Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
Хэргийн индекс | 129/2023/00660/И |
Дугаар | 129/ШШ2024/00201 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2024/00201
2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 129/ШШ2024/00201 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн ОНӨГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ЭГИ ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Б х” хорооллын дулааны шугам ашигласны төлбөр 16,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн ОНӨГ нь “Б х” хорооллын дулааны шугам ашигласны төлбөр 16,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар 2015 онд ашиглалтад орсон “Б х”хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд бий болсон хөрөнгийг Ө-ийн албаны /хуучин нэрээр/ үндсэн хөрөнгөд бүртгэхээр шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, хөрөнгийг Ө-ийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэж, шугам сүлжээг мэргэжлийн байгууллагуудад нь хариуцуулахаар заасны дагуу дулааны шугам сүлжээг ЭГИ ХХК-д эзэмшүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. ЭГИ ХХК нь 2016, 2017, 2018 оны төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд 2019-2022 онуудад байгуулсан гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул 2 удаа шүүхэд хандаж төлбөрийг бүрэн барагдуулсан юм. ЭГИ ХХК-тай 2022-2023 оны дулааны шугам эзэмшүүлэх гэрээ байгуулахаар хүргүүлсэн боловч гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй мөртлөө шугам сүлжээг ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Дулааны шугам эзэмшүүлэх гэрээг байгуулахаар 3 удаа хүргүүлсэн боловч баталгаажуулж ирүүлээгүй, дулааны шугамыг ашиглан орлого олсоор байна. Хамгийн сүүлд Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №... дугаар албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд Булган хангай хорооллын дулааны шугам ашигласны 2022-2023 оны төлбөр 16,400,000 төгрөгийг ЭГИ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
- Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ЭГИ ХХК-тай 2016 оноос хойш гэрээ байгуулж ажилласан. 2020 оноос хойш хоёр тал нь гэрээ байгуулахгүй яваад байгаа. Манай зүгээс гэрээ байгуулахаар удаа дараа гэрээгээ явуулдаг боловч хариуцагч тал гэрээг баталгаажуулж ирүүлдэггүй. Гэрээ байгуулаагүй хэрнээ манай шугам сүлжээг ашиглаж дулааны үйл ажиллагаагаа явуулдаг. Анх гэрээ байгуулахад 4 байгууламж байсан. Манай байгууллагыг үнээ буулга, үнэ өндөр байна гэсэн шаардлага хариуцагч талаас тавьдаг. Анх байгуулсан гэрээнээс хойш тухайн нутагт П-ын газрын байр, усан бассейн, С хороолол, Б төв, М д гэх мэт 10 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Уг 10 байгууламжид хариуцагч тал нь халаалтын үйлчилгээ үзүүлж төлбөр авч байгаа. Ийм учраас манайх төлбөрөө багасгах боломжгүй. Манай төлбөр тооцооны үнэ тарифыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгдөг. Үүний дагуу бид гэрээ байгуулдаг. Миний хувьд дур мэдээд үнэ тарифыг багасгах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 16,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1995 онд батлагдсан. 1997 онд Улсын Их Хурлын тогтоол гарч төр болон орон нутгийн өмч хөрөнгийн зааг ялгааг гаргаж өгсөн. Энэ цагаас хойш орон нутгийн өмч хөрөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал захиран зарцуулах эрхтэй болсон. 2015 онд орсон хөрөнгийг тухайн үед орон нутгийн өмчид бүртгээд Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын дагуу гэрээ байгуулсан. Тухайн үед буюу анх н.Ө захирал уг гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс батлан гаргасан эрх зүйн баримт бичиг. Уг журмын дагуу Засаг дарга захирамж гаргаад орон нутгийн өмчид бүртгээд мэргэжлийн байгууллагад нь хариуцуулахаар болсон. Ийм учраас бид чиглэл чиглэлийнх нь байгууллага аж ахуй нэгжид хариуцуулж ажиллахаар болсон. Цэвэр усны шугам сүлжээгээ төрийн өмчид “А” ХХК-д өгсөн, дулааны шугамаа ЭГИ ХХК-д хариуцуулж өгсөн. Тухайн үед ЭГИ ХХК уурын зуухнууд барьсан байсан учраас уурын зуух барьсан компанидаа дулааны шугамаа хариуцуулсан. Орон нутгийн өмчийг үнэ төлбөргүй ашиглуулна гэж байхгүй, ямар нэг байдлаар бусад иргэд, хуулийн этгээдэд үнэ төлбөртэй хариуцуулна. Энэ талаараа гэрээгээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу түрээсийн төлбөрөө нэхэмжилж байна гэв.
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын хувьд А аймгийн ОЭӨгазрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөх боломжгүй талаараа хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тайлбарлая. Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар төр ямар хууль тогтоомжид үндэслэж уг төлбөрийг нэхэмжлээд байгааг миний хувьд ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн шугам сүлжээ нь нийтийн өмч гэж харж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан өмч гэж үзэж байна. Хэргийн материал дотор А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “Хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай” гэсэн захирамж байдаг. Тухайн захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасны дагуу орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах нь Засаг даргын эрх хэмжээний асуудал учраас хуульд заасны дагуу захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Б хорооллын дэд бүтцийн шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэсүгэй гэсэн байдаг. Тухайн шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэж авчихаад засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагад хариуцаж ажиллахыг ОНӨгазрын дарга Х.Г, Х-ийн хэлтсийн дарга н.О нарт даалгасан. Уг захирамжаар ямар нэг хөрөнгийг түрээслэх болон төрийн өмчит хөрөнгийг бусдад гэрээгээр ашиглуулах, эсхүл үнэ төлбөргүй ашиглуулах зэргийг зохицуулсан зүйл байхгүй. Ийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг харах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т: Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно гэж заасан. Үүнээс харахад бүх нийтийн дулааныг хангахад зориулсан шугам сүлжээ учраас үнэ төлбөргүй ашиглаж болохоор нөхцөл байдал харагддаг. Орон нутгийн өмчийн эзэмшүүлэх гэрээ гээд нэхэмжлэгч тал гаргаж өгөөд байдаг. Хэрвээ гэрээ байгуулагдсан бол төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэх журмыг Улсын Их Хурал баталж гаргах ёстой. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэсэн байдаг. Засгийн газар уг шугам сүлжээг түрээслэхтэй холбоотой журмыг тогтоосон эсэхийг мэдэхгүй байна. Хэргийн материалд энэ талаар баримт авагдаагүй байна. Хэрвээ түрээсийн гэрээ байгуулахаар бол Иргэний хуульд заасны дагуу түрээсийн төлбөр, түрээс төлөх хугацаа, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах нөхцөл зэргийг заавал тусгаж оруулах ёстой. Харин хэрэгт авагдсан уг гэрээнд эдгээр зүйлс байхгүй, тусгагдаагүй. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Бид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өнөөдөр харах ёстой. Орон нутгийн өмч гэдэг нь нийтийн зориулалттай өмч, эсхүл орон нутгийн өөрийнх нь өмчийг хэлдэг юм байна. Миний хувьд тухайн шугам сүлжээг нийтийн зориулалттай өмч гэж харж байна. Сая мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч “Нийтийн зориулалттай өмч учраас хэрэглэж байгаа аж ахуй нэгжүүд нь нэмэгдсэн” гэж байна. Ганцхан ЭГИ ХХК ашиглаагүй, бусад хувь хүмүүс, аж ахуй нэгж, орон сууцууд ашиглаж байгаа учраас тухайн шугам сүлжээ бол гарцаагүй нийтийн өмч байна. Уг нийтийн өмчийн өмчлөгч нь хэн байх вэ гэхээр тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байдаг юм байна. Тухайн өмчлөгчөөс нь орон нутгийн өмч хөрөнгийн эзэмшүүлэх, ашиглуулах, түрээслүүлэх, захиран зарцуулах эрх гарах ёстой юм байна. Хэргийн материалд ямар нэгэн тийм эрх байхгүй. Засаг даргын захирамж л байгаа. Засаг дарга нь орон нутгийн өмчтэй холбоотой ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газрын үйл ажиллагаанд нийцүүлэх л үүрэгтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дагуу орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь Засаг даргад байна. Засаг дарга нь уг эрхээ эдэлж байгаа эсэхтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Ийм учраас гэрээ байгуулж төлбөр нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа 16,400,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэх боломжгүй байна. Яагаад боломжгүй гэж үзэж байна вэ гэхээр хэрэгт цугларсан материалыг хараад үзэхээр нэгдүгээрт А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай захирамж байгаа. Уг захирамж нь уг хөрөнгийг орон нутгийн өмч хөрөнгөд бүртгэ гэсэн утга бүхий л захирамж, түүнээс гэрээ байгуулаад түрээсэл гэсэн зүйл огт байхгүй. Ийм учраас уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Дараагийн асуудлын тухайд нэхэмжлэгч тал Засаг дарга хөрөнгийг бүртгэсэн учраас шугам сүлжээ эзэмших гэрээг байгуулах ёстой гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй, Засаг дарга зөвхөн хөрөнгийг л бүртгэсэн. Гэрээ байгуулах талаар ямар ч шийдвэр байхгүй. Ийм учраас шугам сүлжээг эзэмших 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ нь байгуулагдах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэрээ байна. Мөн хэргийн материалд А аймгийн А-ын газраас ЭГИ ХХК-д тулган баталгаажуулалтын хуудас явуулсан талаарх баримт авагдсан байгаа. Аудитын газар нь ийм баримт бичгийн явуулах эрх бүхий этгээд биш, Т а гэхээрээ хэмжээшгүй эрхтэй байгууллага биш. Бүх албан бичиг хуулийн дагуу байх ёстой. Хууль бусаар тулган шаардаж болохгүй. Магадгүй Улсын Их Хурлаас болон Засгийн газраас тухайн төрийн өмчийн түрээсэлнэ гээд тогтоогоод өгсөн бол бид өнөөдөр түрээсийн төлбөрөө төлөөд явах боломжгүй. Гэвч түрээслэх талаар ямар ч эрх бүхий этгээдийн тогтоол шийдвэр гаргаагүй байхад түрээсийн гэрээ байгуулаад төлбөр нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч тал урьд шүүхээр шийдвэрлүүлж байсан 2 удаагийн шүүхийн шийдвэр байгаа гэж байна. Урьд нь хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч шүүх хуралдаанд оролцсон бол шийдвэр өөр гарахыг үгүйсгэхгүй. Өмнө нь хариуцагч байхгүй үед шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагч тал оролцож, татгалзлаа тайлбарлаж байгаа нөхцөл байдал хоёр өөр. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын дагуу Засаг дарга захирамж гаргасан гэж байна. Уг Засаг даргын захирамжид зөвхөн эд хөрөнгийн орон нутгийн өмчид бүртгэх асуудлыг л тусгасан байдаг. Түүнээс түрээсийн гэрээ байгуулж төлбөр ав гэж зохицуулаагүй байдаг. Хоёрдугаарт төр өөрийн өмч хөрөнгийг хуульд зааснаар түрээслүүлэх эсхүл үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж болно гэж заасан. Түрээсийн гэрээ гэдэг бол нэгдүгээрт Иргэний хуульд зааснаар ашиг олох зориулалттай хийгддэг гэрээ. Үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж ашиглуулж болно гэдэг бол бас өөр нэг зохицуулалт. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг үнэ төлбөргүй эзэмшиж ашиглахыг хэлж байгаа. Уг гэрээ нь шугам сүлжээг эзэмшүүлэх гэрээ. Түүнээс түрээсийн гэрээ биш. Хуульд түрээсийн гэрээ байгуулж болно, эсхүл үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж заасан. Түүнээс эзэмшүүлэх гэрээ байгуулчихаад төлбөр яриад байх болохгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- А аймгийн ОНӨГ улсын бүртгэлийн гэрчилгээ,
- А аймгийн З даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай” .... тоот захирамжийн хуулбар,
- ЭГИ ХХК-ийн захирал Ч.Ө-т хүргүүлсэн А аймгийн ОНӨГ даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот албан бичиг,
- ЭГИ ХХК-ийн захирал Ч.Ө-т хүргүүлсэн А аймгийн ОНӨГ даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... тоот албан бичиг,
- ЭГИ ХХК-иас 16,400,000 төгрөг нэхэмжилсэн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэх”,
- ЭГИ ХХК-ийн захирал Ч.Ө-т хүргүүлсэн А аймгийн ОНӨГ даргын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот албан бичиг,
- 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон нутгийн өмчийн шугам, сүлжээ эзэмшүүлэх гэрээ”,
- А аймаг дахь Т а-ын газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Тулган баталгаажуулах захидал хүргүүлэх тухай” ... тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А аймгийн ОНӨГ хариуцагч ЭГИ ХХК-д холбогдуулан гаргасан “Б х” хорооллын дулааны шугам ашигласны төлбөр 16,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... А аймгийн З даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар 2015 онд ашиглалтад орсон “Б х”хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд бий болсон хөрөнгийг Өмчийн албаны /хуучин нэрээр/ үндсэн хөрөнгөд бүртгэхээр шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, хөрөнгийг Өмчийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэж, шугам сүлжээг мэргэжлийн байгууллагуудад нь хариуцуулахаар заасны дагуу дулааны шугам сүлжээг ЭГИ ХХК-д эзэмшүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. ... ЭГИ ХХК-тай 2022-2023 оны дулааны шугам эзэмшүүлэх гэрээ байгуулахаар хүргүүлсэн боловч гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй мөртлөө шугам сүлжээг ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Дулааны шугам эзэмшүүлэх гэрээг байгуулахаар 3 удаа хүргүүлсэн боловч баталгаажуулж ирүүлээгүй, дулааны шугамыг ашиглан орлого олсоор байна. Хамгийн сүүлд ОНӨГ 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №... дугаар албан бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд Б хорооллын дулааны шугам ашигласны 2022-2023 оны төлбөр 16,400,000 төгрөгийг ЭГИ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч байгууллага доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
... Хариуцагч талын хувьд А аймгийн ОНӨГ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан өмч гэж үзэж байна. Хэргийн материал дотор А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “Хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай” гэсэн захирамж байдаг. Тухайн захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасны дагуу орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах нь Засаг даргын эрх хэмжээний асуудал учраас хуульд заасны дагуу захирамж гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Б хорооллын дэд бүтцийн шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэсүгэй гэсэн байдаг. Тухайн шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэж авчхаад засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагад хариуцаж ажиллахыг ОНӨГ-ын дарга Х.Г, Х х-ийн дарга н.О нарт даалгасан. Уг захирамжаар ямар нэг хөрөнгийг түрээслэх болон төрийн өмчит хөрөнгийг бусдад гэрээгээр ашиглуулах, эсхүл үнэ төлбөргүй ашиглуулах зэргийг зохицуулсан зүйл байхгүй. Ийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг харах ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно гэж заасан. Үүнээс харахад бүх нийтийн дулааныг хангахад зориулсан шугам сүлжээ учраас үнэ төлбөргүй ашиглаж болохоор нөхцөл байдал харагддаг. О-н нөг-ын эзэмшүүлэх гэрээ гээд нэхэмжлэгч тал гаргаж өгөөд байдаг. Хэрвээ гэрээ байгуулагдсан бол төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэх журмыг Улсын Их Хурал баталж гаргах ёстой. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэсэн байдаг. Засгийн газар уг шугам сүлжээг түрээслэхтэй холбоотой журмыг тогтоосон эсэхийг мэдэхгүй байна. Хэргийн материалд энэ талаар баримт авагдаагүй байна. Хэрвээ түрээсийн гэрээ байгуулахаар бол Иргэний хуульд заасны дагуу түрээсийн төлбөр, түрээс төлөх хугацаа, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах нөхцөл зэргийг заавал тусгаж оруулах ёстой. Харин хэрэгт авагдсан уг гэрээнд эдгээр зүйлс байхгүй, тусгагдаагүй. ... Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дагуу орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь Засаг даргад байна. Засаг дарга нь уг эрхээ эдэлж байгаа эсэхтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Ийм учраас гэрээ байгуулж төлбөр нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа 16,400,000 төгрөгийг гаргаж шийдвэрлэх боломжгүй байна. Яагаад боломжгүй гэж үзэж байна вэ гэхээр хэрэгт цугларсан материалыг хараад үзэхээр нэгдүгээрт А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай захирамж байгаа. Уг захирамж нь уг хөрөнгийг орон нутгийн өмч хөрөнгөд бүртгэ гэсэн утга бүхий л захирамж, түүнээс гэрээ байгуулаад түрээсэл гэсэн зүйл огт байхгүй. Ийм учраас уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Дараагийн асуудлын тухайд нэхэмжлэгч тал Засаг дарга хөрөнгийг бүртгэсэн учраас шугам сүлжээ эзэмших гэрээг байгуулах ёстой гэж ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй, Засаг дарга зөвхөн хөрөнгийг л бүртгэсэн. Гэрээ байгуулах талаар ямар ч шийдвэр байхгүй. Ийм учраас Орон нутгийн өмчийн шугам сүлжээг эзэмших 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ нь байгуулагдах эрхгүй, эрх зүйн чадамжгүй гэрээ байна. ... Магадгүй Улсын Их Хурлаас болон Засгийн газраас тухайн төрийн өмчийн түрээсэлнэ гээд тогтоогоод өгсөн бол бид өнөөдөр түрээсийн төлбөрөө төлөөд явах боломжгүй. Гэвч түрээслэх талаар ямар ч эрх бүхий этгээдийн тогтоол шийдвэр гаргаагүй байхад түрээсийн гэрээ байгуулаад төлбөр нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн А аймгийн ОНӨГ улсын бүртгэлийн гэрчилгээ, А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Хөрөнгө бүртгэлд бүртгэх тухай” ... тоот захирамжийн хуулбар, ЭГИ ХХК-ийн захирал Ч.Ө-т хүргүүлсэн А аймгийн ОНӨГ даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн .... тоот, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн .... тоот, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот албан бичигүүд, ЭГИ ХХК-иас 16,400,000 төгрөг нэхэмжилсэн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэх”, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон нутгийн өмчийн шугам, сүлжээ эзэмшүүлэх гэрээ”, А аймаг дахь Т-ийн а-ын г-ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Тулган баталгаажуулах захидал хүргүүлэх тухай” ... тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. А аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар Б х хорооллын дэд бүтцийн цэвэр, бохир усны болон дулааны шугамыг Өмчийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэж, бүртгэлд авсан шугамын ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагуудад хариуцуулан, хяналт тавьж ажиллахыг О н-ийн ө-ийн төлөөлөгчид даалгажээ.
Үүний дагуу А аймгийн ОНӨГнь 2016 оноос хойш ЭГИ ХХК-д өөрийн өмчлөлийн дулааныг ашиглуулж, ЭГИ ХХК-д халаалтын 8 сарын хугацаанд 16,400,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдаж байсан.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар хуулчилжээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т “хэлцэл хийх саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “... гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” бичгээр хийх хэлцэл, гэрээг байгуулагдсан тооцно гэжээ.
Нэхэмжлэгч ОНӨГ нь хариуцагч ЭГИ ХХК-тай дулааны шугам эзэмшүүлэх гэрээг ЭГИ ХХК-ийн захирал Ч.Ө-т А аймгийн ОНӨГ даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... тоот, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот албан бичгүүдийн хамт хүргүүлсэн боловч хариуцагч тал гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч ОНӨГ хариуцагч ЭГИ ХХК-ийн хооронд урьд байгуулсан гэрээ сунгагдахгүй, зохигчийн хооронд 2022-2023 онд дулааны шугамыг ашиглуулахаар түрээсийн гэрээ байгуулагдаагүй байна.
Нэхэмжлэгч ОНӨГ-ын өмчлөлийн дулааны шугамыг хариуцагч ЭГИ ХХК 2022-2023 онд ашигласан, мөн уг хөрөнгөөс орлого олж байгаа учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т заасан буцаан шаардах шаардлагад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хөрөнгө ашигласны төлбөр хамаарах тул нэхэмжлэгч ОНӨГ 2022-2023 оны дулааны шугам ашигласантай холбоотой төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч ЭГИ ХХК-иас шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч ЭГИ ХХК-иас 16,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А аймгийн ОНӨГ-д олгохоор шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч А аймгийн ОНӨГ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ЭГИ ХХК-иас 239,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ЭГИ ХХК-иас 16,400,000 /арван зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А аймгийн ОНӨГ-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч А аймгийн ОНӨГ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ЭГИ ХХК-иас 239,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА