023.03.31 №18/
-*** аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/202 дугаар Хөрөнгө хүлээлцүүлэх тухай захирамж
- *** аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр ***-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамж
- *** аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр ***-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажил хүлээлцэх акт,
11. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
-*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 492 дугаартай албан бичиг, *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн хувийн хэрэг.
12. Хамтран хариуцагч талын цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-*** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21-03/05/10 дугаартай хяналт шалгалтын удирдамж,
- *** аймаг дахь Төрийн аудитын газрын *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудит,
- *** аймаг дахь Төрийн аудитын газрын *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан,
-*** аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэл,
- *** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны *** сумын “***” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын танилцуулга,
2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга,
-*** аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 586 дугаартай албан бичгийн хуулбар,
-*** аймгийн *** сумын “***” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай албан бичиг,
-*** аймгийн *** сумын “***” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай албан бичиг,
-*** аймгийн *** сумын Соёлын төвийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “***” ХХК-д явуулсан албан бичиг,
-*** компанийн гаргасан Бизнесийн үнэлгээний тайлан *** аймгийн Орон нутгийн өмчийн газрын хуулбар үнэн тэмдэг дарсан.
13. Хамтран хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Төрийн банк ХК-ийн харилцах дансны хуулга/*** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ/,
-Төрийн банк ХК-ийн харилцах дансны хуулга/**ын ***/,
-Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /**ын ***/.
-2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрч ***ийг асуусан тэмдэглэл,
-2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрч М.*** г асуусан тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *** аймгийн ***-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, *** аймгийн ***-дтус тус холбогдуулан зээл 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай 26,000,000 төгрөгийг *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Энэ хугацаанд сар сарынхаа хүүг зээлийн гэрээнд заасныхаа дагуу 9 сарын хугацаанд авсан. Энэ 26,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөгийг өнөөдрийн байдлаар гар дээрээ аваагүй байгаа. Ийм учраас зээлийн гэрээнд заасны дагуу 26,000,000 төгрөг болон алданги 13,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлажээ.
2.2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч *** нь “...Миний бие 2022 оны 08 сарын 05-нд *** эрчим хүч,аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын ажлыг хүлээж авсан. Бичиг баримт дээр ч байгаа. Энэ өр зээлийн асуудал чинь байгаагүй. Тэгээд 2023 оны 03 сарын 09-нд ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхээр энэ хэрэг надад ер нь хамааралгүй гэж үзэж байна” гэж тайлбарлаж,
Хариуцагч *** аймгийн ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “…Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар аливаа асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барихын өмнө аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлөөр хэлэлцэж хуралд өргөн мэдүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрх байгууллагатай холбоотой өр авлагын асуудал байхгүй, татан буулгахад ямар ч асуудалгүй гэж танилцуулагдсан байдаг” гэж тайлбарлаж маргаж, мэтгэлцэж байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч *** нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** сумын *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай 26,000,000 төгрөгийг, 9 сарын хугацаатай, сарын 5 хувийн (1,300,000 төгрөг) хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд талууд гэрээнд гарын үсгээ зурж, зээлдэгч тал буюу *** сумын *** ААТҮГ нь тэмдэг даржээ.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.
5. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 26,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хожим буюу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж,
43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж,
196 дугаар зүйлийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч *** нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төрийн банк дахь *** тоот данснаас *** сумын *** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банк дахь **** тоот данс руу 26,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь ***-ын **-ынТөрийн банк дахь *** тоот харилцах дансны харилцагчийн хуулга, *** сумын *** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банк дахь **** тоот харилцах дансны харилцагчийн хуулга, нэхэмжлэгчийн тайлбар,
гэрч ***ийн “...Мөн 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *** *** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны **** тоот данс руу 26,000,000 төгрөгийн зээлийг өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор гэрээ хийж хүүтэй авсан. *** *** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын тоот дээр зээл авсан нь үнэн болно гэсэн бичиг гаргаж өгсөн. Зээлийн гэрээнд хүүгээ тохирсон. Авсан зээлээ тайландаа тусгаад Төрийн аудитаар хянуулсан” гэх,
гэрч М.*** гийн “...Тухайн үед Орон нутгийн өмчийн газарт зээл авах хүсэлтээ тавьж Хаан банк болон Төрийн банкнаас зээл авах зөвшөөрөл авсан боловч тухайн хоёр банк нь зээл олгох боломжгүй гээд хувь хүнээс зээл авч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийхээс өөр аргагүй байсан. Халаалтын улирал 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэхээс өмнө нүүрс татан төвлөрүүлж засвар үйлчилгээ хийсэн байх шаардлагатай байдаг” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
6. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль буюу гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч *** нь хариуцагч *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас шаардах эрхтэй байна.
Нөгөө талаас хариуцагч *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь зээлийн гэрээний үүрэг буюу зээл, хүү, алданги төлөх үүрэгтэй байна.
8. Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *** аймгийн *** сумын ***ААТҮГ-ын Төрийн банк дахь **** тоот дансны харилцах дансны харилцагчийн хуулгаар **-ын ***-ынХаан банк дахь **** тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр турбаны үнэ гэсэн утгатай 6,850,000 төгрөг, мөн өдөр **-ын ***-ын тухайн данс руу 4,066,000 төгрөгийг тогооны турба гэсэн утгатай, нийт 10,916,000 төгрөг шилжүүлсэн байна.
Гэрч ***ийн “...эхлээд турба авах гэж 10,000,000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь эрчмээс гарахдаа тухайн мөнгийг хүүгийн хамт ***т өгсөн. 26,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг өгч чадаагүй ажлаас чөлөөлөгдсөн. 9 сарын хүүг өгсөн” гэж,
Гэрч *** “...26,000,000 төгрөг 2021 оны 07 дугаар сарын 28-ны хуулгаар иргэн ***аас зээл гээд ороод ирсэн байдаг. Гэхдээ зээлийн гэрээ байхгүй. Анхан шатын баримт зээлийн гэрээ байхгүй учраас бид нар тэрийг хүүтэй мөнгө юм уу, хүүгүй юм уу, хүүтэй бол хэдэн хувийн хүүтэй юм гэрээ хийсэн бол тэрийг эрх бүхий байгууллагаар буюу нотариатаар гэрээгээ батлуулах ёстой. 2021 оны 07 сард орсон мөнгө чинь 2021, 2022 онд шилжигдээд 17,416,000 төгрөгийг тухайн хүн рүү шилжчихсэн байдаг. Зарим нь трубаны үнэ гээд шилжсэн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 28-нд авчхаад 08 дугаар сарын 03-нд 2 удаа трубаны мөнгө гээд шилжсэн байдаг. Яг трубаны авсан баримт байхгүй” гэж,
Гэрч *** “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Ядам овогтой Батбаатараас орлого 26,000,000 төгрөг энэ аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын данс руу орсон байсан. трубаны үнэ гэдэг 6,850,000 төгрөгөөр 1 удаа, 4,066,000 төгрөгөөр 1 удаа гээд нийт 2 удаа *** гэдэг хүний данс руу трубаны үнэ гэж энэ мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд трубаны үнэ гэж шилжүүлсэн мөртөө энэ хүнээс труба хүлээж авсан зургаар нотлох ч юм уу ямар ч баримт байгаагүй. Анхан шатын баримт хангалттай бус байсан” гэж мэдүүлж,
Хариуцагчийн өмгөөлөгч “...10,000,000 төгрөг *** нь ***-ний газарт бэлнээр өгсөн гэдгээ нотлох ёстой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүлж нотлох ёстой” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** “...Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар 26,000,000 төгрөгөөс ерөнхийдөө 17,419,000 төгрөгийг төлчихсөн байдаг. Одоо 8,581,000 төгрөгийг ***т өгөөгүй гэж санхүүгийн баримтуудаас харагдаж байгаа” гэж тус тус тайлбарлаж, маргажээ.
Хэдийгээр ***ын *** тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр турбаны үнэ гэсэн утгатай 6,850,000 төгрөг, мөн өдөр Я-ын Б-ынтухайн данс руу 4,066,000 төгрөгийг тогооны турба гэсэн утгатай, нийт 10,916,000 төгрөг шилжүүлсэн байгаа боловч *** аймгийн *** сумын ***аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *** тоот (*** аймгийн *** сумын ***ААТҮГ-ын) данснаас 8, 9, 10 сар зээлийн хүү гэсэн утгатай 3,900,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** тоот данснаас зээлийн хүү гэсэн утгатай 1,300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** тоот данснаас зээл төлөв гэсэн утгатай 1,300,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *** тоот данснаас зээл гэсэн утгатай 1,300,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр **** тоот данснаас *** сумын *** ААТҮГ гэсэн утгатай 2,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр **** тоот данснаас *** сумын *** ААТҮГ гэсэн утгатай 1,300,000 төгрөг, нийт 11,700,000 төгрөг шилжүүлсэн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ***аас *** сумын *** аж ахуйн тооцот үйлдвэрийн газрын **** тоот данс руу шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч сар бүр гэрээнд заасны дагуу хүүгийн төлбөрийг шилжүүлсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 26,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ***т олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийн үндсэн дээр хийгддэг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож сарын 5 хувийн буюу 1,300,000 төгрөгийн хүүтэй, 9 сарын хугацаатай бичгээр байгуулсан байх тул зээлийн гэрээний дагуу хүү тооцох нь зүйтэй байна.
Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ***ын *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *** тоот (*** аймгийн *** сумын ***ААТҮГ-ын) данснаас 8, 9, 10 сар зээлийн хүү гэсэн утгатай 3,900,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** тоот данснаас зээлийн хүү гэсэн утгатай 1,300,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** тоот данснаас зээл төлөв гэсэн утгатай 1,300,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *** тоот данснаас зээл гэсэн утгатай 1,300,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр **** тоот данснаас *** сумын *** ААТҮГ гэсэн утгатай 2,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр **** тоот данснаас *** сумын *** ААТҮГ гэсэн утгатай 1,300,000 төгрөг, нийт 11,700,000 төгрөг шилжүүлсэн байна.
Зээлийн гэрээний 2-д “зээл авагч тал нь авсан зээл болох 26,000,000 төгрөгт 5 хувь буюу 1,300,000 төгрөгийн хүү төлнө” гэж заасны дагуу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл буюу 9 сарын хүүг тооцож, хүүний төлбөрт 9*1,300,000 төгрөг буюу 11,700,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулсан байна гэж дүгнэлээ.
Уг хүүгийн төлбөр 11,700,000 төгрөгийг ***т өгсөн талаар талууд харилцан зөрүүгүй тайлбарлаж маргаагүй болно.
10. Мөн маргааны зүйл болох зээлийн гэрээний 4-д зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөөгүй үлдсэн мөнгөний дүнгийн 1.5%-р бодож алданги төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.
Хэдийгээр талууд зээлийн гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1.5 хувийн алданги төлнө гэж заасан боловч уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчиж хийгдсэн байх тул хуулиар тогтоосон хэмжээ буюу хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүх маргааны зүйл болох зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх анзыг тооцоход 26,000,000 төгрөгийн нэг хоногийн 0,5 хувь 130,000 төгрөг байна. Нийт 429 өдрийн 55,770,000 төгрөг болж байх боловч анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаар алдангид үндсэн зээлийн мөнгө болох 26,000,000 төгрөгийн 50 хувь болох 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
11. *** аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлд “...***, *** сумын “***” ААТҮГ нээлттэй дуудлага худалдаанд орох хөрөнгө хүлээлцсэн. Татан буулгахад асуудал байхгүй. Нээлттэй дуудлага худалдаагаар 100 хувь өр авлагыг барагдуулсан” гэжээ.
Гэрч *** “...*** сумын *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2020 оныхоо санхүүгийн тайланг 2021 оны 01 дүгээр улиралд аудитаар шалгуулсан байдаг. Тухайн үед 120 сая төгрөгийн өртэй гарсан. 2021 оныхоо санхүүгийн тайлан, салбарын болон гүйцэтгэлийн тайланг аудитаар оруулаагүй. 2022 оны эхний улиралд оруулах ёстой. 2022 оны аудитаар орж шалгуулаагүй учраас өр төлбөрийг нь хянах боломжгүй. Хувьчлах хөрөнгийн жагсаалтад яагаад орсон юм бэ гэхээр хувьчлах хөрөнгийн жагсаалтад манайхаас өргөн бариагүй. Манайхаас өргөн баригдаагүй аймгийн төсвийн бодлогоор хувьчлалаар мөнгө оруул гэдгээр Засаг даргын удирдлагын зөвлөлөөр хурал даргалагчийн зүгээс оруулж батлуулаад аудитаар хянагдаад иргэдийн хурлаар оруулж батлагдсан байгаа” гэж мэдүүлжээ.
*** аймаг дахь Төрийн аудитын газрын *** сумын “***” ААТҮГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд “нийт өр төлбөр-105,865,366.89 төгрөг, богино хугацаат өр төлбөр 105,865,366:89 төгрөг” гэж тусгагджээ.
Хэдийгээр *** аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэлд 100 хувь өр авлагыг барагдуулсан гэж тусгагдсан байгаа боловч *** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай танилцуулгад “...байгууллагын дансны хуулгаас үзэхэд *** сумын *** ААТҮГ-ын **** тоот дансанд иргэн Ядам овогтой Батбаатараас орлого гэх 26000.0 мянган төгрөг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр орсон байна /ямар нэгэн зээлийн гэрээ анхан шатны баримтгүй/. Тус ААТҮГ-ын данснаас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ядам овогтой Батбаатарын хувийн *** тоот дансанд турбоны үнэ гэж 6850.0 мянган төгрөг, 4066.0 мянган төгрөгийг 12 сард зээлийн төлөлт гэж 1300.0 мянган төгрөгийг 2022 онд зээлийн төлөлт гэж 3 удаагийн төлбөрийн хүсэлтээр 5200.0 мянган төгрөгийг нийт 17416.9 мянган төгрөгийг шилжүүлсэн бөгөөд турбоны зарцуулалтыг Соёлын төвийн чиглэлийн халаалтын шугам шинэчилсэн гэж баримт бүрдүүлсэн байна” гэж тусгагдсан байна.
Дээрх нөхцөл байдлаар *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өр төлбөрийг 100 хувь барагдуулаагүй болох нь тогтоогдож байна.
12. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч *** аймгийн *** Хурал нь ***т холбогдуулан *** сумын *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, иргэн *** нарын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
12.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.16-д төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл, үнэт цаас гаргана гэсэн байгаа. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 20-д энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит давамгайлсан хуулийн этгээд нь 16-д заасан зөвшөөрөлгүйгээр үнэт цаас болон зээл авахыг хориглоно гээд заачихсан байхад холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувь хүнээс зээл авсан нь эргээд хууль бус гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна” гэж тодорхойлсон байна.
12.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 18-д заасны дагуу заавал зөвшөөрөл аваад байх шаардлагагүй байсан байна гэдэг нь харагдаж байгаа. Ийм учраас энэ сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцжээ.
12.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт “Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана” гэж,
18-д “Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй” гэж,
19-д “Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зээл хамаарахгүй” гэж
20-д “Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлгүйгээр төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь зээл авах, үнэт цаас гаргахыг хориглоно” гэж тус тус заажээ.
12.4. Гэрч *** “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 16-г үндэслээд банкнаас зээл авах зөвшөөрлийг өгдөг байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 18-аар Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь богино хугацааны зээл авахад заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Тэгэхээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь орлогоороо зарлагаа нөхөж явдаг. Энэ барилга нь 1970-аад оны маш хуучин барилга байгууламжтай, тоног төхөөрөмж нь хуучирсан гэдэг үүднээс жил болгон л хэл ам таталж зээл авдаг байсан. Зээлийг банкнаас болон хувь хүнээс авч болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй” гэж,
Гэрч М.*** “...Тухайн үед Орон нутгийн өмчийн газарт зээл авах хүсэлтээ тавьж Хаан банк болон Төрийн банкнаас зээл авах зөвшөөрөл авсан боловч тухайн хоёр банк нь зээл олгох боломжгүй гээд хувь хүнээс зээл авч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийхээс өөр аргагүй байсан. Тухайн байгууллага нь улсаас дэмжлэг авдаггүй, өөрийн орлогоор зарлагаа нөхөж явдаг тул өмнөх оноос шилжиж ирсэн өр зээлийг байгууллагын үйл ажиллагаанаас төлж барагдуулаад байгууллагын үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байдаг. Шугамын засвар жил болгон хийдэг. Дээрээс нь байгууллагын сэлбэг хэрэгсэл худалдаж авах үнэ өссөн, шатахууны үнэ өссөн, хэрэглэдэг тог цахилгааны үнэ өссөн учраас байгууллага өөрийн орлогоор зарлагаа нөхөх боломжгүй болсон. Өмнөх зээлээ төлж барагдуулахын тулд дараагийн хүнээс зээл авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Зээл авахгүй бол тухайн байгууллагын үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй байсан. Банк зээл олгох боломжгүй байсан, мөн өмнөх даргын үед үүссэн өр зээлийг төлж барагдуулахын тулд хувь хүнээс зээл авахаас өөр аргагүй байсан. Ажил хүлээж авахад бас хувь хүмүүсийн зээл байсан байдалтай байсан” гэж тус тус мэдүүлжээ.
12.5. Гэрч нарын мэдүүлгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт “Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл авч, үнэт цаас гаргана” гэж заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийх хэлцэл гэж үзэх боломжгүй байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 18 дахь хэсэгт “Энэ зүйлийн 16-д заасан зөвшөөрөлд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн тухайн санхүүгийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр богино хугацаанд авах зээл, үнэт цаас хамаарахгүй” гэж заасан байх бөгөөд талууд харилцан тохиролцож 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь 9 сарын хугацаатай буюу богино хугацааны зээл авсан байгааг шүүх буруутгах үндэслэлгүй байна.
Гэрч М.*** гийн “Орон нутгийн өмчийн газарт зээл авах хүсэлтээ тавьж Хаан банк болон Төрийн банкнаас зээл авах зөвшөөрөл авсан боловч тухайн хоёр банк нь зээл олгох боломжгүй гээд хувь хүнээс зээл авч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийхээс өөр аргагүй байсан” гэх мэдүүлэг үндэслэлтэй байх тул хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-ын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувь хүнээс зээл авсан нь эргээд хууль бус гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэх агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүх хангах боломжгүй юм.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд “...Санхүүгийн хяналт, аудитын албанаас асуухаар иргэнээс авсан гэх нотлох баримт, зээлийн гэрээ байхгүй байна. Энэ нотлогдохгүй байна гэсэн асуудлыг тавьдаг. Тэгэхээр гэрээг нотариатаар батлуулсан зүйл байхгүй байгаа учраас үгсэн хуйвалдаж гэрээг холбогдох баримт бичгийг нийцүүлэн хуурамчаар нөхөж хийсэн байж болзошгүй гэж бодож байгаа” гэж тайлбарлажээ
*** сумын “***” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, *** нар нь харилцан тохиролцож байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд “***” ОНӨААТҮГ-ын дарга М.*** , нягтлан бодогч *** нар гарын үсэг зурж, *** сумын *** ААТҮГ гэсэн тэмдэг дарсан байна.
Иргэний хуульд зээлийн гэрээг нотариатаар батлуулах шаардлага тавигдаагүй тул талууд хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээний зүйл болох мөнгийг өгч, авалцсанаар гэрээг байгуулагдсанд тооцох бөгөөд дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байх тул гэрээг байгуулагдсанд тооцох бөгөөд заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй гэрээ юм.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч ***аас гаргаж ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь байгууллагын тамга тэмдэг ашиглан гэрээг нөхөж хийх боломжгүй гэж үзсэн болно.
Учир нь хариуцагч шүүх хуралдаанд “...2022 оны 08 сарын 05-нд **** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын ажлыг хүлээж авсан” гэж тайлбарлаж байх бөгөөд тухайн байгууллагын тамга тэмдэг хариуцагч *** эд байсан байна.
Тухайлбал гэрч ***т хууль сануулж авсан “...***аас 26,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай авсан. Тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг төлж чадаагүй ажлаас чөлөөлөгдсөн. Зөвхөн хүүг нь төлсөн байгаа. Эрчим хүчний дарга *** , миний бие, *** бид гурав сууж байгаад хоёр хувь гэрээ хийгээд нэг нь ***т, нэг нь миний мемиралд байгаа.Тэр гэрээг төрийн аудит шалгасан байгаа” гэх мэдүүлэг,
Гэрч М.*** д хууль сануулж авсан “...2021 оны 06 дугаар сард ***аас 17,000,000 төгрөгийн зээл авсан. Тэрийг хүүтэй нь төлж барагдуулсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *** *** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны **** тоот данс руу 26,000,000 төгрөгиийн зээлийг өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор гэрээ хийж хүүтэй авсан” гэх мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч *** аймгийн ***-ын ***т холбогдуулан гаргасан *** сумын *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, иргэн *** нарын 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
13. Хариуцагчийн тухайд:
13.1. *** аймгийн *** сумын “***” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ***т төлөх үүрэгтэй байна.
13.2. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** аймгийн ***-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын 1 дэх заалтаар *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ыг өмчлөгчийн эрх шилжсэн өдрөөр тасалбар болгон татан буулгажээ./1 хавтаст хэргийн 136-140 хуудас/
Гэвч *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа нь *** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 492 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанд улсын бүртгэлээс хасагдсан бүртгэл хийгдээгүй байдлаар нотлогдож байна.
*** аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар ***-ийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалаас чөлөөлсөн байна.
Хэдийгээр улсын бүртгэлээс хасагдсан бүртгэл хийгдээгүй байгаа боловч *** аймгийн *** хурлынхурал-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын 1 дэх заалтаар *** сумын “****” ААТҮГ, *** сумын “****” ААТҮГ-уудыг өмчлөгчийн эрх шилжсэн өдрөөр тасалар болгон татан буулгаж, *** аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дуудлага худалдааны ялагч болсон *** хоршоотой 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй багц эд хөрөнгийг 531,100,000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
*** хоршооны даргаар *** сонгосон болох нь *** хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд “…*** сумын Засаг даргын Тамгын газрын даргаас хуучин эрчим хүчний өөр хаана хэн хариуцахыг асуув, ОНӨГ ***: тус газрыг хариуцаж авсан компани бүрэн хариуцаж төлнө. Мөн бүх өрийн асуудлыг дуудлага худалдаанд орсон компаниудад танилцуулсан гэв” гэж тэмдэглэжээ.
*** аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дуудлага худалдааны ялагч болсон *** хоршоотой 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй багц эд хөрөнгийг 531,100,000 төгрөгөөр худалдаж авсан ***хоршоо нь үйл ажиллагаа явуулаагүй болох нь *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/94 дугаартай албан бичгээр “тус сумын дулаан, халуун ус, цэвэр усны үйлчилгээг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн *** ХХК нь үзүүлж байгаа нь үнэн болохыг уламжилж байна” гэж тодорхойлсоноор тогтоогдож байна.
“***” ХХК-ийн үйл ажиллагааг *** удирдан явуулж байгаа гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, талууд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 4.1-т шүүхийн эрхэм зорилгыг тодорхойлохдоо 4.1.2-т хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэж заажээ.
Хэдийгээр *** аймгийн *** сумын “***” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь ***тай зээлийн гэрээний эрх зүйн харилцааны зээлдэгч тал боловч *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гарснаас *** нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байх тул нэхэмжлэгч ***ын үндсэн зээл 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000(гучин есөн сая) төгрөгийг хариуцагч *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулах боломжгүй байна.
13.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй, 4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэжээ.
Нийтийн эрх зүйн дээрх хэм хэмжээний үндсэн дээр *** аймгийн *** хурлынхурал нь *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ыг татан буулгах эрх хэмжээтэй байна.
*** аймгийн ***-ын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр “Худалдах хөрөнгийн 2023 оны жагсаалт баталж, худалдах доод үнийг тогтоох тухай” тогтоолын:
- 1 дэх заалтаар орон нутгийн өмчит байгууллагуудын 2023 оны худалдах барилга байгууламж, автотээврийн хэрэгслийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, хөрөнгийн худалдах доод үнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, хөрөнгийн балансын үнийг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар шинэчлэн зах зээлийн үнэлгээнд нийцүүлэн тогтоож, хувьчлахыг зөвшөөрч,
- 2 дахь заалтаар хөрөнгө худалдан борлуулах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, өмч хувьчлалын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, ажиллахыг Засаг дарга, Орон нутгийн өмчийн газарт тус тус даалгажээ.
Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 2023 онд орон нутгийн өмчөөс худалдах хөрөнгийн жагсаалтын 7 дахь хэсэгт *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын барилга байгууламж гэжээ.
*** аймгийн *** хурлынхурал-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын 2 дахь заалтаар *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг баталж, 3 дахь заалтаар татан буугдаж буй *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын дуусгалтын балансыг гаргуулж, өр авлагыг барагдуулахыг даалгажээ.
*** аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дуудлага худалдааны ялагч болсон *** хоршоотой 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 18 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй багц эд хөрөнгийг 531,100,000 төгрөгөөр худалджээ.
Улмаар *** аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/202 дугаар Хөрөнгө хүлээлцэх тухай захирамжаар хөрөнгө хүлээлцэх ажлын комисс томилж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, *** -*** ОНӨААТҮГ-н үндсэн хөрөнгө хүлээлцэх акт зэргээр хөрөнгө хүлээлцсэн болох нь нотлогдож байна.
*** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдаж, тухайлан байгуулагдсан комисс татан буулгах үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна.
Татан буулгах комисс нь *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өрийг барагдуулах ажиллагааг хийгээгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална гэжээ.
Үүнээс үзэхэд татан буугдаж буй төрийн өмчит хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах харилцаа нь иргэний эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахаар байна.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ, 32.5 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараах дарааллаар хангана, уг хэсгийн 32.5.7-д хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын …өр авлагыг барагдуулах үүрэг бүхий ажлын хэсэг нь тус газрын өр авлагыг барагдуулах үүрэгтэй байна. Энэ тохиолдолд зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй этгээдийг *** аймгийн *** сумын ***орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бус татан буулгах комисс гэж үзэхээр байна.
*** аймгийн *** хурлынхурал нь …*** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг баталж, 3 дахь заалтаар татан буугдаж буй *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ын дуусгалтын балансыг гаргуулж, өр авлагыг барагдуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг /татан буулгах комисс/ байгуулсан тул уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй байжээ.
Хариуцагч *** аймгийн *** хурлынхурал нь *** аймгийн *** сумын ***ОНӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсэг байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулаагүйн улмаас нэхэмжлэгч *** нь зээлийн гэрээний үүргийн биелэлт хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл, шалтгаан болжээ.
Эндээс дүгнэхэд *** аймгийн *** сумын “***” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэр гаргаж, өр төлбөрийг барагдуулах үүргийг биелүүлээгүй, *** аймгийн ***-ын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын биелэлтийн хангуулж ажиллаагүй байх тул нэхэмжлэгч Я-ын Б-ынөмнө хүлээсэн үүргийг *** аймгийн *** хурлынХурал биелүүлэх үүрэгтэй байна.
Дээрх үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөгийг хариуцагч *** аймгийн *** Хурлаас гаргуулж, нэхэмжлэгч *** овгийн ***ын ***т олгох эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн *** хурлынхурлаас улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч *** аймгийн *** хурлынхурлаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 (гучин есөн сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** овгийн ***ын ***т олгож, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** аймгийн *** хурлынхурлаас улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ