| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00465/И |
| Дугаар | 135/шш2024/00532 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 135/шш2024/00532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/00465/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **** баг ***** хороолол **** тоотод оршин суух, *****ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: *****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1964 онд төрсөн. 2024 оны 01 дүгээр сард тэтгэвэрт тогтоолгох насанд хүрээд нийгмийн даатгалын газар хандахад 2001 он хүртэл ажилласан хугацааны халагдсан тушаал байхгүй байна гэсэн. Мөн хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн овгийн үсэг нь зөрүүтэй байна гэж хэлсэн. 1987 онд политехникийн дээд сургуулийг төгсөөд уул уурхайн яамны томилолтоор тухайн үеийн нэршлээр Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогеологийн экспедицэд инженерээр хуваарилагдаж 2001 он хүртэл ажиллаад ажлаасаа гарсан гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан №261824 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, №231702 хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээний хуулбар, Геологи-Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгор дахь Геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаартай тушаал, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Баянхонгор дахь геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай шагнах тухай тушаал, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шагнах тухай тушаал, 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай тушаал, тушаалын хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн архивын лавлагаа, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн экспедицийн даргын 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай тушаал, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1605 дугаартай Баянхонгор аймгийн архивын тасгийн архивын лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/118 дугаар албан бичиг, нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын тодорхойлолт, үндэсний төв архивын тодорхойлолт, гарын үсэг гэрчилсэн үйлдэл, ***** иргэний үнэмлэхийн хуулбар, ***** хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Геологи-Уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Баянхонгорт дахь Геологи-гидрогеологийн экспедицийн 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тушаал, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тушаал, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тушаал, 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тушаал, 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаал, гэрч ***** нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон хөдөлмөрийг дэвтрийн хуулбар, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/392 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч ***** мэдүүлэг, гэрч ***** иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийг лавлагааг гаргуулж, ***** гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч *****ийн ажиллаж байсан байдал болон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь тэтгэвэрт гарах нас болоод нийгмийн даатгалын газарт хандахад 2001 он хүртэл ажилласан хугацааны халагдсан тушаал байхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн овгийн үсэг нь зөрүүтэй учраас шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч ***** нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийн тухайд:
Хэрэгт авагдсан №261824 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон №231702 хөдөлмөрийн дэвтэрт ***** гэж бичигджээ.
Дээр дурдсан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн эцгийн нэр /овог/ зөрүүтэй бичигдсэн байгаа бөгөөд хэрэгт авагдсан ***** иргэний үнэмлэхийн хуулбар, 8 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрсний бүртгэлийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн ***** дугаартай лавлагаа зэрэг баримтуудад бичигдсэн регистрийн дугаар, төрсөн он сар өдөртэй тохирч байна.
Тухайлбал: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн ***** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр *****, 1964 оны 01 сарын 20-ны өдөр төрсөн, ***** гэж бичигдсэн нь ***** гэх овог нэрээр олгогдсон нийгмийн болон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирч байна.
Мөн гэрч ***** мэдүүлгээр *****ийн эцэг нь ***** гэдэг болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтаас дүгнэж үзэхэд хүсэлтэд дурдсан ***** гэсэн эцгийн нэр /овог/ зөрүүтэй бичигдсэн №261824 дугаартай нийгмийн даатгалын болон №231702 дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ***** регистрийн дугаартай, ***** мөн болох нь тогтоогдож байна.
5. Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн тухайд:
Хэрэгт авагдсан Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Баянхонгор дахь геологи-гидрогеологийн экспедицийн даргын 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай Зарим ажилтныг шагнах тухай тушаалд ... ***** ... нарыг цалингийн дээд хэмжээгээр цалинжуулах ... гэх, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай Зарим ажилтныг шагнах тухай тушаалд ...***** нарын ээлжийн амралтыг өөрийнх нь хүссэн сард олгож, амралт сувилал, орон нутагт явах нэг талын зардлаар ... гэх, 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай ажилд томилох тухай тушаалд ...хяналт тавьж зөвлөгөө өгч ажиллахыг ангийн дарга ***** ..., 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай тушаалын хавсралтад ... ***** гидрогеологич инженер .. гэх бичилтүүд, Баянхонгор аймгийн архивын тасгийн 1987 оны 7 сараас 12 сар хүртэл, 1991, 1992, 1993, 1994 онуудын цалингийн лавлагаа, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр геологийн экспедицийн даргын 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай тушаалд ... Ажил хүлээлцэх комиссыг ... ***** ... нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсугай... гэх, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын 1996, 1997, 1998, 1999 онуудын лавлагаа, гэрч ***** мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч *****гийн *****нь 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогеологийн экспедиц өөрчлөгдсөн нэрээр Баянхонгор гео ХХК-д инженерээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд *****ийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал болон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна гэж үзэв.
6. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1995 оны 01 сарын 01-ний өдөр олгосон эцэг ****, нэр *****гэсэн бичилт бүхий №261824 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1987 оны 05 сарын 23-ны өдөр олгосон овог ****, нэр *****гэсэн бичилт бүхий №231702 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн тус тус жинхэнэ эзэмшигч нь ***** регистрийн дугаартай, ***** мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, *****ийг 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймаг дахь Геологи-гидрогеологийн экспедиц өөрчлөгдсөн нэрээр Баянхонгор гео ХХК-д инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ