| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04151/И |
| Дугаар | 184/ШШ2024/02531 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/02531
2024 05 08 184/ШШ2024/02531
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,704,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “******* ******* *******” ХХК нь *******той 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “FX/2020/127” дугаартай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш нийт 16,068,535 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусан тул шүүхэд хандан хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 1,149,835 төгрөг, зээлийн хүүнд 456,355 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 81,238 төгрөг, нотариатын зардалд 17,500 төгрөг нийт 1,704,928 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттөмөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* *******” ХХК нь *******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүлээн авч өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,704,928 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүлээн авч өгнө үү.…” хэмээн тайлбарлажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,704,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,228 төгрөгөөс 21,114 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан “******* ******* *******” ХХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ ***