Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2024/00164

 

2024 03 22 156/ШШ2024/00164

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

156/2024/00006/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Х ХХК дахь*******ны эрх хүлээн авагч,

Хариуцагч: Д.Э,

Хариуцагч: Д.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: 16,525,288.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч ************** ХХК дахь*******ны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.*******, ******* нарт холбогдуулан 16,525,288.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч ************** ХХК дахь*******ны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай "************** ХХК-д*******ны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай" тушаалаар ************** ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар **************ны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон*******ны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас **************ны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн*******инд шилжүүлж **************ны чанаргүй актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Ц.*******т олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Зээлдэгч ******* овогтой ******* /РД:*******/, хамтран зээлдэгч ******* овогтой ******* нар нь **************тай 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10 дугаартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулан 7,000,000.00 /долоон сая/ төгрөгийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зээлэн авч ашигласан.

Гэвч зээлдэгч Д.*******, хамтран зээлдэгч Д.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаягаа сольж, хаана байгаа нь тодорхойгүй болж банкийг хохироосон. Иймд банкны зүгээс Д.*******ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1971 дугаартай шийдвэрээр Д.*******ыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн.

Зээлдэгч Д.*******той холбогдох оролдлогыг удаа дараа хийж байсан ч зээлээ төлөхгүй биднээс зугтааж өнөөдрийг хүрсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.*******ын хаягийн тодорхойлолтыг 2023 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр авахад өмнө нь нэхэмжлэл гаргаж байсан хаягаас өөр хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч Д.*******ын үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:

- Үндсэн зээлийн үлдэгдэл 4,781,386.66 /дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга гурван зуун наян зургаан төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг;

- Зээлийн хүүний үлдэгдэл 9,790,958.29 /есөн сая долоон зуун ерэн мянга есөн зуун тавин найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг;

- Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,952,943.62 /нэг сая есөн зуун тавин хоёр мянга есөн зуун дөчин гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг;

Нийт: 16,525,288.57 /арван зургаан сая таван зуун хорин таван мянга хоёр зуун наян найман төгрөг тавин долоон мөнгө/төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Д.*******оос зээлийн гэрээний үүрэгт нийт 16,525,288.57 төгрөгийг гаргуулж, ************** ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч ************** ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ************** ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогтой ******* /РД: *******/, хамтран хариуцагч Дагва овогтой ******* /РД: *******/ нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн төлбөр болох 16,525,288.57 /арван зургаан сая таван зуун хорин таван мянга хоёр зуун наян найман төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгөөс 4,781,386.66 /дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга гурван зуун наян зургаан төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас зээлийн хүүний үлдэгдэл 9,790,958.29 /есөн сая долоон зуун ерэн мянга есөн зуун тавин найман төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,952,943.62 /нэг сая есөн зуун тавин хоёр мянга есөн зуун дөчин гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 4,487,386 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 4,487,386 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ************** ХХК дахь*******ны эрх хүлээн авагч нь Дагва овогтой *******ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт ирүүлснийг шүүх хангаж хянан шийдвэрлэсэн байна.

Улмаар нэхэмжлэгч ************** ХХК дахь*******ны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн шаардлага 16,525,288.57 төгрөгийн 9,790,958.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,952,943.62 төгрөг, нийт 11,743,902 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.*******, Д.******* нар нь үлдэгдэл 4,781,386.66 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4Хариуцагч Д.*******, ******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар*******ны эрх хүлээн авагч нь 16,525,288.57 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Д.*******, ******* нараас 4,781,386.66 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,452 төгрөгийн тал хувь болох 45,726 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ************** ХХК дахь*******ны эрх хүлээн авагч нь тус шүүхэд 16,525,288.57 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнээс хариуцагч Д.*******, ******* нар нь 4,781,386.66 /дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга гурван зуун наян зургаан төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч ************** ХХК дахь*******ны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,790,958.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,952,943.62 төгрөг, нийт 11,743,902 төгрөгөөс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар*******ны эрх хүлээн авагч нь 16,525,288.57 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Д.*******, ******* нараас 4,781,386.66 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,452 төгрөгийн тал хувь болох 45,726 /дөчин таван мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.*******, ******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид нь тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.МАРИНА