Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 140/ШШ2024/00176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суух ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар гаргана гээд, Би 1982 онд цэрэгт яваад 1985 онд халагдаж ирж байсан. 1986 онд ******* *******д ын тоо бүртгэгч хийж байгаад 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа гарч 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн *******ны газрын харьяа ******* сумын ны т монитороор ажилд орж байсан. Миний 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажилд орж байсан хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаалын дугаар архиваас авсан тушаал хоёр хоорондоо зөрүүтэй байгаа юм. Иймд миний ажиллаж байсан болохыг маань тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* нормчноор ажиллаж байснаар, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байснаар, 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оныг дуусталх хүртэл хугацаанд Завхан аймгийн *******ны газрын харьяа ******* сумын ны т монтёроор тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч нэхэмжилжээ.

Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн ******* сумын ******* даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын ******* даргын 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн *******ны газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай 1988 оны үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, Завхан аймгийн ын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/609 дугаартай тодорхойлолт, 1982, 1985 онуудын Хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р дансны хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтууд зэргийг гаргуулсан байна.

 Түүний Завхан аймгийн ******* сумын ******* даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн ******* сумын ******* даргын 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн *******ны газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай 1988 оны үр дүнгийн шагнал олгох тухай тушаалууд, Завхан аймгийн ын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/609 дугаартай тодорхойлолт, 1982, 1985 онуудын Хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс зэргээр тогтоогдож байна. Мөн 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1985.07.15 ******* сумын ******* т ажилчнаар томилон ажиллуулав гэсэн, 02-рт 1986.07.24 Өөр ажилд шилжих болсон учир ийн ажилчны үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэсэн, 03-рт 1986.07.24 ******* сумын ******* ийн тоо бүртгэгчээр томилон ажиллуулав гэсэн, 04-рт 1987.05.11 Өөр ажилд шилжих болсон тул ийн тоо бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн, 05-рт 1987.05.12 ******* сумын *******ны т монтёроор авч ажиллуулав гэсэн, 06-рт 1995.01.01 ын багц хууль гарч мөрдөгдөх болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн бичилтүүд хийгдсэн байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь гэрч Б., Ц. нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ыг

-1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд,

- Мөн 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* нормчноор,

- 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ын дарга, тоо бүртгэгчээр,

-1987 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хүртэл хугацаанд Завхан аймгийн *******ны газрын харьяа ******* сумын ны т монтёроор тус тус ажиллаж байснаар тогтоосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ