| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04284/И |
| Дугаар | 184/ШШ2024/02575 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02575
2024 05 09 184/ШШ2024/02575
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,140,615.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр L00301651/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж .. зээл авах эрх нээлгэсэн. *******ы цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 7100012188 дугаартай зээлийн дансны дугаартай, 5,500,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5171122358 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. ... Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,552,088.28 төгрөг, зээлийн хүүнд 494,282.26 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 77,745.25 төгрөг, нотариатын зардалд 16,500 төгрөг нийт 2,140,615.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Алтангэрэлийн Өлзийсайхан миний бие “Инвескор ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,140,615.79 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хялбаршуулсан журмын дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Инвескор ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,140,615.79 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,140,615.79 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 24,600 төгрөг, хариуцагчаас 24,600 төгрөгийг тус тус гаргуулан “Инвескор ******* ББСБ” ХХК-ид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Инвескор ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,140,615.79 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 24,600 төгрөг, хариуцагч *******аас 24,600 төгрөгийг тус тус гаргуулан “Инвескор ******* ББСБ” ХХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *******