| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0111/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/143 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Даваахүү,
Хохирогч Д.Н-, түүний өмгөөлөгч Д.Буяндалай,
Хохирогч З.Г-, Ж.Б-,
Шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2538002770472 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.М-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын фейсбүүк зарын грүпп дээр хохирогч З.Г-ын нийтэлсэн “борлон авна нэг ширхгийг нь 70,000 төгрөгөөр бодож авна” гэх зарын дагуу холбогдож “би ... сумын ... багийн сумын аварга малчин П- гэдэг хүн байна” гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “50 ширхэг борлон” зарна гэж хохирогч З.Г-аас өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөг,
-2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ч.Б-ын фейсбүүк цахим орчинд нийтэлсэн “Мал авна” гэх зарын дагуу холбогдож “шарга морьтой М-байна гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “6 ширхэг хонь 130,000 төгрөгөнд бодоод өгнө” гэж хохирогч Ч.Б-аас өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 1,020,000 төгрөг,
-2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Д.Н-тэй холбогдож “... сумын ... багийн иргэн Т- гэдэг хүн байна мал өгөх гэсэн юм” гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Н-гээс 11 удаагийн гүйлгээгээр 13,710,000 төгрөг
-2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “10 төлөг зарна” гэжхуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Б-гээс өөрийн ... банкны ... дугаарын дансанд 450,000 төгрөгийг, бэлэн 50,000 төгрөгийг, нийт 500,000 төгрөг,
-2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хохирогч Р.С-д “...ямаа авч байна уу би ... сумын ... багаас холбогдож байна 20 эр ямаа, 20 эм ямаа өгмөөр байна, малыг чинь өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ... банкны ... дугаарын дансанд нийт 15 удаагийн гүйлгээгээр 14,590,000 төгрөг,
-2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын фейсбүүк зарын групп дээр хохирогч Н.А-ийн нийтэлсэн “Ямаа авна” гэх зарын даруу холбогдож 60 ширхэг ямаа өгмөөр байна гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчоос өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 5 удаагийн гүйлгээгээр 3,470,000 төгрөг,
-2024 оны 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд “...бог мал өгнө, эр, эм ямаа өгнө...” гэж хохирогч С.С-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 2,650,000 төгрөг,
-2024 оны 01 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд хохирогч О.Ш-ын фейсбүүк групп дээр нийтэлсэн "маллах ямаа худалдаж авна" гэсэн зарын дагуу холбогдож ямаа өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3 удаагийн гүйлгээгээр 1,260,000 төгрөг,
- 2023 оны 10 дугаар сард хохирогч Ч.Ө-ийн фейсбүүк групп дээр нийтэлсэн “бяруу худалдаж авна” гэх зарын дагуу холбогдож нутгийн залуу байна гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар мал зарна гэж төөрөгдүүлэн оруулан 2023 оны 10 дугаар сараас 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 удаагийн гүйлгээгээр нийт 6,780,000 төгрөг,
- 2025 оны 1 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Д-тай ... дугаараар холбогдож “ямаа зарна, ямаа цуглуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 14 удаагийн гүйлгээгээр нийт 6,385,000 төгрөгийг ... банкны ... , ... дугаарын дансаар болон өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт нэр бүхий 10 хохирогчид нийт 53,365,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538002770472 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.М- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын фейсбүүк зарын грүпп дээр хохирогч З.Г-ын нийтэлсэн “борлон авна нэг ширхгийг нь 70,000 төгрөгөөр бодож авна” гэх зарын дагуу холбогдож “би ... сумын ... багийн сумын аварга малчин П- гэдэг хүн байна” гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “50 ширхэг борлон” зарна гэж хохирогч З.Г-аас өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөг,
-2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ч.Б-ын фейсбүүк цахим орчинд нийтэлсэн “Мал авна” гэх зарын дагуу холбогдож “шарга морьтой М-байна гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “6 ширхэг хонь 130,000 төгрөгөнд бодоод өгнө” гэж хохирогч Ч.Б-аас өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 1,020,000 төгрөгийг,
-2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Д.Н-тэй холбогдож “... сумын ... багийн иргэн Т- гэдэг хүн байна мал өгөх гэсэн юм” гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Н-гээс 11 удаагийн гүйлгээгээр 13,710,000 төгрөгийг,
-2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “10 төлөг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Б-гээс өөрийн ... банкны ... дугаарын дансанд 450,000 төгрөгийг, бэлэн 50,000 төгрөгийг, нийт 500,000 төгрөгийг,
-2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хохирогч Р.С-д “...ямаа авч байна уу би ... сумын ... багаас холбогдож байна 20 эр ямаа, 20 эм ямаа өгмөөр байна, малыг чинь өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ... банкны ... дугаарын дансанд нийт 15 удаагийн гүйлгээгээр 14,590,000 төгрөгийг,
-2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын фейсбүүк зарын групп дээр хохирогч Н.А-ийн нийтэлсэн “Ямаа авна” гэх зарын даруу холбогдож 60 ширхэг ямаа өгмөөр байна гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчоос өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 5 удаагийн гүйлгээгээр 3,470,000 төгрөгийг,
-2024 оны 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд “...бог мал өгнө, эр, эм ямаа өгнө...” гэж хохирогч С.С-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 2,650,000 төгрөгийг,
-2024 оны 01 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд хохирогч О.Ш-ын фейсбүүк групп дээр нийтэлсэн "маллах ямаа худалдаж авна" гэсэн зарын дагуу холбогдож ямаа өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3 удаагийн гүйлгээгээр 1,260,000 төгрөгийг,
- 2023 оны 10 дугаар сард хохирогч Ч.Ө-ийн фейсбүүк групп дээр нийтэлсэн “бяруу худалдаж авна” гэх зарын дагуу холбогдож нутгийн залуу байна гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар мал зарна гэж төөрөгдүүлэн оруулан 2023 оны 10 дугаар сараас 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 удаагийн гүйлгээгээр нийт 6,780,000 төгрөгийн,
- 2025 оны 1 дүгээр сараас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Д-тай ... дугаараар холбогдож “ямаа зарна, ямаа цуглуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 14 удаагийн гүйлгээгээр нийт 6,385,000 төгрөгийг ... банкны ... , ... дугаарын дансаар болон өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт нэр бүхий 10 хохирогчид нийт 53,365,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулан цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож “Залилах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-гийн: “...Мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н-гийн өгсөн: “...Би анх мал авна гэх зар тавьсан. Өнөөдөр мал өгөх гэсэн юм гэсэн. ... сум руу тахлын хорио тавьсан байсан. Энэ ах, тэр хүн мал өгөх гэж байна. Хонь руугаа нийлүүлээд байна гэж хэлээд би итгээд мөнгөө өгсөн. Тахлын хорио дуусаад би хүүтэйгээ ... сум руу явсан. ... сумын төв дээр гудамжинд зогсож байхад ирээгүй. Тэгээд цагдаад очоод хандтал наад хүн чинь ... байгаа гэсэн. ...3,710,000 төгрөг нэхэмжилж байна. Гэрийг 10,000,000 төгрөгт тооцож авсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Г-ын өгсөн: “...Би шилжүүлсэн мөнгөө авчихвал надад өөр санал байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б-гийн өгсөн: “...... сумын зар дээр төлөг авна гээд зар тавьсан байсан. Би дансанд нь 450,000 төгрөг хийж өгөөд үдээс хойш ахынд нь очсон. Ахынх нь байхгүй сумын төв рүү явсан хоёр хүүхэд байсан. Ах мал мэднэ надад мал байхгүй гээд буцаад сумын төв рүү хоосон машинтай орж ирсэн. Сүүлдээ утсаар хэрэлдээд өгөөгүй. Тэр төлгийг 50,000 төгрөгт авчихаад намар би 150,000 төгрөгт бодож өгөх байсан. Нөгөө хүн зах зээлийн ханшаар би Д.М-гээс юм аваагүй. 500,000 төгрөгөө өгчих гэсэн. 500,000 төгрөг ч хүний амьдралд мөнгө. Ямар нэгэн байдлаар миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
1. Шүүгдэгч Д.М- нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын фейсбүүк зарын грүпп дээр хохирогч З.Г-ын нийтэлсэн ...зарын дагуу холбогдож...“50 ширхэг борлон” зарна гэж хохирогч З.Г-аас өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 3,000,000 төгрөг авч залилсан болох нь:
2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 6-9 дүгээр тал/,
... банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10-12 дүгээр тал/,
Д.М-гийн нэр дээр бүртгэлтэй ... банкны харилцах ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1-р хх-ийн 13-15 дугаар тал/,
2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... банкны ... дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-19 дүгээр тал/,
Хохирогч З.Г-ын өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 30-нд бил үү 31-ний өдөр ... сумын фейсбүүк зарын групп дээр борлон авна нэг ширхгийг 70,000 төгрөгөөр бодож авна гэсэн зар тавьсан чинь маргааш нь над руу ... гэсэн дугаар залгахаар нь аваад ярьсан чинь борлон авах уу гэхээр нь авна гэсэн чинь бөөнөөр нь зарна хүүхдүүд өвчин зовлонтой нэг хүү маань хөдөө байдаг нэг хүү маань хагалгаанд орсон би өөрөө ... сумын ... багийн сумын аварга малчин П- гэдэг хүн байна гэж хэлсэн. Тэгээд ингэж яриад бид хоёр 50 борлон авахаар тохирсон. Утасны цаанаас бол тэр хүний хоолойг нь сонсоход хөгшин хүн шиг сонсогдсон. Тэгээд төлбөр тооцооны асуудал болсон чинь нөгөө хүн маань бэрийнхээ данс руу мөнгөө хийж авмаар байна гээд над руу мессежээр ... гэсэн данс явуулахаар нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2 сая төгрөг шилжүүлсэн. Бас 06 дугаар сарын 03-ны өдөр дахиад 1 сая төгрөг явуулсан. Энэ явуулсан дансыг нь интернэт банк дээр хийж үзэхэд Д.М- гэсэн данс гарж ирж байсан. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа надтай ярьж байсан хүний утас нь холбогдохоо байгаад ирсэн. Харин хааяа над руу мессежээр борлонг чинь аваачиж өгнөө гэж явуулдаг байсан...Ингээд бүүр болохгүй байхаар нь ... суманд байдаг хүргэн, найзуудаасаа П-гийн талаар асуусан чинь ... сумын 1 дүгээр багт ийм хүн байхгүй гэхээр нь би мөнгөө Д.М- гэсэн хүний данс руу хийсэн гэсэн чинь манай баз И- нь наад хүн чинь бүтэхгүй нөхөр чи дэмий хүнд мөнгөө өгсөн байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Д.М- нь 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Ч.Б-ын нийтэлсэн “Мал авна” гэх зарын дагуу холбогдож ... “6 ширхэг хонь 130,000 төгрөгөнд бодоод өгнө” гэж хохирогч Ч.Б-аас өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 1,020,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
... банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-61 дүгээр тал/,
Хохирогч Ч.Б-ын өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн фейсбүүк хаяг дээр мал авна гэсэн зар оруулаад тэгээд өөрийн ... гэсэн дугаарыг тавьсан. Тэгээд орой 16 цагийн үед ... гэсэн дугаараас залгахаар нь...эхнэр надад хэлэхдээ шарга морьтой М- байна гээд нэг хүн залгасан гэж надад хэлсэн тэр үед нөгөө М-гэх хүн дахин залгаж байна гэхээр нь би ярьтал шарга морьтой М-байна гэхээр нь би морь уядаг М-юм байна гэж бодоод хэдэн хонь өгөх вэ? Хэдэн төгрөгөөр бодож өгөх вэ гэхэд нэг хонийг 130,000 төгрөгөнд бодоод 6 хонь өгөхөөр болоод 720,000 төгрөг хэрэгтэй байна. Ээж эмнэлэгт хэвтэх гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь авахаар болоод явуулсан ...5 данс руу 720,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрийнхөө орой дахиад мал өгнө гээд ...дансаар нэмж 300,000 төгрөг авсан. Тэгээд 09 дүгээр сарын 17-ны өдөр утсаа авахгүй байхаар нь гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Д.М- нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Д.Н-тэй холбогдож “... сумын ... багийн иргэн Т- гэдэг хүн байна мал өгөх гэсэн юм” гэж хохирогч Д.Н-гээс 11 удаагийн гүйлгээгээр 13,710,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Н.Д-н нэр дээр бүртгэлтэй ... банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 104-109 дүгээр тал/,
С.Т-н нэр дээр бүртгэлтэй ... банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 110-114 дүгээр тал/,
Д.М-гийн нэр дээр бүртгэлтэй ... банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 115-120 дугаар тал/,
Д.Б-н нэр дээр бүртгэлтэй ... банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121-124 дүгээр тал/,
Б.П-н нэр дээр бүртгэлтэй ... банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 125-126 дугаар тал/,
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх- ийн 127-129 дүгээр тал,
2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх- ийн 130-131 дүгээр тал/,
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн: “...хэрэг бүртгэлтийн 253800463 дугаартай хэрэгт ... банкны ... тоот дансны эзэмшигч Д.Б-с гэрчийн мэдүүлэг авахаар өөрийн ... дугаараас Д.Б-ын ... дугаар луу 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 10 минутанд залгаж ирж мэдүүлэг өгөх талаар хэлэхэд Би ... аймгийн ... суманд уурхайд ажиллаж байгаа очиж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Би ... аймагт шинэ жилээр буюу 12 дугаар сард очно гэв. ...Д.Б-аас та ... банкны ... тоот дансыг ашигладаг уу гэхэд би уг дансыг сүүлийн 20 жил ашиглаж байна. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дээрх данс руу 1,260,000 төгрөг орсон талаар асуухад нутгийн таньдаг Т- гэх дүү ах аа таны дансанд мөнгө хийгээд авья гэж хэлэхээр нь данс руугаа хийлгээд дараа нь өөр ... гэх данс руу шилжүүлж авсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэж ярьсан болохыг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хх-ийн 132 дугаар тал/,
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн: “...хэрэг бүртгэлтийн 253800463 дугаартай хэрэгт ... банкны ... тоот дансны эзэмшигч С.Т- гээс гэрчийн мэдүүлэг авахаар өөрийн ... дугаараас С.Т- гийн ... дугаар луу 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 10 цаг 38 минутанд залгаж ирж мэдүүлэг өгөх талаар хэлэхэд Би ... аймгийн ... уурхайд ажиллаж байгаа очиж мэдүүлэг өгөх боломжгүй байна. Би Хөвсгөл аймагт очих болоогүй гэв. ...Дансаар мөнгө орж гарсан талаар тодруулахад би тэр мөнгө төгрөгийн талаар мэдэхгүй байна. Д.М- миний дансаар мөнгө хийж өөр лүүгээ авсан гэж ярьсан болохыг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хх-ийн 133 дугаар тал/,
Хохирогч Д.Н-гийн өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 20-ны үед мал авахаар зар тавьсан байсан. 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ... дугаарын утсаар над руу холбогдоод мал өгөх гэсэн юм. Би ... сумын ... багийн иргэн Т- гэдэг хүн байна гэж өөрийгөө танилцуулаад ... С.Т- гэх дансанд 08 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 8 сарын 29-ний өдөр 100.000 төгрөг, 9 сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, дараа нь 9 сарын 04-ний өдөр дахиад мал нэмж өгөхөөр болсон ээж маань хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болсон. Манай эгчийн данс гээд ... Б.П- гэдэг хүний нэртэй дансанд 1.100.000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай ойрхон байдаг хүн мал өгөхөөр боллоо 770.000 төгрөг, 09 сарын 08-ны өдөр 600.000 төгрөг, дараа нь 09 дүгээр сарын 08-ны өдөр дахиад Т- байна малын мөнгө шилжүүлээрэй гээд ... Д.Б- гэсэн дансанд 1.260.000 төгрөг шилжүүлсэн. 09 дүгээр сарын 09-ний өдөр бас малын мөнгө шилжүүлээрэй гээд ... Н.Д- гэдэг хүний данс явуулсан 1.200.000 мянган төгрөг шилжүүлээд 09 сарын 10-ны өдөр 1.100.000 төгрөг, 09 сарын 11-ний өдөр 1.400.000 мянган төгрөг, 09 сарын 12-ны өдөр 4.880.000 төгрөг шилжүүлээд нийт 11 удаа гүйлгээ хийж нийт 13.890.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Надад өөрийгөө танилцуулахдаа Т- гэж танилцуулсан боловч ... сумын иргэн Д.М- гэдэг хүн гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-138 дугаар тал/,
Гэрч Н.Д-ийн өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ... сумын Нэгдсэн эмнэлэг дээр эхнэр төрөх гээд явж байтал нутгийн таньдаг дүү Д.М- таараад ах аа таны дансаар мөнгө оруулаад гаргая гэхээр нь эхлээд би дургүйцтэл ах аа дүүдээ ганц удаа туслаач гээд байхаар нь за тэг гэж хэлээд дансаа өгтөл миний дансанд 1,200,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг нь би Д.М-гийн өөрийнх нь ... тоот данс руу 1,100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь миний дансанд 1,100,000 төгрөгийн орлого орж иртэл тэр үед Д.М- залгаад ах данс руу чинь мөнгө орсон та наад мөнгөө над руу шилжүүлчих би хонь авах гэж байна гэхээр нь мөн л Д.М-гийн өөрийнх нь ... тоот данс руу 1,100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дээрх 9 дүгээр сарын 11-ний өдөр хонь үнэ гэх утгатайгаар 1,400,000 төгрөг, 09 дүгээр сарын 12-ны өдөр хонь үнэ ... гэх утгатайгаар 4,880,000 төгрөгийг мөн л миний данс руу хийлгээд дараа нь над руу залгаад таны дансанд мөнгө орсон та наад мөнгөө над руу шилжүүлээд өгөөч гээд залгаад байхаар нь би Д.М-гийн өөрийнх нь ... тоот данс руу бүгдийг нь шилжүүлсэн. Ингээд дахиж надтай холбогдоогүй, миний данс руу мөнгө төгрөг орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-142 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Д.М- нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “10 төлөг зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Б-гээс өөрийн ... банкны ... дугаарын дансаар 450,000 төгрөг, бэлэн 50,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
... банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 162-163 дугаар тал/,
... банкны Хөвсгөл салбарын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5890/710 дугаартай албан бичгээр ирүүлсэн ... дугаарын дансны эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 164-178 дугаар тал/,
Хохирогч Ж.Б-гийн өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би хонь худалдан авах зар тавьсан байсан.. Тэгсэн манай нутгийн 1 дүгээр багийн иргэн Д.М- гэдэг залуу надтай уулзаад 10 төлөг маргааш өгнө гэж хэлээд 450,000 төгрөг өөрийн эзэмшлийн ... тоот данснаас ... тоот дансанд шилжүүлсэн. Мөн бэлнээр 50,000 төгрөг авсан. Нийт 500,000 төгрөг залилсан. Одоо 10 төлгөө авъя гэхээр өгнө гэж хэлээд өгөхгүй өнөөдрийг хүртэл явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 180-183 дугаар тал/,
Шүүгдэгч Д.М-гийн сэжигтнээр өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ... сумын төв дээр Ж.Б- гэх хүнтэй уулзаад 10 төлөг 500,000 төгрөгөөр өгөх болоод тухайн хүнээс 450,000 төгрөг өөрийн ... банкны ... тоот данс руу авсан. Харин 50,000 төгрөгийг Ж.Б- нь өөрөө төлөг очиж авахдаа бензин хийнэ гээд надаас авсан. Би тухайн хүнээс 450,000 төгрөг л авсан. Би дээрх мөнгийг бүгдийг нь мөрийтэй тоглоом тоглож алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 184-187 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч Д.М- нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хохирогч Р.С- д “...ямаа авч байна уу би ... сумын ... багаас холбогдож байна 20 эр ямаа, 20 эм ямаа өгмөөр байна, малыг чинь өгнө...” гэж нийт 15 удаагийн гүйлгээгээр 14,590,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Р.С- гийн ... банкны ... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.М-гийн ... банкны ... дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 201-205 дугаар тал/,
Д.М-гийн ... банкны ... дугаарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 216-239 дугаар тал/,
Хохирогч Р.С- гийн өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын эхээр би цахим орчинд өөрийнхөө гар утасны дугаарыг тавиад ямаа авна гэж зар тавиулсан. Тэгээд байж байсан чинь ... дугаарын гар утсаар залгаж ямаа авч байна уу би ... сумын ... багаас холбогдож байна. 20 эр ямаа, 20 эм ямаа өгмөөр байна гэсэн тэгэхээр нь очиж бол авч чадахгүй ... суманд аваад ирвэл би худалдаж авъя гэж хэлсэн. Нөгөө залуу эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгээд нэг хоногийн дараа ямаа өгнө гэсэн залуу маань дахин надтай холбогдоод ... сум руу орохоор боллоо эхнэр төрөхөөр болоод гэж над руу холбогдсон. ... ороод уулзъя гэж надад хэлсэн. Тэр өдрөө нөгөө залуу маань ... дугаараас холбогдоод би төрөх эмнэлэг дээр байна та хүрээд ирэх үү ах уулзъя гэж хэлээд тэгээд би очиж тэр газар нь уулзсан. Надад тэр залуу ямаа, хонь зарна гээд л баахан хууч хөөрч байгаад л тухайн үед салсан. Тэгсэн төд удалгүй над руу дахиж залгаад эхнэр төрөх гээд мөнгөний хэрэг байна. Би ч гэсэн хөдөө гарч гэр орноо нүүлгэж зусландаа буух гээд байна та надад 1,000,000 төгрөг зээлээч гэж хэлсэн тэгээд би нүүдлээ дуусгаад танд мал өгнө гээд л анх би өөрийн ... банкны ... дугаарын данснаас Д.М- гэсэн ... банкны ... дугаарын данс руу 1,000,000 төгрөг хийсэн. Тэр өдрөө орой 22 цагийн үед ээж эхнэрийг төрүүлэхээр болсон та ээжийн ... дугаарын данс руу 500,000 төгрөг хийгээд өгөөч гэхээр нь өөрийнхөө данснаасаа 500,000 төгрөг хийсэн. Энэ мэтчилэн надад мал өгнө гэсээр байгаад би 2025 оны 06 дугаар сараас эхлэн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 14,150,000 төгрөгийг тус тус авсан. Надад хүний урманд 1 ширхэг ч мал бол өгөөгүй. Дандаа л очиж байна, маргааш гэсээр байгаад л өдий хүрч байна. Надад нийт 14,150,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 206-211 дугаар тал/,
Шүүгдэгч Д.М-гийн сэжигтнээр өгсөн: “...Р.С- гэх хүн цахим орчинд фейсбүүк дээр 2025 оны 06 дугаар сард мал мах авна гэж зар оруулсан байсан. ... дугаарын гар утсаар ... гэсэн дугаарын гар утас руу залгаж хонь өгмөөр байна гэж холбогдсон. Тэгээд би ярилцаж байгаад 2025 оны 07 дугаар сарын сүүлээр 15 ширхэг хонь өгөхөөр болоод Р.С- гэх ахаас 1,500,000 төгрөгийг өөрийн ... банкны ... дугаарын дансаар авсан. Үүнээс хойш би Р.С- ахтай байнга гар утсаар холбогдож хонь өгнө надад мөнгөний хэрэг гараад байна гэж холбогдсоор байгаад өөрийн ... банкны дансаар нийт 14,100,000 төгрөг авсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар би Р.С- ахад хонь мал өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-215 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
6. Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын фейсбүүк зарын групп дээр хохирогч Н.А-ийн нийтэлсэн “Ямаа авна” гэх зарын даруу холбогдож 60 ширхэг ямаа өгмөөр байна гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчоос өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар 5 удаагийн гүйлгээгээр 3,470,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Ч.Б-ын нэр дээр бүртгэлтэй ... банкны харилцах ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 08-11 дүгээр тал/,
Н.А-н нэр дээр бүртгэлтэй ... банкны харилцах ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 12 дугаар тал/,
А.С- нэр дээр бүртгэлтэй ... банкны харилцах ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 13 дугаар тал/,
Н.А- нэр дээр бүртгэлтэй ... банкны ... тоот дансны хуулга /2-р хх-ийн 6-7 дугаар тал/,
Хохирогч Н.А-ийн өгсөн: “...Би 2024 оны 11 сард ... сумын зарын групп дээр ямаа авна гэх зар оруулаад байж байтал 11 дүгээр сарын 22-ны өдөр над руу ... гэсэн дугаараас нэг залуу залгаад 60 ямаа өгмөөр байна. Эхлээд ... над руу ... банкны ... тоот данс явуулсан тэгэхээр нь би тухайн данс руу 1,000,000 төгрөгийг, Ч.Б-а (... ) гэх ахаас гуйгаад хийлгэсэн. Тэгээд хэд хонож байгаа нөгөө залуу залгаад та дахин 1,000,000 төгрөг хийчих гэхээр нь би хүү С-ы данснаас дахин 1,000,000 төгрөг хийсэн. Тэгээд дахиад 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин өөрийн данснаасаа 1,000,000 төгрөг хийсэн. Дахин 11 дүгээр сарын 28-ны өдөр 400,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин 70,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 3,470,000 төгрөгийг би ... банкны ... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн залуу мөнгөө өгөхгүй байхаар нь би цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,
7. Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд “...бог мал өгнө, эр, эм ямаа өгнө...” гэж хохирогч С.С-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансаар нийт 4 удаагийн гүйлгээгээр 2,650,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч С.С-ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай худ болох Б-гэх хүнтэй хамт нэг залуу ирээд манайд 2 хоноод явсан. Тухайн үед Б-надаас өвс авахаар ирсэн байсан. Туслахаар явж байгаа гээд хамаатны Д.М- гэх залуу гэж хэлж байсан. Тэгээд 2 хоноод манайхаас яваад ... гээд сэлбэгийн газар очоод над руу залгаад сэлбэг авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлээд 350,000 төгрөг надаас Д.М- гэх ... тоот дансаар авсан. Авахдаа ямаа өгнө гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар сарын 19-ний өдөр над руу Д.М- дахин залгаад танд бог мал өгнө гэж хэлээд дахин 300,000 төгрөгийг өөрийнхөө ... тоот дансаар авсан. Дахин 10 дугаар сарын 20-ны өдөр танд эр хонь өгнө гэж хэлээд мөн ... тоот дансаар 1,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд 10 дугаар сарын 21-ний өдөр Д.М- нь эр ямаа, эр хонь нэмж өгнө гэж хэлээд ... тоот дансаар 1,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Ингээд нийт 4 удаагийн гүйлгээгээр 2,650,000 төгрөгийг ... банкны ... гэх Д.М- гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд би 3 хоноод малаа авах гэтэл тухайн залууд мал байхгүй надад худлаа хэлж мөнгө залилж авсан байсан. Тэгээд би мөнгөө байнга нэхэж байгаад 2025 оны 07 дугаар сард 500,000 төгрөг буцааж авсан. Өөр мөнгө надад өгөөгүй. Би одоо Д.М-гээс 2,150,000 төгрөгийг авмаар байна....” гэх мэдүүлэг /2-р хх- ийн 33-36 дугаар тал/,
С.С-ийн ... банкны ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
8. Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-нь өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын Нэгдсэн зарын фэйсбүүк групп "маллах ямаа худалдаж авна" гэсэн зарын дагуу иргэн О.Ш-тай холбогдож ямаа өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3 удаагийн гүйлгээгээр 1,260,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч О.Ш-ын өгсөн: “...Би маллах ямаа авахаар 2024 оны 01 дүгээр сарын эхээр хэдний өдрийг санахгүй байна. Хөвсгөл аймгийн ... сумын фейсбүүк зарын группэд өөрийн фейсбүүк хаягнаас "Маллах ямаа авна" гэсэн зарыг байршуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр над руу ... дугаарын утасны дуудлага орж ирэхээр нь ярихад: Би Ш- гэдэг хүний хүүхэд Л-буюу Б-байна гэж хэлэхээр таниад ярьсан юм. /Б-гэдэг нь гэрийнх нь дууддаг нэр юм. ...Тэгээд ярьсан чинь эгчийнхээ банкны зээлийг хийх болоод мөнгөний хэрэгтэй болчихлоо гэж хэлээд 9 эр ямааны мөнгө болох 900.000 мянган төгрөг авсан. Тэгээд маргааш өдөр нь дахин утсаар холбогдоод зээлний мөнгө нь хүрэхгүй байна гэж хэлээд надаас 3 ямааны мөнгө болох 300.000 мянган төгрөг авсан. Энэ хоёр гүйлгээг М.Д- гэсэн хүний ... дугаартай ... банкны данс руу хийлгүүлсэн. Энэ данс руу хийлгүүлэхдээ манай дүүгийн данс гэж хэлээд шилжүүлгэ хийлгүүлж авсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин холбогдоод би хөдөө байна. Д.М- сумын төв рүү явсан бензин захисан юм гэж хэлээд Д.М-гийн данс руу 1 эм ямааны мөнгө болох 60.000 мянган төгрөг шилжүүлээч гээд Д.М-ийн дансыг явуулахаар нь 60.000 мянган төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 3 удаагийн гүйлгээгээр 1.260.000 мянган төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 04 дүгэзр сарын хэдний өдрийг санахгүй байна. Би ... сум руу Б-с ямаагаа авахаар машинаар явсан. Б-н аав болох Ш-ын гэрт очиход Б-нь үхэрт явчихсан утас нь холбогдохгүй байсан. Би Б-н аав, ээжид ямааны мөнгө авсан гэдгийг хэлэхэд ямааны мөнгө авсан нь үнэн юм чинь ямаагаа аваад яв гэж хэлэхээр нь 12 тооны эр ямаа, 1 тооны эм ямаа аваад сумын төв рүү орж ирэхэд Б-араас ирж надтай уулзсан. Би ямааны мөнгө аваагүй, миний нэрийг барьж өөр хүн авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Д.М- сумын төв рүү ор гэж хэлээд бензиний мөнгө 60.000 мянган төгрөг шилжүүлж өөрийнхөө дансаар авч байсан болохоор Д.М-г Б-н нэрийг барьж залилан хийсэн гэдгийг мэдсэн. Ингээд Д.М-тэй очиж уулзахад үнэнээ хүлээсэн. Б-с авсан ямааг бол өөрт нь эргүүлэн буцааж хүргэж өгсөн, Д.М- нь надад ямаа өгнө гэж хэлсээр одоог хүртэл миний хохирлыг барагдуулж өгөөгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-55 дугаар тал/,
Гэрч Ш.Л-ын өгсөн: “...О.Ш- гэдэг хүн манай аав, ээж хоёроос намайг мөнгө авсан гээд ямаа аваад явсан байсан. Тэгээд би ...араас нь хөөгөөд ирсэн тэгээд ярьсан гэх утасны дугаарыг нь харсан Д.М-гийн утас байсан тэгээд Д.М- гэдэг хүн миний нэрийг барьж О.Ш- гэдэг хүнээс ямааны мөнгө авсан байсан. Би ямаануудаа буцааж авсан ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,
9. Шүүгдэгч Д.М- нь Ч.Ө-ийн 2023 оны 10 дугаар сард нийтэлсэн “бяруу худалдаж авна” гэх зарын дагуу нутгийн залуу нь байна гэж итгэл төрүүлэн хуурч, үүрэн холбооны ... , ... , ... дугаарын утсуудаар холбогдож бодит байдлыг нуух замаар мал зарна гэж төөрөгдүүлэн 2023 оны 10-аас 11 сард 14 удаагийн үйлдлээр нийт 6,680,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Ч.Ө-ийн өгсөн: “....2023 оны 10 дугаар сард ... сумын зарын групп дээр бяруу худалдаж авна гэж зар мэдээлэл оруултал манай нөхрийн дугаар луу ... гэх дугаараас манай сумын ... / Д-/ байна гэж хэлээд 2 бяруу өгнө гээд 1,000,000 төгрөгийг Д.Н- гэх хүний ... гэх данс руу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж авсан. Дахиад 2 бяруу өгнө гээд 500,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж авсан. Мөн 10 дугаар сарын 19-ний өдөр нөгөө ... гэх дугаараас залгаад О-байна 1 бяруу өгнө гэж хэлээд Ц.Б- гэх хүний ... тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлэн авсан. Дахин 10 дугаар сарын 20-ны өдөр нөгөө ... гэх дугаараас залгаад О-байна 1 бяруу өгнө гэж хэлээд Ц.Б- гэх хүний ... тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлэн авсан. Дахин 10 дугаар сарын 24-ний өдөр нөгөө ... гэх дугаараас залгаад О-байна дахиад 1 бяруу өгнө гэж хэлээд Ц.Б- гэх хүний ... тоот данс руу 400,000 төгрөг шилжүүлэн авсан. Дахин 10 дугаар сарын 28-ны өдөр ... гэх дугаараас залгаад О-байна би ... байна та над руу 100,000 төгрөг явуулчих эм авах гэсэн юм гэж хэлээд Б-гэх хүний ... гэх данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Дахин 11 дүгээр сарын 02-ны өдөр залгаад Б- гэх хүний ... тоот дансаар 250,000 төгрөг авсан. Дахин 11 дүгээр сарын 08-ны өдөр залгаад дахин 1 бяруу өгнө гэж хэлээд С- гэх хүний ... гэх данс руу 500,000 төгрөг авсан. Дахин 11 дүгээр сарын 17-ны өдөр залгаад 1 бяруу өгнө гэж хэлээд Б- гэх хүний ... гэх тоот дансаар 500,000 төгрөг авсан. Дахин 11 дүгээр сарын 18-ны өдөр залгаад тугалтай үнээ өгнө гэж хэлээд Б- гэх хүний ... гэх тоот дансаар 1,000,000 төгрөг авсан. Дахин 11 дүгээр сарын 21-ний өдөр залгаад дахин 1 бяруу өгнө гэж хэлээд С- гэх хүний ... гэх данс руу 500,000 төгрөг авсан. Дахин 11 дүгээр сарын 25-ны өдөр залгаад Б- гэх хүний ... тоот дансаар 500,000 төгрөг авсан. Дахин 11 дүгээр сарын 30-ны өдөр залгаад О- гэх хүний ... тоот дансаар 250,000 төгрөг авсан. 12 дугаар сарын 30-ны өдөр Б- байна та манай хашаанаас очоод өвс авчих гэж хэлээд О- гэх хүний ... тоот дансаар 280,000 төгрөг авсан. Нийт 6,680,000 төгрөг шилжүүлсэн. Нөхөр бид тухайн үед Б- /Д-/ гэх нутгийн залуу яриад байна гэж бодоод мөнгө шилжүүлээд дараа нь Б- тэй утсаар яриад мал авах гэхэд би биш ээ гэж хэлсэн. Ингээд Б- гийн нэрийг барьж бид хоёроос өөр хүн мөнгө авсан болохыг мэдсэн. Тэгээд тухайн ... гэх дугаар руу холбогдоод Д.М- гэх хүн болохыг мэдээд утсаар яриад би мөнгийг чинь өгнө гэж хэлээд 2 жил болж байна. Энэ 2 жилийн хугацаанд 1 мотоцикль авсан тухайн мотоциклийг 1,500,000 төгрөгөөр бодож авсан. Дээрх мөнгийг бүгдийг нь охин Б-н ... гэх данснаас гүйлгээний утган дээр нь ... гэх утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 75-80 дугаар тал/,
Хохирогч Ч.Ө-ийн дахин өгсөн: “...Би өмнө мэдүүлэгтээ бүх баримтаа тулгаж мэдүүлэг өгсөн байгаа нийт мөнгө дүнг буруу бодсон байна. 6.780.000 төгрөг байсан байна... Тухайн үед бярууны мөнгө шилжүүлэхдээ машины сэлбэг гээд утга дээр нь бичээрэй би машины сэлбэг авах гэж байгаа юм. Сэрсний сэлбэг гэж бичээрэй сэрс машинд сэлбэг авч байгаа юм гэж хэлэхээр нь машины сэлбэг гэж бичсэн юм... Тухайн мөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүргэн Я-ын ... тоот данснаас С-ийн ... тоод дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Баримтыг нь хавсаргаж өгнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-84 дүгээр тал/,
2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл , бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 85-86 дугаар тал/,
... банкны харилцагч Д.Б-н ... тоот дансны хуулга /2-р хх-ийн 81-114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар,
10. Шүүгдэгч Д.М- нь иргэн Д.Д-тай ... дугаараар холбогдож “ямаа зарна, ямаа цуглуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 6.385.000 төгрөгийг ... банкны ... , ... дугаарын дансаар болон өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Д.Д-ын өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сард мал худалдаж авах гээд зар тавьсан байсан. Тэгтэл надтай нэг хүн яриад "Би Хөвсгөл аймгийн ... сумаас ярьж байна, ямаа авах юм уу гэж асуусан. Тэр хүн 50 орчим ямаа зарна гэж байсан. Тэгээд бид 2 утсаар яриад нэг ямааг 140,000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэр хүн “надад мөнгө төгрөг хэрэгтэй байна урьдчилгаа шилжүүлээд өг” гэхээр нь би 1,800,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн ашигладаг ... банкны ... дугаартай данснаас Д.М- гэх хүний ... банкны ... дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр хүн надад “би эндээс ямаа цуглуулаад өгөх үү, эндээс ямаа олдох боломжтой, би ямаа олоод худалдаж аваад өөрийнхөө ямаан дээр нэмээд бөөгнүүлж байх уу, чи нэг мөр ирээд ачаад авчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэр явдлаас хойш хэд хоногийн дараа нөгөө хүн над руу залгаад "эндээс цөөхөн цөөхөнөөр ямаа олдоод байна, ихээр биш юм аа 5, 10-аар олдож байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямаагаа олоод хэлээрэй, би мөнгийг нь шилжүүлье" гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн “хэдэн ямаа олсон, авах хэрэгтэй байна мөнгө шилжүүлээч” гэхээр нь 500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу шилжүүлсэн. Дахин хэд хоногийн дараа “ямаа авах гэж байна мөнгө шилжүүлээч” гэхээр нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 175,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 380,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ашигладаг ... банкны ... дугаартай данснаас Ж.Б- гэх хүний ... банкны ... дугаартай данс руу 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 9-ний өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 180,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 300,000 төгрөг, дахин 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 280,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эхнэр Т.О-гийн ... банкны ... дугаартай данснаас ... банкны ... дугаартай данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Энэ хүн рүү 14 удаагийн үйлдлээр нийт шилжүүлж залилуулсан. Энэ хүн над руу ... дугаарын утаснаас залгаад “энд явна тэнд явна ямаа авч байна” гэж яриад мөнгө авдаг байсан. Тэгээд 2025 оны 3 сарын сүүл 04 дүгээр сарын эхээр би нөгөө хүнтэйгээ удахгүй очиж ямаагаа ачна гэж ярьсан. Тэгээд очих гээд утсаар ярихаар “энд ажилтай байна, тэнд ажилтай байна” гэж ярьж байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болоод алга болсон. Би энэ хүнтэй ер нь уулзаж байгаагүй, утсаар ярьсан...” гэх мэдүүлэг
2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Д.Д-ын ... банкны ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 112-120 дугаар тал/,
2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Т.О-гийн нэр дээр бүртгэлтэй ... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 121-128 дугаар тал/,
Шүүгдэгч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...энэ оны 06 сард ... сумын харьяат З.Г- гэх залууд борлон ямаа өгнө гэж хэлээд өөрийн ... банкны ... данс руу 3.000.000 төгрөг шилжүүлүүлж авсан, мөн дараа нь энэ оны 08 сарын сүүлээр 9 сарын эхээр ... сумын харьяат Н- гэх хүнд хонь ямаа өгнө гээд ... банкны ... , ... , ... , ... данснуудаар нийт 13.710.000 төгрөг шилжүүлүүлж авсан, Эдгээр данснуудын ... тоот данс нь миний өөрийн эзэмшлийн данс бусад данснууд нь танихгүй гудманд явж байсан хүмүүсээс данс руу чинь мөнгө шилжүүлээд авчих уу гэж хэлж гуйгаад шилжүүлүүлж авсан. Мөн дараа нь энэ оны 09 сарын 14 болон 15-ны өдөр ... сумын харьяат Ч.Б-а гэх хүнд мал өгнө гэж хэлээд өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот данс руу 1.020.000 төгрөг шилжүүлүүлж авсан. Мөн 2025 оны 01 сард ... сумын харьяат Ж.Б- гэх хүнд мөн мал өгнө гэж хэлээд өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот данс руу 450.000 төгрөг, мөн бэлнээр 50.000 төгрөг авсан. ...2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ... сумын зарын групп дээр Р.С- гэдэг хүн ямаа авна гэсэн зар тавьсан байхаар нь би 20 эр ямаа, 20 эм ямаа өгнө гэж хэлээд өөрийн ... тоот дансанд 14,100,000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...Би ... сумын харъяат Н.А- гэдэг хүнд ямаа зарна гээд 3,470,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. ...Би ... сумын харъяат С.С- гэх хүнд ямаа зарна гээд 2,650,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. ... Би ... сумын харъяат О.Ш- гэх хүнд ямаа зарна гээд 1,260,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. ...Би ... сумын харъяат Ч.Ө- гэдэг хүнд бяруу зарна гээд 6,680,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. ...Би ... аймгийн ... сумын харъяат Д.Д- гэдэг хүнд ямаа олж өгнө гэж хэлээд 6,265,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1-р хавтас 35, 94, 152, 192, 246-247, 2-р хх-ийн 26, 44, 68, 100, 134 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч З.Г-, Ч.Б-а, Д.Н-, Ж.Б-, Р.С- , Н.А-, С.С-, О.Ш-, Ч.Ө-, Д.Д-, гэрч Н.Д-, Ш.Л-нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хаан, ... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, мөрдөгчийн тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.М- нь үргэлжилсэн үйлдлээр бусдын нийтэлсэн цахим зарын дагуу холбогдож “мал өгнө, мал зарна, мал цуглуулж өгнө” гэх зэргээр өөрийн болон бусдын нэрийг барьж, олон удаагийн үйлдлээр өөрийн ... банкны ... дугаартай данс болон бусдын дансуудыг ашиглан мөнгө хүлээн авч, хохирогч З.Г-т 3,000,000 төгрөгийн, хохирогч Ч.Б-ад 1,020,000 төгрөгийн, хохирогч Д.Н-д 13,710,000 төгрөгийн, хохирогч Ж.Б-д 500,000 төгрөгийн, хохирогч Р.С- д 14,590,000 төгрөгийн, хохирогч Н.А-т 3,470,000 төгрөгийн, хохирогч С.С-ид 2,650,000 төгрөгийн, хохирогч О.Ш-т 1,260,000 төгрөгийн, хохирогч Ч.Ө-т 6,680,000 төгрөгийн, хохирогч Д.Д-д 6,265,000 төгрөгийн хохирол, нийт 53,365,000 төгрөгийн хохирол учруулж, хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.М-гийн үйлдэл идэвхтэй, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нарын мөнгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.М-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийг хуурч, төөрөгдүүлэн өөртөө эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахыг ойлгоно.
Шүүгдэгч Д.М- нь үргэлжилсэн 10 удаагийн үйлдлээр мал худалдана гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулан, хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр хүсэж үйлдэн нэр бүхий 10 хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж нийт 53,365,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь нэг удаагийн үйлдлээр төгсөөгүй, цаг хугацааны хувьд давтамжтай үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.М-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Г-т 3,000,000 төгрөгийн, хохирогч Ч.Б-ад 1,020,000 төгрөгийн, хохирогч Д.Н-д 13,710,000 төгрөгийн, хохирогч Ж.Б-д 500,000 төгрөгийн, хохирогч Р.С- д 14,590,000 төгрөгийн, хохирогч Н.А-т 3,470,000 төгрөгийн, хохирогч С.С-ид 2,650,000 төгрөгийн, хохирогч О.Ш-т 1,260,000 төгрөгийн, хохирогч Ч.Ө-т 6,680,000 төгрөгийн, хохирогч Д.Д-д 6,265,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Д.М- нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ч.Б-ад 1,020,000 төгрөгийн хохиролд тооцож мотоцикль өгсөн, хохирогч Д.Н-д 13,710,000 төгрөгийн хохирол учруулснаас 10,000,000 төгрөгт тооцож монгол гэр өгсөн, үлдэх 3,710,000 төгрөгийг төлөөгүй, хохирогч З.Г-т 3,000,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч Ж.Б-д 500,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч Р.С- д 14,590,000 төгрөгийн хохирол учруулж, хохирол 14,590,000 төгрөгт тооцож Порестер загварын автомашин хүлээлгэн өгч гомдол саналгүй болсон талаарх хохирогч Р.С- гийн гар бичвэр хэрэгт авагдсан, хохирогч Н.А-т 3,470,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч С.С-ид 2,650,000 төгрөгийн хохирол учруулснаас 500,000 төгрөгийг нөхөн төлсөн, 2,150,000 төгрөгийн хохирол төлөөгүй, хохирогч О.Ш-т 1,260,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч Ч.Ө-т 6,680,000 төгрөгийн хохирол учруулснаас 1,500,000 төгрөгт тооцож мотоцикль хүлээлгэж өгсөн, үлдэх 5,180,000 төгрөгийг төлөөгүй, хохирогч Д.Д-д 6,265,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.М-гээс 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Г-т, 3,710,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д, 3,470,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-т, 2,150,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-ид, 1,260,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ш-т, 5,180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ө-т, 6,265,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д тус тус олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.М-гийн хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн 1-р хавтас 39-52, 2-р хавтас 181, 187, 3-р хавтас 7 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.М- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Одоо зорчих эрх хязгаарлах ялтай байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 270 дугаартай тогтоолоор оногдуулсан хорих ялаас 5 сар 5 хоног эдэлсэн, 4 сар 25 хоног эдлээгүй байгаа. Эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг 1 хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 4 жил 4 сар 25 хоног тогтоох саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Буяндалай эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд гаргах саналгүй...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж ял эдэлж байгаа ба түүний эдлээгүй үлдсэн 6 сар 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялаар сольж нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.М-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.М-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 19 (арван ес) хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 6 (зургаа) сар 19 (арван ес) хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сар 19 (арван ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-гээс 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж хохирогч З.Г-т, 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-д, 3,710,000 (гурван сая долоон зуун арван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 3,470,000 (гурван сая дөрвөн зуун далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.А-т, 2,150,000 (хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.С-ид, 1,260,000 (нэг сая хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч О.Ш-т, 5,180,000 (таван сая нэг зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ө-т, 6,265,000 (зургаан сая хоёр зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.С-ид 500,000 (таван зуун мянга) төгрөг, хохирогч Ч.Б-ад 1,020,000 (нэг сая хорин мянга) төгрөгт тооцож мотоцикль өгсөн, хохирогч Д.Н-д 10,000,000 (арван сая) төгрөгт тооцож монгол гэр өгсөн, хохирогч Ч.Ө-т 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгт тооцож мотоцикль өгсөн, хохирогч Р.С- нь “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийг 14,590,000 (арван дөрвөн сая таван зуун ерэн мянга) төгрөгийн хохиролд тооцож авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР