| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00112/И |
| Дугаар | 150/ШШ2024/00119 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2024/00119
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сум, .... дүгээр баг, Хөтөл дэх үйлдвэрийн бүсэд байрлах “.......” ХХК-ний (..................) хүсэлттэй иргэн “....................” ХХК болон гүйцэтгэх захирал ******* нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“...................” ХХК-ний гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
"..........................." ХХК-иас "......................" ХХК-д холбогдуулан 8,411,485.60 /Найман сая дөрвөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун наян таван төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулахаар ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хариуцагчийн оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан хаяг нь тус хороонд байдаггүй гэх Засаг даргын тодорхойлолт ирсэн тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
"........................." ХХК-ийн гэрээнд дурдсан ******* хот, ******* дүүрэг, .............. дугаар хороо, ******* өргөн чөлөө, .................. тоот хаяг тус хороонд байдаггүй ба хаана оршин байрладаг нь тодорхойгүй байх тул манай компани тус компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд оршин байрлах хаяг нь тодорхойгүй байгаа "..................." ХХК, түүний Гүйцэтгэх захирал .................. овогт .................... ................. /РД:.................../-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг "..................." ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* дүүргийн иргэний анхан шатны шүүхэд .................. компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хаяг нь тус хороонд байдаггүй гэсэн Засаг даргын тодорхойлолт ирсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарсан. Иймд ....................... компани нь гэрээнд дурдсан ******* хот ******* дүүрэг ................-р хороо ******* өргөн чөлөө ................ тоот хаягтаа байдаггүй ба хаана оршин байдаг нь тодорхойгүй байгаа тул манай компани тус компанид нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар оршин байрлах хаяг нь тодорхойгүй байгаа “...................” компани болон түүний гүйцэтгэх захирал ******* овогт *******ын ийг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “..............” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ............... худалдах, худалдан авах гэрээ, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ............... дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх “..................” ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “....................” ХХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “....................” ХХК (РД:....................), түүний гүйцэтгэх захирал ******* овогт *******ын (РД:..................) нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
“...................” ХХК (РД:.....................), түүний гүйцэтгэх захирал ******* овогт *******ын (РД:...................) нар нь ******* хот, ******* дүүрэг, ............... дугаар хороо, ******* өргөн чөлөө, .................... тоот хаяг бүртгэлтэй гэсэн боловч дээрх хаяг тус хороонд байдаггүй тул харьяа хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ........................ дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (х.х-ийн 16-17-рт)
“...................” ХХК (РД:...................), түүний гүйцэтгэх захирал ******* овогт *******ын (РД:.........................) нарын хаяг тодорхойгүйгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх тухай нэхэмжлэлийг “........................” ХХК-нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн “.....................” ХХК, ..................... нарыг эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “..................” ХХК, ....................... нарыг эрэн сурвалжлахыг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
“.............................” ХХК (РД:.......................), түүний гүйцэтгэх захирал ******* овогт *******ын (РД:...................) нар нь ******* хот, ******* дүүрэг, ............... дугаар хороо, ******* өргөн чөлөө, ................ тоот хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “......................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар “...................” ХХК (РД:....................), түүний гүйцэтгэх захирал ******* овогт *******ын (РД:....................) нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “....................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА