Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00105

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Б.Ванчин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Баяндоржийн Ванчинд холбогдох 163/2017/0117/Э индекстэй, эрүүгийн 201706000142 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хорооны Толгодын 60-25 тоотод оршин суух хаягтай, одоо Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт оршин сууж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, 2 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Баяндоржийн Ванчин /РД:ГО78040574/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ванчин нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт өөрийн төрсөн дүү Б.Өлзийбатгай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хүзүүний баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2011 оноос эхлэн 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүмүүс болох өндөр настай ээж Е.Чимэд, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Рогзодмаа, төрсөн дүү Б.Өлзийбат нартай байнга харгис хэрцгий хандах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ванчингийн өгсөн:
гэх мэдүүлэг,
201706000142 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч Б.Өлзийбатын өгсөн: Манайх Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р баг, Тахилгат Хайлааст гэх газарт мал маллан оршин суудаг бөгөөд би өөрийн ээж Чимэд, эгч Одхүү, Рогзодмаа нарын хамтаар амьдардаг бөгөөд манай гадаа миний төрсөн ах Ванчин нь тусдаа гэртээ амьдардаг. Уг нь энэ хүн эхнэр хүүхэдтэй байж байгаад энэ жилийн цагаан сарын үеэр эхнэр хүүхэд нь салаад явчихсан, одоогоор ганцаараа гэртээ байдаг юм. Ингээд би 2017 оны 5 сарын 21-ний өдөр хонио хариулан явж байгаад үдээс хойш өвөлжөөн дээрээ очсон чинь манай ах Ванчин нь манай байшинд ороод хоол хийж идээд хэвтэж байсан, ингээд “чи их сүрхий засвар хийдэг юм гэсэн мотоциклынхоо сэвчээг засаад унаач” гэхээр нь “та гэрээс гар, гэртээ орж унтаач” гэж хэлсэн чинь “чи их том дуугардаг болжээ” гэж хэлээд маргалдсан. Бид хоёр гэрийн гадаа гарч зодоон хийхээр болоод байшингаас гарсан, гадаа гараад Ванчин ах миний толгойруу гараараа цохих гэхээр нь гараараа хамгаалахад дахин нэг удаа миний толгой руу цохиод авсан бөгөөд бид хоёр ноцолдож байсан чинь гар нь аманд ороод ирэхээр нь би хазсан. Энэ үед Ванчин ах надад “бууж өглөө, ахыгаа тавь” гэхээр нь би тавьсан чинь гэртээ ороод хоёр хутга хоёр гартаа барьж гарч ирээд савчаад байсан бөгөөд намайг “хүрээд ир” гэхээр нь арай ч хутгалчихгүй байх гэж бодоод яваад очсон чинь надтай барьцалдаад авсан. Ингээд бид хоёр ноцолдож байсан чинь зүүн талын хүзүүнээс цус гараад эхэлсэн бөгөөд Ванчин ах миний хүзүү рүү хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би ахдаа хандан “надаас цус гараад байна ахаа” гэж хэлсэн чинь намайг тавиад миний хүзүүг буюу хутгалсан газартаа боолт хийж өгсөн. Дараа нь гэртээ ороод амраад байж байсан чинь Баярхүү гэдэг хүн манай гэрт ирээд намайг хараад хаваржаа дээр байсан ээж дээр маань хүргэжж өгсөн. Маргааш өглөө нь эмнэлэг орж үзүүлсэн ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-н 21-24 тал/, Хохирогч Е.Чимэдийн өгсөн: Би нийт 13 хүүхэд төрүүлснээс одоо 9 нь амьд сэрүүн амьдарч байна. Б.Ванчин нь миний хүү бөгөөд түүнийг одоо хүртэл бусад хүүхдээсээ илүү хайрлаж, сургууль соёлд сургаж хүнд хэрэгтэй бүх зүйлийг нь бэлдэж өдийг хүргэсэн. Манай нөхөр 10 гаруй жилийн өмнө нас барж, би хөдөө гэртээ сэтгэцийн өвчтэй 3 хүүхэдтэйгээ үлдсэн. Б.Ванчин нь бидэнд хань болох гэж Улаанбаатараас ирж хамт амьдарсан. Түүнээс хойш биднийг дарамталж, архи ууж ирээд хутга барьж өөрийгөө ална гэж намайг сүрдүүлж өдийг хүрсэн бөгөөд бид тухайн үед нь гомдол гаргадаггүй байсан. Намайг болон охин Рогзодмааг байнга зоддог байснаас болж охины минь сэтгэц улам их муудсан. Одхүүг зоддоггүй ч гэсэн хэл амаар байнга доромжилдог, харин Өлзийбатыг гэртээ байгаа үед бид нартай аятайхан харьцдаг. Гэтэл 2017 оны 5 дугаар сард Ванчин нь Өлзийбаттай маргалдаад түүнийг зодох гэхээр нь гарыг нь хазчихсан чинь гэрээсээ 2 ширхэг хутга авч гарч ирээд хүзүүнд нь хутгалчихаад эмнэлэгт ч үзүүлэхгүй нуун далдалсан. Мөн эхнэр Саруултайгаа хэрүүл, зодоон хийж жилд хэд хэдэн удаа салж нийлдэг. Тэр ч байтугай хүүхдээ төрөөд удаагүй байхад нь хананд савж байсан. Иймд энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-н 30-36 тал/, Гэрч Б.Басангийн өгсөн: “...Ванчин нь аавыг нас барсан цагаас эхлэн ээж, дүү нартай хамт амьдарсан. Тэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсан согтуу тавьж, ээж болон дүү нарыг зодож маш их дарамт учруулдаг. Түүний энэ байдлыг бид ах дүү нараараа хэлэлцэж ам, өчигийг нь авч байсан боловч дахиж асуудал гаргасан тул дүү Өлзийбатыг хутгалахад нь цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-н 38-43 тал/, Гэрч Б.Бадрахын өгсөн: “Бид нар эцэг эхээсээ 15-улаа байсан ба эгч дүү нараасаа 5 маань хорвоог орхиж одоо амьд байгаа нь 10-улаа байгаа юм. Б.Өлзийбат нь ах дүү нарынхаа хамгийн бага хүү нь юм. Багаасаа сургууль соёлоор яваагүй ба ямар нэгэн боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй. Багаасаа хөдөө мал дээр аав ээжтэй байсан. Бага байхдаа манай хамгийн бага /талийгаач болсон/ дүүгээ дагуулж онгоц нмсэж байхад дагуулж гүйж байгаад төөрч өвөл хээр хоноод маргааш нь олж авч байсан ба тэрнээс хойш л сэтгэцдээ өөрчлөлттэй болсон. Одоо бол сэтгэцийн өвчин нь гайгүй л байдаг. Б.Ванчин нь манай доороосоо 2 дахь дүү маань байгаа юм. Тэрээр дээд боловсролтой,
Улаанбаатар хотод цагдаагаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан ба тэрнээс хойш аав маань өөд болоод тэгээд манай ах Ванчинг ээж, эгч, дүү нар дээрээ очиж хань болж амьдар гээд явулсан. Үүнээс хойш ээж, эгч, дүү нараа зодож дээрэлхдэг асуудал нь эхэлссэн. Эхэндээ манайхан хэлдэггүй байсныг би сүүлд мэдсэн. Ах дүү нартаа жаахан дээрэнгүй ханддаг. Эхнэр хүүхэдтэй байсан ба салаад явчихсан. Одоо бол хөдөө мал дээр л энэ хэдтэйгээ хамт амьдарч байгаа юм. Архи уухаараа ааш муутай эрүүлдээ ч гэсэн цээжээ дэлдсэн нөхөр болсон байна лээ. Манай ээж энэ жил 76 настай ба хөгшин настай ээжийгээ өрөвдөж хайрлах сэтгэл байхгүй дээрэлхэж байдаг шиг байна. Би өөрөө хамт байхгүй болохоор нарийн сайн мэдэхгүй юм. Манай ээж, эгч, дүү нар л сайн мэдэх байх даа. Ванчинд ах дүү нараа зодож цохиж болохгүй гэдгийг хууль талаасаа л ойлгуулах хэрэг байна” гэх мэдүүлэг /хх-н 45 тал/, Гэрч Ч.Баярхүүгийн өгсөн: Манай ээж эдгээр хүмүүсийн эгч нь бөгөөд би зээ дүү нь юм. 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед Чимэд эмээгийн очиход гэртээ байхгүй байсан. Тэгээд Ванчин ахын гэрт нь ороход эхнэртэй зодоон хийсэн байдалтай хоёулаа цустай холилдсон сууж байсан. Юу болсон талаар асуутал зодоон хийсэн гэсэн. Тухайн үед Ванчин ах согтуу байсан, удалгүй би гэртээ хариад байж байтал санаа зовоод байхаар нь буцаад Ванчин ахынд очтол Бат-Өлзийг хүзүүнд нь хутгалсан байсан. Тэгээд Чимэд эмээд хэлсэн чинь аваад ир гэсэн. Тэгээд хүргэж өгч өглөө нь сумын төв орж эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-н 52-54 тал/ Гэрч Ж.Алтанхуягийн өгсөн: “2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би Чимэд гуайтай золгох гэж өвөлжөөнд нь очиход байхгүй байсан. Тэгээд хажууд нь байдаг Ванчин гэдэг хүүхдийнд нь ороход согтуу байсан бөгөөд надад 1.5 литртэй монгол архи гаргаж өгөхөөр нь хувааж уучихаад Чимэд гуайнд очсон. Удалгүй Баярхүү гэдэг залуу Ванчин, Өлзийбат хоёрыг зодоон хийсэн байна гэж хэлээд Өлзийбатыг авчирч өгсөн. Маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 55-56 тал/, Гэрч С.Анхтөрийн өгсөн: “Манай эгч Саруул нь Ванчинтай 2011 онд танилцаж 2012 онд хуримаа хийсэн. Ванчин нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд эрүүл ч байсан согтуу ч байсан байнга хэрүүл хийж, энхэр, хүүхдээ харааж зүхдэг. Эгч маань зодуулчихлаа ирж ав гэдэг, заримдаа өөрөө гэртээ хүрээд ирдэг. Жилд дунджаар 4-5 удаа салж, нийлдэг. Энэ жилийн цагаан сараас хойш салаад одоог хүртэл нийлээгүй, эгчийгээ хаана байгааг сайн мэдэхгүй байна. Ванчин нь өөрийн ах, дүү нараа зодож, дарамтладаг гэсэн. Тэр байнга хутга бүсэндээ зүүж явдаг” гэх мэдүүлэг /хх-н 57-58 тал/, Гэрч Ж.Отгонтуяагийн өгсөн: “Би Өлзийбатын гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь танина, одоо ээж Чимэд, эгч Рогзодмаа нарынхаа хамт амьдардаг. Ээж Чимэдийнх нь оюун ухаан зүгээр, харин эгч Рогзодмаа нь сэтгэцийн хүндэвтэр зэргийн гэмтэлтэй бөгөөд манай эмнэлэгийн хяналтанд байдаг. Өлзийбат, Рогзодмаа нар нь мэдүүлэг өгөх чавдаргүй” гэх мэдүүлэг /хх-н 59 тал/, Гэрч Б.Саруулын өгсөн: Вэнчин нь анхандаа төлев даруу зантай байсан боловч сүүлдээ архи ууж агсам тзвьж намайг ална хядна гээд зан аашийн хувьд их ширүүн зантай болсон. Бид хоёр 2011 оноос хойш 2015 он хүртэл 4 жилийн хугацаанд хамт амьдаран Ванчингийн зан байдлаас болж бид хоёр салсан юм. Намайг Ванчин нь доромжилон, яс үндэсээр маань ялгаваралдаг байсан. Надтай хамт амьдарч байх хугацаандаа намайг зодож цохьдог байсан. Намайг архи уусан үедээ болон эрүүл байх үедээ ямар ч шалтгаангүйгээр хэрүүл өдөж хэл амаар доромжилдог. Ванчин сэтгэцийн хувьд эрүүл хүн биш” гэх мэдүүлэг /хх-н 61-62 тал/, Сэжигтэн, яллагдагчаар Б.Ванчингийн өгсөн: Би эх эцгээс 13 лаа, түүнээс одоо байгаа нь 9 хүүхэд нь байдаг, хөдөө гэр дээр ээж, аав, эгч, дүү нарын хамтаар байж байгаад аав 2010 онд нас барсан бөгөөд энэ цагаас хойш ээжийнхээ дэргэд байх
болсон ингээд 2011 онд гэр бүл болж тусдаа "эр барьсан бөгөөд дандаа ээжийнхээ гадаа байдаг байсан, 2017 оны цагаан сарын үеэр эхнэр хүүхдээсээ салаад одоо тусдаа амьдарч байгаа юм, 2017 оны 05 сарын 08-д /лаанбаатар хот яваад 2017.05.19-ны өдөр хөдөө гэртээ ирсэн чинь манай ээж, эгч, дүү нар маань хаваржаандаа буучихсан байсан, ээж минь өвөлжөө дээрээ байшинтай эөгөөд гадаа нь манай гэр байдаг юм ингээд 2017 оны 05 сарын 21-ны хоол хийгээд ээжийн байшинд ороод хэвтэж байсан чинь манай дүү Өлзийбат ороод ирсэн, тэрээр ^адад хандан юу хийгээд наанаа хэвтээд байгаа юм бэ гэр орондоо орж хэвт гэхээр нь энэ чинь чи бид хоёрын гарсан гэр орон би энд байж болохгүй юм уу гэсэн, энэ үед надаас Өлзийбат мотоциклийн сэвчээ байна уу гэж асуухаар нь надад байхгүй гэж олсэн, хоол хийсэн байгаа хоолоо ид гэж хэлсэн чинь гэр орондоо орж хэвт гээд иаргалдсан, улмаар гадаа гарч зодоон хийх болоод бид хоёр байшингаас хамт гараад Элзийбат намайг цохиод авсан тэхээр нь зөрүүлээд түүнийг хоёр удаа гараараа цохиж I аваад газарт унгаагаад өшиглөсөн энэ үед миний хөлнөөс барьж аваад намайг газарт .нгаагаад дээр доороо орж ноцолдож байгаад миний зүүн гарын ядам хурууг хазчихаар нь хуруу тасрах гээд байна тавь гэж хэлсэн Өлзийбат намайг тавьсан ингээд би гэртээ ороод Цэнхэр иштэй том хутга, хар иштэй жижиг хутга хоёрыг авч гараад хоёр гартаа бариад савчсан чинь Өлзийбат хүрч ирээд надтай ноцолдоод байж байсан чинь надаас цус гараад байна гэхээр нь Өлзийбатыг харсан чинь зүүн талын хүзүүнд нь хутга орчихсон байсан ингээд би гэртээ түүнийг оруулаад боолт хийж өгөөд байж байсан чинь Баярхүү ирээд Өлзийбатыг аваад ээж дээр хүргэж өгсөн ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-87-88 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ¹6966 тоот: 1. Б.Өлзийбатын биед чихэнд хатгагдсан шарх, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /хх 67 тал/, Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1. Б.Өлзийбат нь оюун ухааны хөнгөн хомсдол зан төрхийн өөрчлөлт өвчтэй /төрлөхийн/ 2. 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дээрх өвчтэй болсон. 3. Өөрийн хийж буй үйлдлийг бухимдалтай үедээ удирдан жолоодох, ухамсарлан ойлгох чадваргүй. 4. Одоо дээрх өвчтэй. 5. Үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чавдартай гэх дүгнэлт /хх 73 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, тэмдэглэл /хх 5 тал/, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7, 10 тал/, эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-17 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-91, 93 тал/ шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Ванчин нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт өөрийн төрсөн дүү Б.Өлзийбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хүзүүний баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2011 оноос эхлэн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүмүүс болох өндөр настай ээж Е.Чимэд, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Рогзодмаа, төрсөн дүү Б.Өлзийбат нартай байнга харгис хэрцгий хандах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Өлзийбат, Е.Чимэд, гэрч Б.Басан, Б.Бадрах, Ч.Баярхүү, Ж.Алтанхуяг, С.Анхтөр, Ж.Отгонтуяа, Б.Саруул нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ¹6966 тоот, Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Ванчинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид ашигтай, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд шүүгдэгч Б.Ванчинг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч нар нь шүүгдэгч Б.Ванчингаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгч Б.Ванчинд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх иштэй, 27.5 см урттай, хар иштэй 19 см урттай 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3 дугаар зйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ванчингийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх хэргээс “байнга зодож” гэснийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Тайж овогт Баяндоржийн Ванчинг гэр бүлийн хүчирхийлэлийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг догшин авирлаж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Ванчинг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ванчинд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ванчинд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ванчин нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.Ванчин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 21.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх иштэй, 27.5 см урттай, хар иштэй 19 см урттай 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад тус тус даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ванчинд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД