Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2024/00096/и |
Дугаар | 133/ШШ2024/00143 |
Огноо | 2024-04-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2024/00143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг, *** тоотод оршин суух, *** овгийн ***-ийн **-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, гэрч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1987 оны 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15 хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 27-ноос 1988 оны 04 дүгээр сарын 15-ныг дуустал, 1988 оны 04 дүгээр сарын 20-ноос 1994 оны 05 дугаар сарын 01 хүртэл *** аймгийн ** сумын *** нэгдлийн тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овгийн ***-ийн ** миний бие 1964 оны 01 дүгээр сарын 30-нд төрсөн. Одоо 61 настай. Би 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 нас хүрч 1980 оны 09 дүгээр сарын 01-нд *** сум дахь ХАА-н Техник мэргэжлийн сургуульд тракторын жолоочийн ангид орж суралцаад 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төгссөн. 1983 оны 06 дугаар сарын 23-нд цэрэгт татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 27-нд халагдаж ирээд 1986 оны 10 дугаар сарын 01-нээс *** сумын “***” нэгдлийн уурын зууханд ажиллаж эхэлсэн. Ингээд тус *** нэгдэлд тасгийн сүү машиндагч, галч , 1988 оны 04 дүгээр сарын 20-ноос *** нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж эхлээд 1994 оны 04 дүгээр сарыг дуустал жолоочоор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1988 онд тракторын жолоочоор орсон баримт байхгүй тул 1988-1994 оны тракторын жолоочоор ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Зарим лавлагаа дээр нэр зөрчилтэй байгаа. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1987 оны 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15 хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 27-ноос 1988 оны 04 дүгээр сарын 15-ныг дуустал, 1988 оны 04 дүгээр сарын 20-ноос 1994 оны 05 дугаар сарын 01 хүртэл *** аймгийн *** сумын ****нэгдлийн тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-*** аймгийн *** сумын “*** ” нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн *** сумын “*** ” нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн *** дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн *** сумын ****хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өрийн 14 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, уг тушаалын хавсралтын *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн *** сумын “*** ” хувьцаат компанийн 1994 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай “Трактор худалдах тухай” тушаалын *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн CVL2482000001000221 дугаартай ***гийн ***ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-*** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай архивын лавлагаа,
-*** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай архивын лавлагаа,1987, 1989, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгт,
-*** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай архивын лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** нь 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1987 оны 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15 хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 27-ноос 1988 оны 04 дүгээр сарын 15-ныг дуустал, 1988 оны 04 дүгээр сарын 20-ноос 1994 оны 05 дугаар сарын 01 хүртэл *** аймгийн *** сумын ****нэгдлийн тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. *** -ийн *** нь 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ****нэгдлийн уурын зуухны галлагчаар, 1987 оны 05 дугаар сарын 30-наас 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын ****нэгдлийн Улаан тугийн бодын хэсгийн сүү машиндагчаар, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 15-ныг дуустал *** аймгийн Шарга дахь ХАА-н техник мэргэжлийн сургуульд уурын зуухны галлагчаар, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ****нэгдлийн тракторын жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01 хүртэл *** аймгийн *** сумын ****компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:
-*** аймгийн *** сумын “*** ” нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай “Ажилд томилох тухай” “...*** овогтой **, ** овогтой **а нарыг 1986 оны 10-р сарын 10-наас эхлэн уурын зуухны галлагчаар...” гэх тушаалын *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн *** сумын “*** ” нэгдлийн даргын 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай “Ажилд томилох тухай” “...тасгийн сүү машиндагчаар *** ыг тус тус ажиллуулсугай” гэх тушаалын *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн ***дахь ХАА-н техник мэргэжлийн сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай “Ажилд авах тухай” “...Намнан овогтой Болдбаатарын өөрийн өргөдлийг үндэслэн 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн уурын зуухны галлагчаар авч ажиллуулсугай” гэх тушаалын *** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай “...тус аймгийн *** сумын *** нэгдлийн захиргаа аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан ***” нь гээд 1987 оны 01-04, 11 дүгээр сар, 1989 оны 01-02, 04-12 дугаар сар, 1990 оны 02-04, 08-12 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа,1987, 1989, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгт,
-*** аймгийн *** сумын ****хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өрийн 14 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, уг тушаалын хавсралтад “...*** тракторчин ажилласан жил 10 гэж, мөн *** тракторчин ажилласан жил 9” гэж бичигдсэн,
-*** аймгийн *** сумын “*** ” хувьцаат компанийн 1994 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай “Трактор худалдах тухай” “...*** нарын хариуцаж байсан МГЗ-50 маркын 13-60, 17-75 номерийн тракторуудыг 1994 оны 05-р сарын нэгний өдрөөс эхлэн эзэмшиж байсан жолооч ***, *** нарт худалдсугай” гэх тушаалын *** аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-*** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай “*** регистрийн дугаартай ****гийн ***ын ажиллаж байсан *** сумын *** ХК нь 1991-1994 онуудад НДШ төлж байсан нь үнэн болно” гэх архивын лавлагаа.
Гэрч *** “...Би 1989 онд сургууль төгсөөд ажиллаж эхэлсэн. Тэр үеэс мэднэ. Сүүлд би 1992 оны 02 сарын үед хуучин нэгдлийн оронд үүсгэн байгуулагдсан *** нэгдлийн даргаар ажиллаж байсан. Тэгэхэд *** манайд тракторчнаар ажиллаж байсан. Сүүлд 1994 онд би тушаал гаргасан байдаг. Хэргийн материалд байгаа байх. Түүн дээр тракторыг нь хувьчилж өгсөн байгаа юм. 1994 оны 05 сар байсан санагдаж байна. Тэгээд тэр тракторыг хувьчилж өгснөөр үндсэндээ ажлаас нь чөлөөлсөн. Ер нь тракторын жолооч нарт голдуу техникээ өөрсдөд нь өгөөд ажлаас чөлөөлж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч ***ийн “...*** бид хоёр чинь багаасаа шахуу л хамт ажиллаж байсан. 1988 он гэхэд ажиллаж байсан. Бид нар чинь 1994 онд хувьчлал хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Техник мэргэжлийн сургуулийн уурын зуух, нэгдлийн уурын зуух гэж тус тусдаа байсан. Тэгээд Техник мэргэжлийн сургуулийн *** захирал машин өгнө гээд 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Техник мэргэжлийн сургуулийн уурын зууханд галлагчаар орж байсан. Тэгээд машиныг нь өгөлгүй өөр хүнд өгчихсөн болохоор 1988 оны 04 дүгээр сард гараад нэгдэлд орсон” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. *** нь 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тасралтгүй ажилласан болох нь *** аймгийн *** сумын ****хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 07 дугаар сарын 01-ний өрийн 14 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, уг тушаалын хавсралтад “...*** тракторчин ажилласан жил 10 гэж, мөн ** тракторчин ажилласан жил 9” гэж бичигдсэн байгаагаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Мөн *** ын *** ХК-д ажиллаж эхэлсэн хугацааг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн *** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай “*** регистрийн дугаартай ***гийн ***ын ажиллаж байсан *** сумын *** ХК нь 1991-1994 онуудад НДШ төлж байсан нь үнэн болно” гэх архивын лавлагааг үндэслэж 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тодорхойлсон болно.
5. *** аймгийн *** сумын “*** ” нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал болон 1987, 1989, 1990 онуудын цалингийн тооцооны хүснэгтэд **** ***ыг *** гэж бичсэн болох нь:
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн CVL2482000001000221 дугаартай 1964 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн ***ийн ***, эцгийн эцгийн нэр ***, эцгийн нэр ***, эхийн эцгийн нэр **, эхийн нэр *** гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-*** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай “...БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар зарлигаар *** сумын харъяат Баархүүгийн Алзахгүйг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай (БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов) гэжээ. ** нөхөр **, хүүхдүүдэд ** 9 настай, сурагч, ** 6 настай, гэртээ, ** 4 настай, гэртээ, Төмөрбаатар 2 настай, гэртээ, ** 1 настай, гэртээ” гэж бүртгэгдсэн зэргээр **гийн **ын нас **ын настай тохирч байх бөгөөд ***гийн гэр бүлд **, *** нэртэй хүүхдүүд давхар бүртгэгдээгүй байна.
Иймд дээрх баримтуудад ***гийн **ыг *** гэж бүртгэсэн нь тушаал гаргасан болон цалингийн бүртгэл хийсэн хүмүүсийн дуудлагаас шалтгаалан нэрийг зөрүүтэй бичсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Иймд *** овгийн ***-ийн **-ыг 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ****нэгдлийн уурын зуухны галлагчаар, 1987 оны 05 дугаар сарын 30-наас 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын ****нэгдлийн Улаан тугийн бодын хэсгийн сүү машиндагчаар, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 15-ныг дуустал *** аймгийн *** дахь ХАА-н техник мэргэжлийн сургуульд уурын зуухны галлагчаар, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ****нэгдлийн тракторын жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01 хүртэл *** аймгийн *** сумын ****компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ийн **-ыг 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ****нэгдлийн уурын зуухны галлагчаар, 1987 оны 05 дугаар сарын 30-наас 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын ****нэгдлийн Улаан тугийн бодын хэсгийн сүү машиндагчаар, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 15-ныг дуустал *** аймгийн *** дахь ХАА-н техник мэргэжлийн сургуульд уурын зуухны галлагчаар, 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ****нэгдлийн тракторын жолоочоор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 01 хүртэл *** аймгийн *** сумын ****компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ