Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2024/00421

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 2 дугаар зүйлийн 2.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:*******/, ******* овгийн *******ын ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 26 оны сарын 1-ны өдөр төрсөн охин *******г эх ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.*******гаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н.******* нар харилцан тохиролцож гэр бүлийн дундын эд хөрөнгө болох дугаартай, - аймаг, сум, -р баг, хороолол, 1 гудамж, 2 байр, 4 тоот хаягт байршилтай 62,23 мкв талбайтай 2 өрөө орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.******* төлөх, зээлийн төлбөрийг төлж дуусах үед охин *******гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, өмчлөх эрхийг шилжүүлэх, Н.*******гийн банкны тоот дансанд гэр бүлийн мөнгөн хуримтлал болох 25,000,000 төгрөгийг 2 хувааж 12,500,000 төгрөгийг хариуцагч Н.******* нэхэмжлэгч Б.*******д өгөх, улсын дугаартай, нэгж талбарын дугаартай аймаг, сум, 3-р баг, , гудамж, Б- тоот 00 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг байшин, монгол гэрийн хамт Н.*******гийн өмчлөлд үлдээх, нэхэмжлэгч нь дугаартай Toyоta prius-30 маркийн автомашины ногдох хувийг болон 5 , 1 , “” хадгаламж зээлийн хоршоонд байгаа 1,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 0,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 5,833 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Н.*******, эх Б.******* нарт даалгасугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор - аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН