| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03867/И |
| Дугаар | 184/ШШ2024/02506 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02506
2024 05 06 184/ШШ2024/02506
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,639,680.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай “******* *******” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 61 тоот зээлийн гэрээ байгуулан 1,599,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 1,532,497.36 төгрөг, төлөх ёстой хүүнд 988,524.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 108,659.25 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг, нийт 2,639,680.9 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,638,680.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 639,680.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,639,680.9 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,639,680.9 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 639,680.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,639,680.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 639,680.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 28,592.45 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,184.91 төгрөгөөс 28,592.45 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***