Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2024/00096/И |
Дугаар | 140/ШШ2024/00171 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 140/ШШ2024/00171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: .................хотын ...................... дүүргийн ............-р хороо ................гудамжны ......... тоотод оршин суух, ..................овогт .................йн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г............ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н............... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие нь 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... сумын ................... нэгдлийн хивсэн цехэд нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ............ сумын ................ ХК-ийн хивсэн цехэд мөн туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.
Иймд намайг 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............. сумын .......... нэгдлийн .......... цехэд нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ............сумын ..............ХК-ийн ............. цехэд мөн туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч............нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч...................ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч........................ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ч..............нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .............. сумын .............................. нэгдлийн туслах бригадын ................ цехэд нормчноор,
-1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ..................... ХК-нд ................. цехэд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987 онд нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Завхан аймгийн ..............сум, 1988 он, нормчин, гэх хэсэг,
түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Х................ийн өгсөн мэдүүлгийн: .. намайг 1988 оны 8 дугаар сард Завхан аймгийн .......... сумын .................. нэгдлийн ................ цехэд нормчноор ажилд ороход Ч................... ажиллаж байсан бөгөөд намайг ................сум руу айлын хүн болоод явахад Ч................ нь ажиллаад үлдсэн. Хэдэн он хүртэл ажилласан талаар нь сайн мэдэхгүй юм... гэх хэсэг,
гэрч Я.................ын өгсөн мэдүүлгийн: ...Завхан аймгийн .......... сумын .............. нэгдлийн .............цех 1987 онд анх байгуулагдахад Ч................ажилд орж байсан. Би тэр үед тэднийг ахалж ажиллаж байсан юм. Тус ............. цех 1995 онд татан буугдахад бид ажилгүй болж байсан. Тэр үед Ч.................мөн л цуг ажиллаж байсан юм... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Ч...................ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин түүний 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн........... сумын ..................ХК-ийн хивсэн цехэд ажиллаж байсан хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь нэхэмжлэгч Ч.Н....... нь тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-2000 онуудад ажилласан жил тэтгэврийн даатгалд хамрагдсан байх тул дээрх байдлын улмаас тогтоох боломжгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч............йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч .............. овогт ........................... 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ............... сумын ............. нэгдлийн туслах бригадын ................ цехэд нормчноор,
-1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ................ сумын ........................ХК-нд хивсэн цехэд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч..................ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ