| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/1246/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/721 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ШЦТ/721
2026 3 19 2026/ШЦТ/721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ
улсын яллагч Д.Агар,
шинжээч Ш.Анхбаяр,
хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Бын Гд холбогдох эрүүгийн 2403 00000 0840 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, нагац ахын хамт Баянзүрх дүүргийн ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй.
П овогт Бын Г /РД:............../
Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Исгэрээ гардены баруун талын замд Тоёота приус маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5-1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. 1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...хол, ойрын буюу аp талын оврын гэрэл асахгүй болсон. ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн 4 хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5. 2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Мыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: “Өмгөөлөгчтэйгөө ахтайгаа ирсэн. Надад тохиръё гэж хэлсэн. Би үгүй гээд хэлсэн. Өмгөөлөгчөөсөө асуугаад хэлье гээд хэлсэн. Угаасаа цагдаа шалгаад эхэлсэн байсан” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 4-8 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мын өгсөн: “Би Исгэрээ гарден цогцолборт харуулын ажил хийдэг 2024 оны 9 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед түц орж тамхи авчхаад ертөнцийн зүгээр замын баруун талаараа буюу хойд талаараа явж байгаад манай тэр хавьд явган хүний гарц байдаггүй бөгөөд машин харж байгаад зам урагшаа гараад замын хажуу талаар явган хүний замаар явж байхад зүүнээс баруун чиглэлтэй машин хурдтай ирж юу юуны духандгүй баруун урд талын гүпер хэсгээрээ гэж бодож байна миний баруун хөлийн шагайны дээд хэсэг рүү хальт мөргөхөд би цааш төмөр хашаа руу шидэгдсэн. Тэгээд тухайн машины жолооч залуу гарч ирээд "та зүгээр үү" гэж асуухаар нь ахынхаа 2 гутлыг олоод ир гэж хэлэхэд гутлыг хэсэг хугацааны дараа олж ирсэн. Миний хөлийн 2 гутал хоёулаа сугараад цаана унасан байсан. Тэгээд тухайн залуугийн машинд суугаад эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн хөлний дунд чөмөг хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэгт хэвтсэн. Ослын улмаас миний зүүн хөлний дунд чөмөг хугарсан байна гэж хэлсэн. Ойролцоо явган хүний гарц байдаггүй. Машин харж байгаад л зам хөндлөн гардаг. Би тухайн машиныг ирж явааг харсан бөгөөд замын хажуугаас гараад хөвөөгөөр явж байгаад ирээд намайг мөргөсөн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.А-ын “Би тухайн тээврийн хэрэгслийг эзэмшдэг. Би 2021 онд 19,800,000 төгрөгөөр авч байсан. Г манай дүү юм. Би машинаа унадаггүй бөгөөд манай үеэл дүү Г тухайн тээврийн хэрэгслийг унаж ашигладаг. Эзэмшигчийн гэрчилгээний нэрийг л солиулаагүй болохоос дүүдээ машинаа өгч байгаа. Тухайн тээврийн хэрэгсэлд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй бөгөөд миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.382.720 төгрөгний зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дэх тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №11964 дугаартай шинжээчийн “Д.Мын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүүний далд хугарал, баруун тохой, сарвуу, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагraap сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 51-53 дахь тал/
2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн D26/04 дугаартай шинжээчийн “ Хэвтээ тэмдэглэл 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ. 1.2 үргэлжилсэн өргөн шугам /-зорчих хэсгийн захын тэмдэглэнэ, 1.4, 1.1-1.3, 1.15.3- 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5- 1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. 1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Toyota Prius маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоохгүй байна. Toyota Prius маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. Г нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн дүрмийн заалтууд зөрчсөн гэх үндэслэлтэй байна. /Осол гарсан замын байдал нь асфальтан, шулуун, тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ явган хүний замгүй, шахлага, хайшгүй гэж тэмдэглэгдсэн байна/, Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота приус маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн 4 хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5. 2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан: гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн. Тоёота приус маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байгааг харуулав. Гурав дахь зурагт улаанаар үзүүлэв. /гэрэл зургийн үзүүлэлт/ Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5- 1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. 1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь Давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Тус тус зөрчсөнөөс дээрх зам Тээврийн осол хэрэг гарах үндсэн шалтгаан болсон. Өмгөөлөгч Х.Даваахүүгээс асуусан ослын А цэг аль нь үндэслэлтэй вэ гэх асуултад шинжээч би хэргийн газрын үзлэгт оролцоогүй тул хариулах боломжгүй юм. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрэмд давуу эрхийг 1.2.11. “давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг, гэж заасан байна.” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 53-56 дахь тал/
Шинжээчийн дүгнэлтийн маягт /1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 225 -227 дахь тал/
Шинжээчийн дүгнэлт /2 дугаар хэвтаст хэргийн 4-5 дахь тал/
Техникийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар зүйлийн 33-34 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Исгэрээ гардены баруун талын замд Тоёота приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5-1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. 1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...хол, ойрын буюу аp талын оврын гэрэл асахгүй болсон. ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн 4 хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5. 2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Мыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэрэгт учирсан хохирлын хувьд 6,439,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах. Хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэргээр тогтоосон тул гаргуулах нь зүйтэй байна” гэх
Хохирогчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва: “Энэ хэрэг 2024 онд гарсан хэрэг. Одоо 3 дахь жилдээ явж байна. Шүүгдэгч болон сууж байгаа Г үнэн зөв мэдүүлэг яваагүй учраас энэ хүртэл удаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлж байгаачлан 5 удаагийн хүсэлт гаргахгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч хохирогчийг байгаагүй байхад үзлэг хийсэн. Энэ үзлэг үндэслэлгүй болсныг шат шатны шүүхээс үзсэн. Давж заалдах шатны шүүхээс ирснийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар худал тайлбарлаж байгаад харамсалтай байна. Хохирогч болон түүний өмгөөлөгч баримт гаргах ёстой учраас аргагүй болоод гаргаж өгсөн. Энэ нь эрхийн дагуу гаргасан. Нотлох баримтын шаардлага хангаагүй талаар тайлбар гаргаж байгаа нь буруу байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэрэгт цугларсан баримтад хандсан бол ийм зүйл болохгүй байсан. Энэ бүгдийн зөвөөр ойлгуулаад эвлэрсэн бол ийм зүйл болохгүй байсан. Өнөөдөр шүүх хуралдаанд хэргийн явц тодорхой яригдаж явлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас мөн хүсэлт гаргаад шинжээчийн дүгнэлт гаргасан. Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь зөв гэж үзэж байна. Шүүгдэгч олон дүрэм заалтыг зөрчсөн. Асуултын зүгээс ярьсан тул ярихгүй өнгөрнө. Хохирогч хохирлоо хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжилсэн. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд 15 дахин нэмэгдүүлснээр гаргуулж өгнө үү” гэх
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа: “5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний 3 дүгнэлтэд хохирогчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн гэж үздэг. Хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтэд А цэг нь зам дээрээ байдаг. Шүүх шинжилгээний хуульд 12 дугаар зүйлд шинжилгээний об талаар заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд бодит нотлох баримтын хүрээнд гаргадаг. Харин хаа байдаг нэг зургаас шинжээчийн дүгнэлт гаргахгүй. Тэгээд шүүх хуралдаанд оролцож байхдаа нэг зургаа жишээ болгосон гэж байдаг. Энэ дүгнэлт нь бодитой гарж чадаагүй байна. Бусад дүгнэлтүүд бодитой гарсан. Хамгийн сүүлд гаргаж байгаа дүгнэлтэд яригдсан зүйлсийг асуусан. Хохирогчийн талаар шинжээч гаргах хүсэлтийг 3 удаа гаргасан. Сүүлд шүүгдэгчийг буруутай гэсэн дүгнэлт гарахад шүүхэд шилжүүлчихдэг. Иймд миний үйлчлүүлэгч яллах нотлох баримт хангалттай авагдаагүй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд нэг ч хохирлын баримт хараагүй. Хэрэг удааширсан байвал сух зэргээ гаргуулахгүй яасан юм бэ, Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү: “Миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нотлох баримт бол шинжээчийн дүгнэлт байх ёстой. Урьд нь олон гаргасан шинжээчийн дүгнэлтээс яллах дүгнэлтийн хавсралтад кодгүй байсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар яллаж оруулж ирсэн. Яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Шүүх хурал дээр ирээд өөр зүйл ярьж байна. Яллах дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна. Дараагийн асуудлын талаар товч хэлье. Өнөөдөр орж ирж байгаа шинжээчийн дүгнэлттэй холбоотой тодорхой ярилцсан. Миний алдаа байна. Код яагаад гараагүй юм болоо гээд ярьж байна. Үүнд Ургаа өмгөөлөгч тодорхой ярьсан. Миний асуусан асуултад хариулах боломжгүй гэсэн. Хохирогчийн өмгөөлөгч эрх бүхий албан тушаалтны асуулт биш гэж хэлж байгаад харамсаж байна. Шинжээчийн дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтны тогтоолоор гарж байгаа. Өнөөдөр шинжээчийн дүгнэлт биш гэх үндэслэл гарж ирэх үндэслэлтэй байна. Миний асуусан асуултад хариулах боломжгүй бол татгалзах үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтэд обьект нь зөрүүтэй. Нарийн яривал шинжээч хуурамч дүгнэлт гаргасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар дүгнэлт гаргаж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг шинжилгээгээр тогтоох ёстой” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Прокуророос *******г 2024 оны 9 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цаг 34 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Исгэрээ гардены баруун талын замд Тоёота приус маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5-1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. 1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...хол, ойрын буюу аp талын оврын гэрэл асахгүй болсон. ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн 4 хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5. 2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.Мыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт буруутгаж,Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Д.Мыг зам тээврийн осолд өртсөн талаар 2024 оны 9 сарын 9-ний өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасанаар /хх 3 хуудас/ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 9 сарын 9-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн. /оролцогчдыг оролцуулаагүй/ 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газар дахин үзлэг хийж, хохирогч М-аар мөргүүлсэн гэх цэгийг заалгаж А үсгээр тэмдэглэгээ хийсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1919 дүгээр “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасны дагуу “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасны дагуу “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа /хх-ийн 57 дахь/
2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шинжээч Т.Т дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд 1. ... жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “ Жолооч дараах үүргийг хүлээнэ.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй / гэрэлтүүлэх хэрэгсэл/ байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2....Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртойн ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэжээ.
1.Зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэлд анх мөргөлдсөн гэх цэгийг явган зорчигч Маар заалгасан тухай бичигджээ. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад анх мөргөлдсөн гэх А цэгийг үзүүлжээ.Жолооч болон явган зорчигчийн мэдүүлгийг ослын үе шаттай харьцуулахад А цэгийг үгүйсгэх үндэслэлгүй байна.Автомашиныг шинжилсэн яв /хх-ийн 42 хуудас/ “...дээд дээвэр урд хэсгээр хонхойсон... гэж тэмдэглэгдсэн байна. Мөн зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна. ...автомашин нь 5 дугаар сард техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн тохиолдолд техникийн хувьд нэг жилийн хугацаанд хүчинтэй. Автомашины гэрэл асаж байгаа тохиолдолд гэрлийн хүч нь ямар байгааг жолооч хараад мэдэх боломжгүй. Иймээс жолоочийг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх нь учир дутагдалтай...жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртойн ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”
5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
3. Явган зорчигч ойртон ирсэн автомашиныг өнгөрүүлээгүй нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна гэжээ.
2025 оны 10 сарын 5-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор 2025 оны 10 сарын 28-ны өдөр шинжээч И.Б, Н.М, Д.Б нар нь 09/21 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд
1.Техникийн шинжээчид ирүүлсэн материалд тулгуурлан ...тээврийн хэрэгсэл нь техникийн стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
3. ... ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
4. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
5. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 заалтыг зөрчсөнөөс уг осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Харин жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ заалтыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэж
2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор 2026 оны 1 сарын 12-ны өдөр шинжээч Ш.Анхбаяр гаргасан дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5-1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. 1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...хол, ойрын буюу аp талын оврын гэрэл асахгүй болсон. ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн 4 хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, 5. 2 Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс дээрх зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон. /хэргийн 2 дугаар хавтас 55-56/ гэжээ.
Энэ хэрэгт Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1919 дүгээр магадалгаагаар “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасны дагуу “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасны дагуу “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэж жолооч, явган зорчигч аль аль нь буруутай гэж
шинжээч Т.Т 1. ... жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “ Жолооч дараах үүргийг хүлээнэ.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй /гэрэлтүүлэх хэрэгсэл/ байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2....Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртойн ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэж
Шинжээч Р.М, Г.Б, О.Х нарын дүгнэлтээр
1.Зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэлд анх мөргөлдсөн гэх цэгийг явган зорчигч Маар заалгасан тухай бичигджээ. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад анх мөргөлдсөн гэх А цэгийг үзүүлжээ. Жолооч болон явган зорчигчийн мэдүүлгийг ослын үе шаттай харьцуулахад А цэгийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Автомашиныг шинжилсэн явцад /хх-ийн 42 хуудас/ “...дээд дээвэр урд хэсгээр хонхойсон... гэж тэмдэглэгдсэн байна. Мөн зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна. ...автомашин нь 5 дугаар сард техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн тохиолдолд техникийн хувьд нэг жилийн хугацаанд хүчинтэй. Автомашины гэрэл асаж байгаа тохиолдолд гэрлийн хүч нь ямар байгааг жолооч хараад мэдэх боломжгүй. Иймээс жолоочийг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх нь учир дутагдалтай...жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”
5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
3. Явган зорчигч ойртон ирсэн автомашиныг өнгөрүүлээгүй нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна гэжээ.
Шинжээч И.Б, Н.М, Д.Б нарын гаргасан техникийн шинжээчийн дүгнэлтээр
1.Техникийн шинжээчид ирүүлсэн материалд тулгуурлан ...тээврийн хэрэгсэл нь техникийн стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
3. ... ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
4. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
5. Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 заалтыг зөрчсөнөөс уг осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Харин жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ заалтыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэж
Шинжээч Т.Т ... Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэж
Шинжээч Р.М, Г.Б, О.Х нар ...явган зорчигч ойртон ирсэн автомашиныг өнгөрүүлээгүй нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна гэж
Шинжээч И.Б, Н.М, Д.Б нар ...Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 заалтыг зөрчсөнөөс уг осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Харин жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ заалтыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэж
Шинжээч Ш.Анхбаяр ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс дээрх зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж жолоочийг буруутгаж дүгнэлт гаргажээ.
Гэтэл 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2 удаагийн дүгнэлт, шинжээч Т.Тын дүгнэлт зэрэгт явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн байхад прокуророос жолооч *******г буруутгасан шинжээч Ш.Анхбаярын дүгнэлтийг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад “ Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол үндэслэлийг заана” гэж заасан. Яллах дүгнэлт үйлдэхдээ бусад шинжээч нарын буюу 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2 удаагийн дүгнэлт, шинжээч Т.Тын гаргасан 1 удаагийн дүгнэлт зэргийг ямар учраас нотлох баримт болгоогүй талаар яллах дүгнэлтэд заагаагүй байна.
Шүүх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2 удаагийн дүгнэлт, шинжээч Т.Тын дүгнэлтүүдэд “...Явган зорчигч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 заалтыг зөрчсөнөөс уг осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.” Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ заалтыг зөрчсөн нь уг осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн нь өөр хоорондоо харилцан агуулгын хувьд зөрүүгүй , шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд /1 хавтас 142 ар хэсэг/ хохирогч Д.Мын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь мөргөгдөх, унах, цохигдох зэрэг аль аль үед үүсэх боломжтой гэх дүгнэлт зэргийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн.
Мөн хохирогч 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлэгтээ /хэргийн 1 хавтас 12 хуудас/ “...замын хажуу талаар явган хүний замаар явж байхад зүүнээс баруун чиглэлтэй машин хурдтай ирж юу юуны духандгүй баруун урд талын гупер хэсгээрээ гэж бодож байна, миний баруун хөлийн шагайны дээд хэсэг рүү хальт мөргөхөд би цааш төмөр хашаа руу шидэгдсэн” гэж 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд /1 хавтас 115 хуудас/” ...би гүйж чаддаггүй учраас алхаад замын хажуу тал руу гарч байтал миний хажуугаар орж ирэхээр нь хамар дээр нь гараараа дараад замын хажуу тал руу унасан” 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд 1 хавтас 159 хуудас/ “ .... зам хөндлөн гараад явж байгаад замаас 10 орчим метрийн зайд мөргүүлсэн” гэж тус тус мэдүүлжээ. Хохирогч зам хөндлөн гарч явсан цэгийг яриад байх боловч хаанаас хаана хүрсэн, зайлшгүй явган хүний гарцгүй газраар зас хөндлөн гарах шаардлага байсан эсэх, замын хөвөөн дээр алхаж байсан эсэх эсхүл зам хөндлөн гарч замын зорчих хэсэг дээр явж байсан эсэх нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16,3 дугаар зүйлийн 3-д “ мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан.
Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11504763 дугаартай “Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2200cd, хол дээрээ 19300cd, баруун гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 15000cd хол дээрээ 31400cd (стандарт 10000-225000cd) байгаа нь зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 41-45 дахь тал/ Шинжээч Р.М, Г.Б, О.Х нарын дүгнэлтэд “... Мөн зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна. ...автомашин нь 5 дугаар сард техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн тохиолдолд техникийн хувьд нэг жилийн хугацаанд хүчинтэй. Автомашины гэрэл асаж байгаа тохиолдолд гэрлийн хүч нь ямар байгааг жолооч хараад мэдэх боломжгүй. Иймээс жолоочийг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх нь учир дутагдалтай...” гэж тус тус дүгнэсэн. Хохирогч Мын мэдүүлэгт “...баруун урд талын гупер хэсгээрээ гэж бодож байна,...” гэж мэдүүлсэн нь зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаагүй нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Жолоочийг буруутай гэж дүгнэсэн шинжээч Ш.Анхбаяр гаргасан дүгнэлтэд: “... Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5-1.8. тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. 1.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас нь давахыг зөвшөөрнө. Харин гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. Гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй тухайлбал Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давсан, Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 1.5-1.8. тэмдэглэлийг унуулж явсан зэргээр замын хөдөлгөөний дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...хол, ойрын буюу аp талын оврын гэрэл асахгүй болсон. ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн боловч хол, ойрын буюу аp талын оврын гэрэл асахгүй болсон байдал техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй тул Ш.Анхбаяр шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5, 6, 36.6, 36.9, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Бын Гг Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г цагаатгасугай.
2. *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА