Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/02574

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             05              09                                            184/ШШ2024/02574

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,176,735.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай А71 загварын гар утас, “ue43j5202auxu маркийн зурагт худалдаж авах зориулалтаар 2,699,800 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний хаягтаа амьдрахгүй, олдохгүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.22-ны өдрийн 102/ШШ2023/02785 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагаас одоо амьдарч байгааг хаягийг тогтоосон тул шүүхэд хандан үндсэн зээлд 2,160,146.56 төгрөг, үндсэн хүүнд 1,840,387.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 106,000.88 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 4,176,735.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,176,735.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 726,735.4 төгрөгөөр төлнө. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Хариуцагч нь графикийн дагуу төлөөгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь *******т холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 4,176,735.4 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 4,176,735.4 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 726,735.4 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,176,735.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 690,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 726,735.4 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 40,889 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,778 төгрөгөөс 40,889 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                               ***