| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00366/И |
| Дугаар | 135/шш2024/00531 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 135/шш2024/00531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/00366/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хөдөө тоотод оршин оршин суух, ***** овогт ***** хүсэлттэй,
Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: *****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь нөхөр**** овогтой ****** Ховд аймгийн Зэрэг суманд 1981 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас лавлагаа авахад ***** овогтой ***** гэж бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлийн газарт дээрх бүртгэлийг засаж залруулах боломжтой эсэхийг асуухад аман мэдээллээр Улсын бүртгэлийн газрын мэргэжилтэн засах боломжгүй гэх хариу өгсөн. Иймд тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир ***** овогтой ***** гэж бичигдсэн гэрлэлтийн бүртгэлийг ***** овогтой ****** болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, 5 дугаартай гэрлэгсдийн баталгаа, ***** ***** дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, ***** төрсний бүртгэлийн лавлагаа, ******н төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын малчин багийн засаг даргын тодорхойлолт, ***** иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүхээс гэрч *****, ****** нараас мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргийг авсан баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч *****ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч нь ... 2024 оноос тэтгэвэр авдаг байсан эхнэр, нөхрийн нэг нь нас барсан бол тэтгэмж олгодог болсон. Бид хоёр гэрлэлтийн бүртгэлтэй боловч талийгаач нөхрийн нэрийг багын дууддаг нэрээр нь тухайн үедээ бүртгүүлсэн байна. Иймд шүүхэд хүсэлт гаргасан ... гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч ***** нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан 2024 оны 02 сарын 21-ний өдрийн ***** дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаанд нөхөр *****, эхнэр *****, түүний регистрийн дугаар ***** гэж, ****** регистрийн дугаар бүрэн бичигдээгүй, төрсөн оныг 1958 гэж тус тус бүртгэсэн байна.
Мөн хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар ****** эрэгтэй, 1958 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн, регистрийн дугаар *****, эцгийн нэр *****, эхийн нэр ***** гэжээ.
Хэрэгт гэрлэгсдийн баталгаа эх хувиар авагдсан бөгөөд тус баримтаар 1958 онд төрсөн ******л, 1959 онд төрсөн *****, 1959 онд төрсөн, 1981 онд гэр бүл болсон учир мөн өдөр бүртгэв, Ховд аймгийн Зэрэг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа гэсэн тэмдэг дарагдсан байна.
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 303 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын 1981 оны 09 сарын 21-ний өдрийн гэрлэлтийг бүртгэх анкетаар *****, ***** нарын гэрлэлтийг бүртгэсэн байна.
Нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр ******л 1958 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн, ***** регистрийн дугаартай, 2024 оны 01 сарын 24-ний өдөр нас барсныг 2024 оны 01 сарын 29-ний өдөр нас барсны бүртгэлийн 0045 дугаарт бүртгэжээ.
5. Шүүх гэрч ***** мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь *****нь манай авга ах *****ын эхнэр юм. Бид ***** ахыг багаас нь ***** гэж дуудаж хэвшсэн. Тийм болохоор л гэрлэлтээ бүртгүүлэхдээ энэ нэрээр нь бүртгэсэн байх. Бага байхад манай аав ахыг ***** гэж дуудаад байхад яг нэрийг нь ***** гэдэг гэж хэлж өгч байсан. ***** ах, *****эгч хоёр дундаасаа төрсөн нэг охинтой, өргөж авсан нэг хүүтэй... гэж мэдүүлсэн, гэрч ***** ... Манай эгч *****ийн нөхөр ***** 2024 оны 01 сард нас барсан. Эгчийн нөхрийн бичиг баримт дээрх бүртгэлтэй нэр нь ***** бөгөөд жаахан байхад нь лам нэр нь хүндэдсэн байна гээд ***** гэж дууд гэсэн юм билээ. Ингээд тухайн үедээ бүртгүүлэхдээ ***** гэж бүртгүүлсэн байгаа юм. Ах эгч хоёр маань охин, хүү хоёртой... гэж мэдүүлсэн байна.
Дархан сумын Малчин багийн Засаг даргын 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолтоор *****, ***** хамт багийн шийрийн бригадад 2022 оноос 2024 оны 01 сарын 24-нийг хүртэл хамт амьдарч, оршин сууж байсан болохыг тодорхойлсон байна.
6. Дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд 2024 оны 02 сарын 21-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн нөхрийн эцгийн нэр, нэр ***** гэсэн нь ******л мөн болох нь тогтоогдож байна гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр заажээ.
Хүсэлт гаргагч *****ийн хүсэлтийн үндэслэл нь дээрх хуульд заасантай нийцэж байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
7. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 2024 оны 02 сарын 21-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн нөхрийн эцгийн нэр, нэр ***** гэсэн нь ***** регистрийн дугаартай ******* овогт ******л мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ