| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00157/И |
| Дугаар | 140/ШШ2024/00169 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 140/ШШ2024/00169
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* ******* ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймаг ******* сумын ******* багт оршин суух овогт гийн д холбогдох
51.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.гоос 3269152 тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 34,634,60 төгрөг, алданги 17,317.30 төгрөг нийт 51,951.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. С. нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай компанитай 3269152 тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 04, 05 дугаар сарын ярианы төлбөр 34,634,60 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 17,317.30 төгрөг нийт 51,951.90 төгрөгийн төлбөрийг С.гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:******* *******-ийн нэхэмжлэлтэй иргэн С.гоос 3269152 Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,951.90 мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага 51,951.90 мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* нь иргэн С.д холбогдуулан 51.951 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь тэдний ******* *******-ны нэхэмжлэлтэй иргэн С.гоос 3269152 Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,951.90 мөнгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлага 51,951.90 мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна гэж үзэж нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* *******-ны нэхэмжлэлтэй хариуцагч С.гоос 51.951 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* ******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын төсвийн 100090000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ