Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
Хэргийн индекс | 145/2023/00068/И |
Дугаар | 145/ШШ2023/00285 |
Огноо | 2023-06-07 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 145/ШШ2023/00285
2023 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 145/ШШ2023/00285 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч А.Үүрийнтуяа, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух """"""" овогт """""""""""""н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух """"""""" овогт """"""""""""""""-д холбогдох,
Гэм хорын хохирол нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: """""""""""""",
Хариуцагч: """"""""""",
Хариуцагчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Иргэдийн төлөөлөгч: """""""""",
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч """"""""""""""""" шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 10 дугаар сард өөрийн өмчлөлийн хувийн сууцыг барьцаалан 18,000,000 төгрөгийн зээл аваад төрсөн ах """""""""""" хамт Улаанбаатар хотоос Toyota Prius 30 маркийн автомашин 15,500,000 төгрөгөөр худалдан авсан.
Би """"""""""""""" найзууд байсан. 2022 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ хоёр том хүүхэдтэйгээ хувцас угаагаад байж байтал """""" манай найз залуу нэг дэх өдөр ирнэ гэж байсан боловч гэнэт хагас сайны орой наашаа гарлаа гэнэ. Тиймээс түүнийг тосоод Эрдэнэсант сум орж ээж, аав дээр хүүхдээ хүргэж өгөөд ирнэ гэж гуйсан учир бид хоёр хамт явах болсон.
Уг нь тухайн үед цаг орой болсон шөнө байсан учир би хоёр эмэгтэй хүн хол замд явах хэцүү машин барих эрэгтэй хүнтэй явъя гэж хэлсэн боловч """"""""" тэр хүнтэй чинь би энерги таардаггүй гээд зөвшөөрөхгүй аймгаас явахдаа бид хоёр маргалдаад гарсан. Эндээс явахдаа би өөрөө машинаа бариад явсан.
Харин Г"""""""-н хүүхдийг хүргэж өгөөд буцах замд """"""""""""" жолоо барьсан. Өмнө нь """ Өвөрхангай аймгийн төвд миний автомашиныг надаас аваад унаад явдаг байсан. Тухайн үед Эрдэнэсантын наана буюу 50 км орчимд 130 км цагийн хурдтай явж байхаар нь чи болиоч ээ, хурд хэтрүүлээд байна. Би дөрвөн хүүхэдтэй ганц бие ээж, би хүүхдүүд дээрээ эсэн мэнд очмоор байна болиоч ээ гэхэд """"""""" чи надад машин барихыг заах болоогүй шүү гэсэн. Тэгээд нүд ирмэх зуур осол болсон.
Ослын дараа Сансарын цагдаад хэлэхэд өөрсдөө гайгүй бол хоорондоо учраа ол гэсэн. Мөн """""""" шүүх, цагдаа хэрэггүй намайг хохиролгүй болгож өгнө гэж гуйсан учир би хамт ажилладаг хүний хувьд хүн чанар гаргаж зөвшөөрсөн.
Ингээд """""""""" миний Toyota Prius 30 маркийн """"""""" улсын дугаартай автомашиныг Улаанбаатар хот оруулан зараад бичиг баримтыг шилжүүлэн авсан. Үүний дараа надад орж ирсэн Toyota Prius 30 маркийн автомашин зээлээр авч өгсөн боловч зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл өгсөн газар нь тухайн автомашиныг хураагаад авсан.
Би Toyota Prius 30 маркийн """"""""""""" улсын дугаартай өөрийн автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдан аваад 975,000 төгрөгөөр зөндөө засвар үйлчилгээ хийлгэсэн бөгөөд тэр зардлуудаа нэмж тооцсон. Мөн дээр нь """""""""""" банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн зөрүү сард 305,000 төгрөгийг таван сарын хугацаанд хийж 1,525,000 төгрөг болсон.
Иймд """"""""""""-ас нийт 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч """"""""" шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би """"""""""" нэхэмжлэл болон тайлбартай санал нийлэхгүй байна. Нэхэмжлэл дээр бичсэн зүйлийн 50 хувь нь буруу байсан. Сая намайг чи надад машин жолоодохыг заахгүй гэсэн гэж байна. Би огт тэгж хэлээгүй. Мэдээж хоёр эмэгтэй хүн, шөнийн 03 цагт явж байсан нь үнэн. Хурд хэтэрсэн асуудал мөн байгаагүй. Харин зөөлөн яваарай гэж хажуугаас сануулсан. Аймгаас яагаад тийм орой гарсан гэхээр өөрөө 11 цаг болж байхад дэлгүүрээ хаасан. Хамт явна гэсэн хүн нь архи уучихсан согтуу байсан болохоор би архи уусан хүнтэй явахгүй гээд бид хоёр маргалдаад гарсан нь үнэн. Хамт явах гэж байсан хүн нь манай ангийн хүүхэд байсан юм.
Тэгээд Эрдэнэсант ороод буцаад наашаа явж байхад нүх дайраад автомашины дугуй буудсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Гэхдээ энэ хүнийг бодоод шөнө оройн цагаар явж байгаа, найз нөхөд, тохиролцоод хамт явж байгаа юм даа гэж бодоод автомашиныг нь барьсан. Миний хувьд жолоо барих эрхгүй, мэдлэггүй байсан. Хол замд гээд өөрийнх нь гуйлтын дагуу жолоо барьсан.
Осол болсны дараа Сансарын цагдааг дуудахад цагдаа нар авч хэлэлцээгүй, өөрсдөө л зүгээр бол хоорондоо шийд гээд орхисон. Аймаг дээр ирээд даатгалаас мөнгө төгрөг гаргуулах гэхэд тэр машин нь даатгалгүй байсан.
Би Б"""""""""""йн Toyota Prius 30 маркийн 1""""""""7 """""""""улсын дугаартай автомашиныг өөрөөсөө зардал гаргаж Улаанбаатар хот оруулан зараад дээр нь мөнгө нэмээд 5,000,000 төгрөгийн урьдчилгаа гаргаж сард 768,000 төгрөгийн төлөлттэй хотод амьдардаг найзынхаа нэрээр автомашин авч өгсөн.
2022 оны 10 сараас хойш Б.""""""""" ч төлөлтөө хийгээгүй, би ч төлөлтөө хийгээгүй хоёр талаас төлөлтөө хийгээгүй учир 3 сарын дараа автомашиныг нь хураагаад авч явсан. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би өөрийнхөө зүгээс 10,000,000 төгрөгийн хохиролтой явж байгаа. Энэ автомашиныг авахдаа хүнээс мөнгө зээлээд төлөлт хийгээд явсан. Би чадах чинээгээрээ найздаа хохирол үүсгэхгүй гээд хэл амгүйгээр ажлаа орхиод хот явж 7 хоногийн дотор автомашин авч өгсөн. Чиний явж байсан машин 3 жил явсан машин байсан, миний авсан машин орж ирсэн Toyota Prius 30 маркийн машин байгаа болохоор үнийн зөрүү нь ийм гарч байна гэхэд Б.""""""""" хүлээн зөвшөөрч сард 300,000 төгрөгийн төлөлт хийж байсан. Би найз нөхдийн хувьд хажуудаа аваад, сургаад бие биедээ түшиг болно гээд явж байгаад гэнэт 10, 11 дүгээр сараас надтай харьцахаа болиод, төлөлтөө яах талаар ярилцахгүй хоёр тийшээ харж яваар байгаад автомашинаа хураалгасан. Тийм учраас нэхэмжлэлийг миний зүгээс төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй. Би бараг буцаагаад машинд төлсөн мөнгөө нэхэмжилмээр байна гэв.
Иргэдийн төлөөлөгч """"""" шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:""""""" хүний машин унаж хурд хэтрүүлэн явсан. Жолооны үнэмлэх байхгүй. """""""""""н автомашин даатгал байхгүй, 18,000,000 төгрөг гарган авах боломжгүй юм байна гэв.
Нэхэмжлэгч """"""""-эс Toyota Prius 30 маркийн автомашины 06 ширхэг фото зураг, Хаан банкны дансны хуулга, Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот лавлагаа, хавсралтын хамт, Хөрөнгө үнэлсэн тухай 05/34 дугаартай тайлан, Toyota Prius 30 маркийн """""""""""""" ӨВЕ улсын дугаартай автомашины 02 ширхэг фото зураг, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч """""""с Хас банкны """""""""" тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч """""""н хүсэлтээр И"""""""л ББСБ ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал """"""""""с шүүх гэрчийн мэдүүлэг болон тайлбар авсан.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгч дүгнэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
""""""""" нь """"""""д холбогдуулан гэм хорын хохирол нийт 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж /хх-ийн 01-03 дугаар тал/ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Toyota Prius 30 маркийн """"""""" улсын дугаартай автомашиныг ослын улмаас ашиглах боломжгүй болоод """""""" гуравдагч этгээдэд худалдан төлбөрийг өөрөө авсан гэсэн үндэслэлээр автомашин анх хуралдан авсан 15,500,000 төгрөг, засвар үйлчилгээ хийсэн 975,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагаас """""""йн авсан зээлийн төлбөрт таван сарын хугацаанд 1,525,000 төгрөг төлсөн учир нийт 18,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
""""" нь жолооны эрх байхгүй байхад """"""""""""йн хүсэлтийн дагуу автомашиныг жолоодож явсан, Toyota Prius 30 маркийн """"""" улсын дугаартай автомашинд """""""" даатгал хийлгээгүй байсан учир даатгалаас нөхөн төлбөр авах боломжгүй болсон, гэм буруу тогтоосон хуулийн байгууллагын шийдвэр байхгүй, Toyota Prius 30 маркийн """"""""""""улсын дугаартай автомашины оронд орж ирсэн Toyota Prius 30 маркийн автомашин зээлээр худалдан авч өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2022 оны 5 дугаар сарын 01-нд """""""" нь """"""""н өмчлөлийн Toyota Prius 30 маркийн """"""""ӨВЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гарган, улмаар ******* тухайн автомашиныг гуравдагч этгээдэд худалдан, Б"""""""" автомашины бичиг баримтыг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Харин нь"""""""""" Toyota Prius 30 маркийн """""""" ӨВЕ улсын дугаартай автомашины гэм хорын хохиролд тооцон ББСБ-аас Toyota Prius 30 маркийн автомашин зээлээр худалдан авч *******д өгсөн боловч зээлийн төлбөр төлөгдөөгүйн улмаас ББСБ Б."""""""н эзэмшилд байсан Toyota Prius 30 маркийн автомашиныг буцаан авснаар зохигчийн хооронд энэ маргаан үүсжээ.
"""""""""нэ Toyota Prius 30 маркийн """"""""" ӨВЕ улсын дугаартай автомашиныг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл өмчилж байсан нь Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 36 тоот лавлагаа, хавсралтын хуулбараар нотлогдож байх тул Б"""""""э тухайн автомашины хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
"""""""""" тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан, буруутай гэдгийг тогтоосон хуулийн байгууллагын шийдвэр байхгүй буюу гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэж маргах боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй. Мөн"""""""""" нь миний автомашиныг """""" аваад аймгийн төвд жолоодож байсан учир тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж ойлгосон гэсэн тайлбар гаргасан. Нөгөө талаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдэг нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан гэм хорын хэмжээг багасгаж болох нөхцөл үүсгэхээс гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэдийгээр зам тээврийн осол гарахад""""""""йг буруутай гэж тогтоосон хуулийн байгууллагын шийдвэр байхгүй боловч тухай автомашиныг """""" жолоодон яваад осол гаргасан талаараа маргаагүй, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж заасан нөхцөл тогтоогдоогүй.
Тиймээс """""""н дээр дурдсан тайлбартай иргэдийн төлөөлөгч """""""""ийн Г""""""""""г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, """"""""автомашинд даатгал хийлгээгүй гэсэн үндэслэлээр 18,000,000 төгрөг гаргуулах боломжгүй гэсэн дүгнэлт ижил агуулгатай учир мөн үндэслэлгүй гэж дүгнэв.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж заасан. Хэрэв """""""йн автомашины даатгалтай байсан бол даатгалын компаниас хохирлын нөхөн төлбөр авах боломжтой боловч даатгалын компани нь энэ нөхөн төлбөрийг""""""с буцаагаад нэхэмжлэх хуулийн зохицуулалттай байх тул """""""""йн даатгалтай байсан бол би хохирол нөхөн төлөхгүй гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн автомашины өмчлөгч Б.""""""""" учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар өөрөө хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тайлбар гаргасан.
Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээр осол гаргасан этгээдийн бусдад учруулсан гэм хорыг арилгах нөхцөлийг зохицуулсан болохоос тухайн автомашинд өөрт нь учирсан гэм хорд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл осолд буруугүй тал өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах, эсхүл мөн зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглагч болон өмчлөгч, эзэмшигчээс, эсхүл дан ганц өмчлөгч, эзэмшигчээс шаардах боломжтой учир автомашины өмчлөгч Б.Б""""-Э""""" өөрөө хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэх өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд """"" нь Б."""""""""""""өмчлөлийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, тухайн автомашиныг гуравдагч этгээдэд худалдан, ББСБ-аас Toyota Prius 30 маркийн автомашин зээлээр худалдан авч Б.Б"""""""эд өгсөн боловч зээлийн төлбөр төлөгдөөгүйн улмаас ББСБ автомашиныг буцаан авсан болох нь тогтоогдсон учир гэм хорын хохирлыг Г""""""" хариуцан арилгасан гэж дүгнэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасны дагуу гэм хорын хохирлыг Г."""""" хариуцан арилгах үүрэгтэй, Б.""""""""э мөнгөөр нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.
Хохирлын хэмжээний хувьд Б.""""""""э Toyota Prius 30 маркийн 17-97 ӨВЕ улсын дугаартай автомашиныг 2021 оны 10 дугаар сард 15,500,000 төгрөгөөр худалдан авсан гэж 15,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч 2009 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол Улсад орж ирсэн Toyota Prius XW-30 маркийн автомашин 14,000,000 төгрөгийн үнэтэй болох нь Хөрөнгө үнэлсэн тухай 05/34 дугаартай тайлангаар нотлогдож байна. Үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор нотлогдсон, энэ үнэлгээтэй холбоотой Г."""""""ш маргаагүй болно.
Харин Б.Б"""""""нэ Toyota Prius 30 маркийн """"""" ӨВЕ улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ 975,000 төгрөгөөр хийлгэсэн, банк бус санхүүгийн байгууллагаас Г.Д"авсан зээлийн төлбөрт таван сарын хугацаанд нийт 1,525,000 төгрөг төлсөн гэх боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Мөн Г"""""." банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан байсан Toyota Prius 30 маркийн автомашинтай холбоотой зээлийн гэрээ болон ямар нөхцөлөөр Б.Б""""""""йн өмчлөлд шилжүүлэх байсан талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, И"""""""""""итал ББСБ ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал """"""""""" нарыг зээлдэгч биш гэсэн гэрчийн мэдүүлэг, тайлбар өгсөн тул зохигчийн хооронд үүссэн энэ харилцаатай холбоотой шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан зарим нотлох баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болохыг дурдав.
Иймд """"""""с Toyota Prius 30 маркийн """""""""""Е улсын дугаартай автомашины хохиролд 14,000,000 төгрөг гаргуулан Б"""""""""""энэд олгож, 4,000,000 /1,500,000+975,000+1,525,000/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул """"""""йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, """""""""""с улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан""""""эд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан """""""""с 14,000,000 төгрөг гаргуулан Б.Б""""""""эд олгож, 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар """"""""""""""йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, "с улсын"""""" тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан Б"""""""эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА