| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2110 01603 0847 |
| Дугаар | 2022/ДШМ/41 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/41
Т.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Т.Г,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/621 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2110 01603 0847 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ийн Г, 1996 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их Наяд” худалдааны төвийн хажуугийн замд Ц.М-ыг машины толь шүргэсэн гэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, үүдэн нэг шүдний сулрал, уруулын салстын язралт, цус хуралт, баруун зулайн хэсгийн хуйхны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Т.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Т-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хохирогч Ц.М нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа цуглуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Г-оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Т.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би болсон асуудалд гэмшиж байна. Тухайн үед би яараад түрэмгий зан гаргасандаа хохирогчоос уучлалт хүсэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ам бүл дөрвүүлээ амьдардаг. Эхнэр ажилгүй, нэгээс дөрвөн насны хоёр хүүхэдтэй. Би гагнуурчин мэргэжилтэй, “М” компанид гагнуурын ажил хийдэг, тус компанид хөлсөөр ажилладаг. 7 хоногт 450-500 мянган төгрөгийн цалин авч, хажуугаар нь өөрийнхөө машинаар хот дотор таксинд явж 50-70 мянган төгрөг олдог. Зуны улиралд бригад ахалж, барилгын карказын мужааны ажил хийж, сард 6-7 сая төгрөгийн, өвөлдөө 1-2 сая төгрөгийн орлоготой байдаг. ...Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Миний ажлын хөлс эхнэрийн дансаар ордог. Гүйлгээний утга нь ажлын хөлс гэсэн байдаг, орлого олдог нь нотлогддог. Би анхан шатны шүүх хуралдаанд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж орлого олдог, орлогын эх үүсвэрийн баримтаа гаргаж өгөөгүй. ...Иймд миний хувийн байдал, ар гэрийн байдал, ажлын байдал, бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжээр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 621 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Т.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 20.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их Наяд” худалдааны төвийн хажуугийн замд Ц.М-ыг “Машины толь шүргэсэн, машинаар шахлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, үүдэн нэг шүдний сулрал, уруулын салстын язралт, цус хуралт, баруун зулайн хэсгийн хуйхны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.М-ы: “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед машинаа бариад явж байтал хажуугаар хх-хх ХӨН улсын дугаартай машинтай хүн шахаад, явган хүний зам дээгүүр яваад байсан. Тэгснээ машинаасаа буугаад над дээр гүйж ирээд, онгорхой байсан цонхоор гараа оруулаад миний нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. ...Надад “Толь шүргэсэн” гэж хэлсэн. ...” /хх 16-17/,
гэрч О.Г-ын: “...Ц.М ахын хамт түүний машинд суучихсан явж байтал Ц.М ах “Энэ пизда чинь яах гээд шахаад байгаа юм бэ” гэсэн. Түгжрээд зогсож байтал нэг залуу машинаасаа бууж ирээд Ц.М ахын талын онгорхой цонхоор “Яаж яваад байгаа пизда вэ” гэж хэлээд үгийн зөрүүгүй Ц.М ахын нүүрэн тус газар нь 2-3 удаа үргэлжлүүлээд цохиод авсан. Ц.М ахын хамар болон уруулаас цус гарсан байсан. ...Ахыг “Машины толь шүргэчихлээ” гээд байсан. ...” /хх 26-27/,
шүүгдэгч Т.Г-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Машинтайгаа явж байтал саарал өнгийн машинтай хүн давхар эргэж гарч ирээд намайг урсгал сөрж шахсан. Тэгэхдээ миний зүүн талын толийг шүргээд урд гараад зогссон. Тэгэхээр нь би бууж толио янзалчихаад “Чи яаж яваад байгаа юм бэ” гэтэл гэмшиж байгаа царайгүй байсан. Тэгснээ ядарсан гуйлгачин маягийн утгатай үг надад хэлэхээр нь би хаалгыг нь онгойлгоод нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, нэг удаа машин дотор нь мөр орчимд нь өшиглөсөн. ...Би Ц.М гэх хүнийг зодож, хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ц.М-ы эрүүл мэндэд тархины доргилт, үүдэн нэг шүдний сулрал, уруулын салстын язралт, цус хуралт, баруун зулай хэсгийн хуйхны зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон тухай Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8128 дугаартай дүгнэлт /хх 30-31/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Т.Г-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Г-ын бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдал зэргийг харгалзан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Т.Г-ын гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/621 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ