Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2024/00033/И |
Дугаар | 156/шш2024/00177 |
Огноо | 2024-04-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 156/шш2024/00177
2024 04 04 156/ШШ2024/00177
Зохигчдын эвлэрлтийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00033/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанаар нэхэмжлэгч МТ ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 236,576,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******
Хариуцагчийн төлөөлөгч Д.*******
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч МТ ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 236,576,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* ойл" ХХК нь "МТ *******" ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 50/19 тоот Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээг байгуулсан. Мөн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээгээр "МТ *******" ХХК-иас "МТ ******* ХХК-руу гэрээний үүргийг шилжүүлэн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 50/19 тоот гэрээний нэмэлт 02, 03 гэрээнүүдийг тус тус байгуулан шатахуун зээлээр авсан. Энэхүү гэрээний 5.2.2-т гэрээт ШТС нь авсан барааны төлбөрийн 50 хувийг урьдчилан дансанд тушаах бөгөөд үлдэгдэл төлбөрийг тухайн сардаа багтаан төлөх ёстой гэж заасан бөгөөд бидний зүгээс шатахууныг цаг, хугацаанд нь нийлүүлж хамтран ажилласан боловч зээлдэгч талаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 157,717,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай компани нь төлбөр барагдуулах талаар удаа дараа холбогдож, албан тоот хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Иймд Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээний 5.2.2, 5.2.3-т зааснаар хугацаанд нь төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасантай нийцүүлэн 78,858,750 төгрөгөөр тооцож нийт 236,576,250 /хоёр зуун гучин зургаан сая таван зуун далан зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг "******* ойл" ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Зохигчид шүүх хуралдаанд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: МТ ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ойл ХХК-д холбогдох 236,576,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт:
Нэхэмжлэгч МТ ******* ХХК нь 236,576,250 төгрөгөөс алданги 46,080,774 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр 157,717,500 төгрөгөөс 92,161,547 төгрөгийг ******* ойл ХХК нь төлсөн байна. Үлдэгдэл 65,555,952 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд алдангиас 100 хувь чөлөөлж тооцох, дээрх хугацаанд 65,555,952 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 65,555,952 төгрөгийн 50 хувь болох алданги 32,777,976 төгрөгийг нэмж нийт 98,333,928 төгрөгийг гаргуулахаар эвлэрэн хэлэлцэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч МТ ******* ХХК-ийн шүүхэд гаргасан 236,576,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 46,080,774 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр 157,717,500 төгрөгөөс 92,161,547 төгрөгийг хариуцагч ******* ойл ХХК нь төлж барагдуулж, үлдэгдэл 65,555,952 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд алдангиас 100 хувь чөлөөлж тооцох, дээрх хугацаанд 65,555,952 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 65,555,952 төгрөгийн 50 хувь болох алданги 32,777,976 төгрөгийг нэмж нийт 98,333,928 төгрөгийг гаргуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,340,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 65,555,952 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 485,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч МТ ******* ХХК-ийн нэхэмжилсэн 236,576,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 46,080,774 /дөчин зургаан сая наян мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үндсэн төлбөр 157,717,500 төгрөгөөс 92,161,547 /ерөн хоёр сая нэг зуун жаран нэгэн мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг хариуцагч ******* ойл ХХК нь төлж барагдуулсан ба үлдэгдэл 65,555,952 /жаран таван сая таван зуун тавин таван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд алдангиас 100 хувь чөлөөлж тооцох, дээрх хугацаанд 65,555,952 /жаран таван сая таван зуун тавин таван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 65,555,952 төгрөгийн 50 хувь болох алданги 32,777,976 /гучин хоёр сая долоон зуун далан долоон мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг нэмж нийт 98,333,928 /ерөн найман сая гурван зуун гучин гурван мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,340,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 65,555,952 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 485,730 /дөрвөн зуун наян таван мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА